Тослоггүй бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд яагаад хортой вэ?

2

Хэрвээ хоолны дэглэм барих гэж байгаа бол хоолны цэсээ гаргаж, төлөвлөгөөтэй, бодолтой байх хэрэгтэй. Болж өгвөл хоол судлаачтай зөвлөлдсөний эцэст хоолны цэсээ гаргах хэрэгтэй. Эсвэл хоолны ашиг шимийг нь харгалзан үзэж, өдөрт хэрэглэх ёстой хүнсний хэмжээгээ бие дааж тооцох хэрэгтэй. Бидний бие организм бол нэг төрлийн машин шүү дээ. Хэрвээ машиндаа чанар муутай түлш хийгээд байх юм бол хөдөлгүүрүүд нь муу ажилладаг болно.

Хэрвээ тослог багатай тараг, сүү хэрэглээд байвал биед илүү тустай гэж бодож байвал та эндүүрч байна. Тос нь арьсны уян хатан байдал, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа болон үсэнд зайлшгүй шаардлагатай зүйл.

Хүнсний бүтээгдэхүүнүүдийн тос, өөх бүр илүүдэл жингийн шалтгаан болдоггүй. Тосонд шарсан төмс бол мэдээж шалтгаан л даа. Гэхдээ төмсөнд тос байгаа болохоор таргалуулж байгаа юм биш. Шалтгаан нь хоол хийх арга, тосны чанарт л байгаа юм. Хэрвээ салатандаа чидун жимсний тос (оливийн тос) хийх юм бол өөр хэрэг л дээ. Энэ нь бидний бие организмд ашиг тустай. Жишээ нь, 3,5 хувийн тослогтой сүү биед шаардлагатай тос болон энергийг өгнө.

Хэрвээ тослогийг хоолны цэснээсээ хасах юм бол юу болох вэ?

Эмэгтэй хүмүүст сарын тэмдгийн мөчлөг алдагдана. Яагаад гэвэл өөх тос нь дааврын нийлэгжилд оролцохоос гадна эсээс эсэд ашигтай бодисуудыг зөөвөрлөх үйл ажиллагаанд оролцдог. Хэрвээ биед хангалттай хэмжээний тос, өөх байхгүй болвол ашигтай бодисууд дутагдаж эхлэх ба дааврын хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

Өөх тос нь уушгинд ч бас нэн шаардлагатай. Өөх тос хүчилтөрөгчийн шилжилт хөдөлгөөнд тус болдог. Тиймээс сүрьеэ өвчтэй хүмүүст уушгины үйл ажиллагааг нь  дэмжих үүднээс өөх тос хэрэглэхийг зөвлөдөг. Бие организмд хүчилтөрөгч дутагдвал хүн чихэрлэг бүтээгдэхүүн, амттанд дурлаж эхэлдэг. Хоолны дэглэм барьж байгаа үед амттан их хэрэглэвэл мэдээж эерэг үр дүнд хүрэхгүй.

Тиймээс хоолны дэглэм барьж байгаа үедээ хоолны цэсэндээ өөх, тос оруулах хэрэгтэй.

Ханасан болон ханаагүй өөх тос гэж байдаг. Ханасан өөх тос нь мах, хүчиллэг сүүн бүтээгдэхүүнүүдэд (аарц, тараг гэх мэт) агуулагддаг бол ханаагүй өөх тос нь ургамлын болон амьтны гаралтай тос, загасанд агуулагддаг.

Бидний  хоолны цэсэнд ханасан болон ханаагүй өөх тос 30, 70 хувийн харьцаатай байх ёстой (30% – ханасан, 70% – ханаагүй).

Цөцгийн тос бидний бие организмд нэн тустай. Цөцгийн тос буюу масло нь ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмжиж, арьсны байдлыг сайжруулдаг. Гэхдээ цөцгийн тосыг хоол хүнс шарахад ашиглаж болохгүй. Түүнчлэн маргариныг хүнсэндээ хэрэглэхгүй байх нь зүйтэй. Маргарин нь транс тос агуулдаг учраас дотоод эрхтнүүдийн эд, эсүүдэд сөргөөр нөлөөлдөг.

Тиймээс худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийнхээ чанар, найрлагад анхаарал хандуулж байгаарай. Хоолны дэглэм барих, амьдралын эрүүл хэв маяг дагах үед энэ л хамгийн чухал зүйл шүү.

8
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dorjkhand Zadi

    Dorjkhand Zadi

    2017/05/22 at 23:53

    Масло г хоол шарах хайрахад яагаад ашиглаж болохгүй гэж? Мэдэх хүн байвал хэлээд өгнө үү,

  2. Төрсөн өдрийн мэнд хүргэe сайхан баярлаарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *