Амтат аарцтай боовны 3 жор

0

1. Сонгодог хувилбар

Сонгодог хувилбарт ямар ч нэмэлт орц хэрэггүй, үзэм, чангаанз, алим зэрэг жимс, жимсгэнүүд хэрэггүй. Сонгодог аарцтай боовны орц маш энгийн.

Орц:

  • Аарц – 500 гр
  • Гурил – 2 х.х
  • Өндөг – 2ш
  • Сахар – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Ургамлын тос – 2 х.х

Бүх орцыг нэг саванд хийж сайтар хутгаад дунд зэргийн хэмжээтэй тасална. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 35-40 минут болгоно. Зөөхий, жимсний чанамлаар амтлан иднэ.

 

2. Бяслаг-шоколадтай кекс

Аарцны суурьтай маффин гэх үү дээ. Өглөөний кофетой гайхалтай зохицно.

Орц:

  • Аарц – 500 гр
  • Гурил – 4 х.х
  • Өндөг – 2ш
  • Сахар – өөрийн хүссэн хэмжээгээр
  • Ургамлын тос – 2 х.х
  • Хэд хэдэн хугалсан шоколад
  • Кексны хэв

Шоколадаас бусад орцыг бүгдийг холино. Зуурмаг өтгөн биш байна. Кексний хэвэндээ хийж дээрээс нь хэд хэдэн шоколад тавиарай. Халаасан шарах шүүгээнд 35-40 минут болгоно. Цай, кофетой иднэ.

 

3. Жимст

Өглөөний цайндаа идэх витаминлаг жимст боов. Сонгодог хувилбарыг бодвол гурил их ордог ч сахар хэрэглэдэггүй.

Орц:

  • Аарц – 500 гр
  • Гурил – 3 х.х
  • Өндөг – 2 ш
  • Ургамлын тос – 2 х.х
  • Өөрийн дуртай жимсгэнэ – гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс …

Аарц, гурил, өндөг, тосоо хийж зуурна. Зуурмагаа адил хэмжээтэй жижгэвтэр тасалж хуваана. Дээрээс нь жимсгэнээ тавихдаа бага зэрэг дотогш чихнэ. Халаасан шарах шүүгээнд 35-40 минут болгоно. Зөгийн балаар амталж хар цайтай уугаарай.

2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ariunaa Baldandorj

    Ariunaa Baldandorj

    2017/05/04 at 16:11

    Батсүх Энхээ

  2. Nyamka Battulga

    Nyamka Battulga

    2017/05/05 at 04:40

    Творог chin bas yag aarts ch bish l dee. End сырник-nii tuhai yarigdaj baigaa bololtoi tiim vv? ?? Aartsaar hiiwel yag amt ni garahgvi shvv. Ternii orond eedem ashiglaarai.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *