Хар батганаас салах 10 шилдэг арга

2

Байнга гоо сайхандаа арчилгаа тавьснаар нүүрний арьс цэвэрхэн байж чадна.

Үнийн хувьд боломжийн бас байгалийн гаралтай бодисоор нүүрээ хар батганаас салгах аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

Нимбэг + зөгийн бал + сахар

Нимбэгээ дундуур нь хувааж зөгийн балаа дусаана, дээрээс нь сахараа цацаарай (нишингийнх байвал сайн). Байгалийн гаралтай энэхүү скрабаар нүүрний асуудалтай хэсгээ арчина.

Долоо хоногтоо 1-с ихгүй удаа цэвэрлээрэй.

 

Вазелин + хүнсний гялгар уут

Шүршүүрт орсны дараа шууд энэ аргыг ашиглана, энэ үед арьсны нүх томорсон байдаг ажээ. Вазелинийг арьсны асуудалтай хэсгээр түрхэж хүнсний гялгар уутаар битүүлнэ. Дээрээс нь бүлээн алчуураар бэгнээрэй. Алчуурыг халуунаар нь байлгахыг хичээгээрэй. Хэсэг хугацааны дараа алчуураа авч үлдсэн тосыг цаасан алчуураар арчиж аваад хар цэгтэй хэсгийг хуруугаар дарж шахна. Нүүрээ лосьоноор арчиж цэвэрлэнэ.

Энэ арчилгааг сардаа 1-2 удаа хийнэ.

 

Кокосын тос + эфирийн тос

¼ аяга кокосын тосыг богино долгионы зууханд 10 секунд халааж дээрээс нь 10 дусал нимбэг, лаванда, цайны мод зэрэг эфирийн тос нэмж сайтар хутгана. Нүүрээ угаасны дараа цэвэрлэх лосьон болгон хөвөнд шингээж хэрэглэнэ.

Шилэн тагтай саванд тасалгааны хэмд хадгална.

 

Цинамон + овьёосны гурил

1 ц.х овьёосны гурил, мөн адил хэмжээний цинамон хийж сайтар холино. Бага зэргийн бүлээн усаар зуурч өтгөн зөөхий шиг болгоно. Хурууны үзүүр дээрээ зуурмагаа авч тойрог хэлбэрээр 1 минут орчим нүүрэндээ иллэг хийнэ. Хүйтэн усаар сайтар угааж цэвэрлээрэй. Цинамон нь нүүрний арьсыг татах мэт мэдрэмж төрүүлж болно, гэхдээ цэвэрлэсний дараа энэ мэдрэмж үгүй болно.

Сардаа 2 удаа уг арчилгааг хийнэ.

 

Идэвхжүүлсэн нүүрс + ногоон шавар

½ ц.х идэвхжүүлсэн нүүрс, 1 ц.х ногоон шавар, ½ ц.х бүлээн усыг сайтар холино. Зуурмагийг ширхэггүй болтол нь сайтар холино. Хөөсөнцөр эсвэл бийрээр нүүрэндээ түрхээд хэдэн минут хаттал нь байлгана. Бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Долоо хоногтоо 1-2 удаа уг арчилгааг хийхэд үр дүнгээ өгнө.

 

Кофены шаар + кокосын тос

½ аяга кокосын тос (урьдчилан бага зэрэг халаана), мөн адил хэмжээний кофены шаарыг хольж зуурна. Зуурмагаа нүүрэндээ тойрог хэлбэрээр иллэг хийж түрхэнэ. Нүүрэндээ 5 минут байлгасны дараа сайтар угааж цэвэрлэнэ. Долоо хоногтоо 1 удаа хэрэглэнэ.

Үлдэгдэл скрабыг кекс эсвэл мөсний хэвэнд хийж хөлдөөж хадгалж болно.

 

Зуун наст + цагаан шавар + эфирийн тос

2 ц.х гоо сайхны цагаан шавар, 1 ц.х зуун настын гель, 1 ц.х цэвэр ус, 3 дусал эфирийн тосыг жигд болтол нь сайтар хольж зуурна. Нүүрэндээ түрхээд 10 минут байлгана. Бүлээн усаар угаана.

Сардаа 2 удаа энэ арчилгааг хийнэ.

 

Овьёос + зөгийн бал + йогурт + оливийн тос

Блендерт ¼ аяга овьёос, 2 ц.х цэвэр йогурт, 2 ц.х зөгийн бал, 2 ц.х оливийн тос хийж зуурна. Цэвэрлэсэн нүүрэндээ 1-2 минутын турш иллэг хийж түрхэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлээрэй. Эмзэг арьстай бол 5-7 минут маск тавьж болно.

Долоо хоногтоо 1-2 удаа хэрэглэнэ.

 

Сахар + зөгийн бал + олилийн тос + ванилийн экстракт

¼ аяга ердийн сахар, мөн адил хэмжээний бор сахар, 1 ц.х зөгийн бал, ¼ аяга оливийн тос, ½ ц.х ванилийн экстракт эсвэл эфирийн тосыг холино. Нүүрний асуудалтай хэсгийг зөөлөн иллэг хийж түрхэнэ. Бүлээн усаар угааж цэвэрлээрэй.

Долоо хоногтоо 1 удаа түрхэнэ. Тасалгааны хэмд тагтай шилэн саванд хадгалж болно.

26
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *