Гайхалтай! Дизайны салбарын ялагчдын шилдэг бүтээлүүд

1

Дизайны салбарын “A’ Design Award & Competition” олон улсын уралдаан нь бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх зорилгоор элдэв янзын шинэ шийдэл олж, зохион бүтээдэг хүмүүсийг соронз мэт татдаг арга хэмжээ юм. 2016-2017 оны ялагчид шалгарчээ: 1200 нэр төрлийн салбараас шагнал хүртсэн байна – тавилга, сав баглаа боодол, график, архитектур. Та бүхэнд хамгийн сонирхолтой бөгөөд хэрэглүүштэй гэмээр бүтээлээс түүвэрлэн танилцуулж байна.

“Хоол хүнсний сав, баглаа бодол” төрөлд шарсан төмсөнд дурлагчдад яг тохирох зүйл байлаа.

Мөн адил төрөл. Хэрэгцээтэй бас гоёмсог шийдэл.

 

Харин энэ бол орон гэргүй муужгай нарын хоолны таваг – Туркийн дизайнер зохион бүтээжээ. Энэ улсад орон гэргүй муур маш их тул хүмүүс тэдгээр муурыг байнга хооллох хэрэг гардаг. Тэр болгон ус хийгээд өгөх сав олдохгүй тул тэрээр ийм шийдэлд хүрчээ.

 

Зөөврийн, хэлбэрээ өөрчилдөг шөлний аяга.

Пастаны дэгжин савлагаа.

 

Цаашлаад хувцас болон гэр ахуйн хэрэгслүүд үргэлжилнэ. Аялагч бүсгүйчүүдэд зориулсан аяллын хөхний даруулга – паспорт, төлбөрийн карт, зочид буудлын өрөөний түлхүүрээ хадгалж болно. Даруулгын аяганы дор бэлэн мөнгөө хадгалах тусгай халаас бий. Мэдээж экологийн цэвэр материалаар хийсэн байгаа.

 

Утсан хүүхэлдэйн театрыг санагдуулам цай хандлагч.

Цай, кофены халуун хэмжигчтэй аяга.

Суух хүний насанд тохирон өөрчлөгдөх сандал.

Этгээд, гоёмсог сэтгүүлийн ширээ.

Зэрлэг байгалиа хамгаалах ёстойг байнга сануулах тавиур.

Тээвэрлэхэд хялбар, олон хэрэглээт бас нэгэн сандал.

 

Роботехникийн төрөлд ялагч: Gita – ухаалаг робот, таныг хаана ч явсан араас тань дагах тээвэрлэгч. Дотор нь таны эд зүйлс байгаа шүү дээ.

 

Цаашлаад – нийгэмд тустай хэрэгсэл буюу шүхэр хатаагч. Нийтийн тээвэрт орохдоо бусдын хувцсыг норгохгүй, шалан дээр ус нь дусахгүй.

 

Харин энэ бол угаалгын өрөөний төрөлд ялсан дизайн – бүрээний хэлбэртэй шүршүүр.

Архитектурын төсөл. Далайн гүнд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх гэрлэх ёслолын ордон.

 

Хоббитуудын байшинг санагдуулам органик байшингийн төсөл. Зуслангийн байрны сайхан санаа биш үү?

38
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *