Нурууны булчин суллах 7 дасгал – маш хурдан үйлчилж үр дүнгээ өгнө

6

Шөнө унтаж чадахгүй эвтэйхэн байрлал олох гэж хөрвөөсөөр байтал өглөө болж байна уу? Тэгвэл та дасгал хийх хэрэгтэй болжээ. “Орой юу?” гэж та асуух гэж байна уу? Тийм ээ, орой. Бидний санал болгох дасгал оюун санааг тайвшруулж, бие махбодийг суллах болно.

Жишээ нь, “нуруугаараа савлах” дасгал нь нурууны булчинг сунгах, булчингийн прессийг хөгжүүлэх, биеийн тэнцвэр авах чадварыг нэмэгдүүлнэ. Хэрвээ та дасгалыг тогтмол, зөв хийж чадвал үр дүн нь тун удахгүй танд мэдрэгдэнэ.

Нурууны булчин суллах дасгал

1. Баласана – хүүхдийн байрлал

Биеэ суллахад нөлөөлнө: нүд, нуруу, мөр. Өвдгөөрөө сөгдөж суугаад цээжээ өвдөг рүүгээ доошлуулна, толгойгоо аль болох шаланд хүргээрэй. Гар их биеийн дагуу байрлалд. Биеэ суллан гүнзгий амьсгална.

 

2. Утката конасана – бурхны байрлал

Таазны үе мөч болон цээжний булчинд сайнаар нөлөөлнө. Мөн хөлийн булчинг чангална. Шээс болон бэлэг эрхтэн, амьсгалын замын эрхтнүүд, зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Нурууны булчинг чангална. Нуруугаараа хэвтээд гараа алдлан хэвтээрэй. Хөлийн улыг нийлүүлэхдээ өвдгөөрөө хоёр тийш нугална. Хэр удаан хэвтэж чадах хүртлээ л хэвтэнэ. Гүнзгий амьсгалаарай.

 

3. Нуруугаараа савлах

Газар хэвтэнэ, хөлөө өвдгөөр нь нугалаад хоёр гараараа барина. Хөлийн улыг шалнаас салгаж тэнцвэрээ бариарай. Онцын аюултай мэдрэмж төрөхгүй бол нуруугаа зөөлөн савлаарай.

 

4. Супта Матсиендрасана – хэвтээгээрээ эргэлдэх

Бэлхүүстэй болохыг хүсэж байгаа бол та энэ дасгалыг хийгээрэй. Мөн нуруу, тааз, хүзүү орчмын булчинг суллана. Дасгалыг хийхдээ зөвхөн эмчийн заавраар хийхийг зөвлөж байна. Нуруугаараа дээш харан хэвтээд, гараа хоёр тийш алдлана. Гар мөртэй нэг шулуунд байрлахаар тавина. Зүүн хөлөө өргөөд нугална. Мөр, гар болон баруун хөлийг шалнаас салгахгүйгээр баруун тийш эргэнэ. Зүүн өвдгөө аль болох шаланд хүргэхийг хичээгээрэй. Толгойгоо зүүн тийш болгоно. Энэ байрлалд нэг их удахгүй. Эргээд бэлтгэл байдалдаа ирнэ. Одоо баруун талаараа дасгалыг гүйцэтгэнэ.

 

5. Матсиасана – загасны байрлал

Анхлан суралцагчдад тохиромжтой дасгал. Нуруугаараа хэвтээд тохойн дээрээ ачааллаа авч цээжин биеэ өргөнө. Толгойгоо бага зэрэг хойш унжуулна. Энэ байрлалд 10 удаа амьсгалаа авч, гаргана. Эхлэл байрлалд ирнэ.

 

6. Капотасана – тагтааны байрлал

Дөрөв хөллөнө. Зүүн өвдгөө аажим урагш гаргаж ирээд гарыг нэг түвшинд авчирна. Баруун хөлөө аажим хойш тавина. Та зураг дээр байгаа байрлалд очсон байх ёстой. Нуруугаа тэгш байлгана. Энэ байрлалд 10 удаа амьсгалаа авч, гаргана. Хөлөө ээлжлэн дасгалыг гүйцэтгэнэ.

 

7. Пашчимоттанасана – хөл рүүгээ сунах дасгал

Шалан дээр суугаад хөлөө шулуун байлгана. Хөлийн өлмийг өөр рүүгээ татна. Гараа аль болох хөлийн үзүүрт хүргэхийг хичээнэ. Нурууны булчинг сунгахын тулд нуруугаараа хойш урагш болж халаана. Хэсэг амраагаад гараа хөлийн үзүүр рүү сунгана. Энэ байрлалд 10 удаа амьсгалаа авч, гаргана.

Эдгээр гайхалтай дасгалууд нурууны булчинг суллахад тус болж тайван унтахад нөлөөлнө. Та бусадтайгаа хуваалцаарай.

131
БахархмаарБахархмаар
38
ГоёГоё
25
БурууБуруу
25
ХөөрхөнХөөрхөн
20
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Boogii Bolor

    Boogii Bolor

    2017/05/02 at 19:43

    Munkhuu Nyamaa

  2. Гансүх Тэнгис

    Гансүх Тэнгис

    2017/05/02 at 20:03

    tgd undur bolhiimuu

  3. Отгонсайхан Эгшиг

    Отгонсайхан Эгшиг

    2017/05/02 at 20:07

    Boloroo Genden

  4. Boloroo Genden

    Boloroo Genden

    2017/05/02 at 20:11

    Bayarlalaa

  5. Э. Тамир

    Э. Тамир

    2017/05/02 at 20:43

    Б. Мөнх-Амгалан

  6. Urangoo Urangoo

    Urangoo Urangoo

    2017/05/02 at 21:28

    Ss

  7. Davaabayar Batchuluun

    Davaabayar Batchuluun

    2017/05/02 at 21:55

    Nuruun tatsan hvnd hiij boloh yumuu

  8. Тш Ка

    Тш Ка

    2017/05/02 at 22:03

    Б. Нямдорж

  9. Б. Нямдорж

    Б. Нямдорж

    2017/05/02 at 22:22

    bayrlalaa????

  10. Norvoo Oyukaa

    Norvoo Oyukaa

    2017/05/02 at 22:47

    .

  11. Зол Баяр

    Зол Баяр

    2017/05/03 at 00:32

    Anhbayar Badamhand

  12. Bayarmaa Shatar

    Bayarmaa Shatar

    2017/05/03 at 07:14

    Hajaa Kh

  13. зочин

    2017/05/03 at 10:01

    юу таалагдах гэж, үзэж болохгүй байна.

  14. Munkhsuld Enkhbayar

    Munkhsuld Enkhbayar

    2017/05/03 at 10:10

    Uranzaya Davaa

  15. Altannar Ariunaa

    Altannar Ariunaa

    2017/05/03 at 13:19

    sain vr dvntei dasgal baigaasai

  16. Зулаа

    Зулаа

    2017/05/04 at 00:16

    Х. Сэнгэдорж энг уншаарай хайраа

  17. Badamgarav Vanchigmaa

    Badamgarav Vanchigmaa

    2017/05/05 at 09:15

    naadax chi n uul n zygeer um bna geedd…hiij yze getel tygjeetei um bna. dood 2 ygiig daraad onguoihgyi bna.

  18. Зочин

    2017/08/01 at 03:47

    Нурууны булчин суллах гэсэн чинь чангална гэж бичсэн байхын яг зөв зөвлөгөө мөн үү

  19. Зочин

    2017/08/01 at 03:52

    Энэ скайтел ын рэклам чичрээд арилхгүй цаг бараад…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *