Нүүр Амьдрал Мэдлэг Танд зайлшгүй хэрэгтэй Facebook-ийн 8 тохиргоо

Танд зайлшгүй хэрэгтэй Facebook-ийн 8 тохиргоо

2
0

Дэлхийн томоохон сошиал суваг нь дэлхийн маш олон хүний интернетээр ордог нэг шалтгаан болсон юм. Хэрэглэгчид Facebook ямар тохиргоо, хэрэглээг танд санал болгож байгааг тэр болгон мэддэггүй. Таны урьд өмнө нь мэдээгүй байж болох Facebook-ийн зарим нэг боломжийг танилцуулахаар бэлдлээ.

1. Хэнээс нь илүү мэдээлэл авах эсвэл огт авахгүй байхаа сонгоорой

Хэн нэгний нийтэлсэн мэдээллийг алгасалгүй үзмээр байдаг л байх. Аз болж Facebook танд ямар нэгэн мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгожээ.

Уг функцийг ашиглахын тулд зүүн талд байрлах гурван цэгтэй News Feed дээд дарж Edit Preference-ээр орж тохиргоог хийнэ. Өөрийн хамгийн түрүүнд авч байхыг хүсэж байгаа мэдээг чагталж идэвхжүүлнэ.

Тохиргоог хийхдээ найз нарыгаа дурдаж болохоос гадна зарим нэгийг нь устгах ч боломжтой. Таны сонголтыг Facebook нууц байлгаж чадах учраас та бүү санаа зовоорой.

 

2. Мэдээг найз болон сонирхолын үүднээс ангилж болно

Найз нарын тоо нэмэгдээд ирэхээр эмх цэгцэнд оруулахаас өөр аргагүй болно. Facebook-т ийм тохиргоо бий. Зүүн гар талд Friends List-ээр орж Interest-ийг дарна.

Одоо ингээд найз нараа сонирхлоор нь ангилаарай: танил, гэр бүл, сайн найз… ингээд найз бүрээс тусад нь мэдээ авна. Мөн өөрөө ямар нэгэн пост оруулж байгаа бол ямар ангиллын найз нар харж болохоо ч тохируулж болно. Үүний тулд Public-аас өөр ангиллыг сонгоно.

 

Interests–ийн тусламжтайгаар хуудсаа сонирхлоор нь ангилах боломжтой, та нэгдээгүй байсан ч хамаагүй.

 

3. Нэмэлт анхаарал хандуулмаар санагдсан пост нийтлэх

Бусдад хүргэхийг хүссэн том хэмжээтэй постыг та тэмдэглэл байдлаар хүргэж болно. Төрөл бүрийн форматар том хэмжээний мэдээлэл хүргэхэд зориулагдсан.

Үүний тулд та тусгай хэсэг рүү орно. Ингээд та өөрийн байрлуулах гэсэн мэдээллээ тавих бүрэн боломжтой. Мэдээллээ тавихдаа өөрийн хүссэнээр нэрлэж, тайлбар хийж болно.

 

4. Сонирхолтой пост, бичлэгийг дахин үзэх, харах боломжтой болгох

Завгүй байхад сонирхолтой мэдээлэл тавигдсан байвал та түр хадгалахыг хүснэ.

Энэ тохиолдолд тухайн постын баруун дээд өнцөгт байрлах товч дээр дараад Save post-ийг сонгоорой. Хадгалсан пост, видеог үзэхийн тулд Facebook-ийн үндсэн нүүрийн зүүн талд байрлах Saved товчийг дарна.

 

5. Хэрэгтэй бүх мэдээллээ хатуу диск дээр хадгалах

Хуучин хаягаа устгахын өмнө аккаунтад байгаа мэдээллээ хадгалах шаардлага гарч болно. Facebook энэ тухай ч бодолцож үзсэн, таны харилцаж байсан түүх, зураг болгоныг хатуу диск дээр хадгалах бүрэн боломжтой.

General цэс рүү орж Download a copy-г идэвхжүүлэхэд тухайн хэрэглэгчийн мэдээллийг татаж авахад бэлэн болно. Таны бүх мэдээлэл бүрэн гүйцэд архивлагдахад бэлэн.

 

6. Аюулгүйн нэмэлт тохиргоо ашиглах

Facebook-дээ найз нөхөд, ажлын түншийн холбоо барих мэдээлэл хадгалагддаг. Зарим нэг хэрэглэгчид өөрийн нууц гэсэн мэдээллээ найдан хадгалах нь ч бий. Нууц гэсэн болгон хүний гарт орвол юу болох бол гэсэн бодол танд төрж байна уу? Тийм учраас аливаа мэдээллийн нууцлалыг давхар хийх нь зүйтэй.

Facebook-ийн Security хэсэгт login approvals-аар орж нууц хадгалах давхар хамгаалалт хийж болно. Уг горимыг идэвхжүүлэхэд таны бүртгэлтэй гар утасны дугаарт тусгай код ирнэ. Таны нууц мэдээлэл рүү орох тоолонд нууц кодыг нэхэх ажээ.

Мэдээллээ алдах вий гэсэн айдсаас бас нэгэн тохиргоо аварна. Найдвартай гэж үзсэн ойр дотны хүмүүст давхар код авах боломжтой ажээ.

 

7. Өөрийн аккаунтын хадгалагчийг томилно

Аливаа шинжлэх ухаан урагшилсаар байгаа хэдий ч бид мөнхийн амьдралтай болоо ч уу, үгүй ч үү? Ингээд үгүй болсон хэн нэгний аккаунтыг яах вэ гэдэг асуудал гарч ирлээ.

Facebook хадгалагч–ийг санал болгож байна. Энэхүү томилсон хэрэглэгч нас барсан хэрэглэгчийн хуудас руу нэвтрэн орох эрхтэй болж аккаунтыг устгах эсвэл өөр тохиргоо хийнэ.

Хадгалуулагчийг бид Security цэснээс сонгоход хэд хэдэн хувилбар гарч ирэх ажээ.

 

8. Чатад бусдад үл үзэгдэгч болох

Онлайн байхад таныг Facebook-д орсныг харуулдаг. Өөрийгөө үл үзэгдэгч болгох боломжтой – чатын Settings руу орж Active товчлуурыг идэвхжүүлэх эсэхээ шийднэ. Мөн та харагдах, харагдахгүй найз нөхдөө ч сонгох боломжтой.

29
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Э. УндралУндрал

  2. Зочин

    2017/05/04 at 19:27

    Za ter yahoo haygaa ustgaad uur gmail haygaar burtgelee solih heregtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Үр дүн нь амьдралд батлагдсан хэт хөлрөлтөөс ангижрах 8 арга  

Хөлстэй болон хөлсний үнэртэй тэмцэх олон арга байдаг хэдий ч бид заримдаа стресс, дасгал …