Хоёр тоолоход л тайвшрах амьсгалын техник сурцгаая!

0

Сэтгэл санаа үймрэх, түгшсэн байхад зөв шийдвэр гаргаж чадахгүй эсвэл харилцааг улам хүндрүүлж үл ойлголцол бий болгоно. Өөрийн сэтгэл санааг хянаж удирдахын тулд амьсгалын техникт суралцах нь зөв.

Амьсгал нь бие эрхтнийг хүчилтөрөгчөөр хангаад зогсохгүй хүнд нөхцөл байдлаас гарахад тус болно. Гүнзгий амьсгаа авч зөөлнөөр удаан гаргахад амархан тайвширдаг бөгөөд оюун ухаан саруулаараа байх ажээ.

Амьсгалын техник нь таныг таагүй нөхцөл байдлаас зөв гарахад тус болно. Мэдрэлийн дарамт эцэстээ тулж зөв шийдвэр гаргаж чадахгүй тэр л үед таны сурсан эрдэм таныг зөв алхам хийхэд тусална.

1. Сама Вритти “Жигд амьсгал”

Суугаа байрлалд нуруу тэгш байна. Дөрөв тоолоод гүнзгийгээр амьсгалаа удаан авна. Дараагийн дөрөв тоолохдоо амьсгалаа удаан гаргана. Дасгалыг хамраараа гүйцэтгэнэ, өөрөөр хэлбэл амаа хаана. Дасгалын тоог аажимдаа нэмэх бөгөөд зургаа, найм болгоно. Энэ дасгал нь сэтгэл санааг тайвшруулж, тархийг хүчилтөрөгчөөр хангана.

Дасгалыг хийх таатай цаг – унтахаасаа өмнө. Энэ нь бие организмыг тайван амрахад бэлдэж сэтгэл түгшээсэн бодол, сэтгэл хөдлөлөөс ангижруулна.

2. Гэдсээрээ амьсгалах техник

Хамраараа амьсгалж уушгиа нээнэ. Амьсгалаа амаараа зөөлөн гаргана. Долоон удаа ингэж амьсгалахад таны бие тайвширч, зүрхний цохилт жигдрэхээс гадна цусны даралт тогтворжих ажээ. Энэ дасгалд өдөр болгон 10 минут зарцуулна.
Энэ дасгалыг хариуцлагатай ажил эхлүүлэхээс өмнө хийж байхыг зөвлөж байна: шалгалт өгөх, ажил хэргийн уулзалт зэрэг таны сэтгэлийг түгшээх аливаа зүйлийн өмнө. Байнга дасгал сургуулилт хийснээр та стрессээ хурдан тайлдаг болно.

3. Нади Шодхана, “Альтернатив амьсгал”

Өөрт таатай байрлалыг сонгон нүдээ аньж амьсгалаа хамраараа зөөлөн авахдаа баруун хамраа баруун гарын эрхий хуруугаар дарна. Амьсгалаа авч дуусаад баруун гарын чигчий хуруугаараа зүүн хамраа дараад нөгөө хамраараа амьсгалаа гаргана. Энэ мэт амьсгалаа дөрөв, таван удаа ээлжлэн авч, гаргана.

Стрессийн хэмжээг багасгаж тархины үйл ажиллагааг дэмжинэ. Мөн эрч хүчээр сэлбэх ажээ. Нади Шодханын тусламжтайгаар таагүй мэдрэмжийг гадагшлуулж сэтгэл санаагаа хурдан сэргээх боломжтой.

4. Капалабхати буюу “Тархины гэрэлтэх амьсгал”

Өөрт таатай байрлал сонгон хамраараа амьсгалаа аваад гэдэсний булчингаа ашиглан амьсгалаа хүчтэй гаргана. Амьсгалаа гаргахдаа гэдсэн дээрээ дарж болно. Хамгийн гол нь амьсгалаа хүчтэй, хурдан гаргах юм. Өөрт тохирох хэмнэлийг олж найм, есөн удаа хийнэ.

Энэ дасгалыг хийснээр бие эрхтэн бүхэлдээ хүчилтөрөгчөөр хангагдаж эрч хүчээр дүүрнэ. Өглөө сэрээд аяга кофены оронд энэ дасгалыг хийхийг зөвлөж байна.

5. Эрчимтэйгээр тайвшрах

Энэ дасгал нь бэлтгэл үе шаттай. Биеэ суллаж, чангалах тийм байрлалыг юуны түрүүнд сонгоно. Хөлнөөсөө эхлүүлээд дээш толгой руу шилжинэ. Бүх анхаарлаа биедээ хандуулж аль болох олон булчинг ажиллуулахыг хичээнэ. Анхны удаа бүтэлгүйтлээ гэж бүү санаагаар унаарай, бага багаар та суралцах болно. Дасгалыг хамрын амьсгалаар гүйцэтгэнэ. Амьсгалаа аваад бүх булчингаа чангална, биеэ суллаж амьсгалаа гаргана. Дасгалыг гурав, дөрөв тоолж хийнэ.

Энэ техник нь өдрийн ажлын ачааллыг тайлж бие эрхтнийг суллаж өгөхөд нөлөөлнө. Амьсгал нь биеийн хүчний дасгалтай хавсарсан бөгөөд булчинг хүчилтөрөгчөөр хангах ажээ.

6. Удирдах хий хоосон

Энэ дасгалыг гүйцэтгэхэд тайвшруулах дуу тавиарай. Нүдээ аниад тайвширна, аз жаргалтай мөч, очиж байсан байгалийн үзэсгэлэнт газар, хот, хайртай хүмүүсийнхээ нүүр царайг бодно. Энэ бүхэн бүрэн тайвшрахад нөлөөлөх ажээ. Энэ үеэр амьсгалаа хамраараа зөөлөн авч, гаргана. Амьсгалаа авах хэмнэлээ өөрөө зохицуулна. Дасгалыг 10-15 минут гүйцэтгэнэ.

Стрессээ тайлж эрч хүчээ сэлбэхдээ бясалгалыг ашиглаж болно. Эдгээр дасгал нь сэтгэл хөдлөлөө удирдахад туслах бөгөөд аливаа нөхцөл байдлыг хяналтандаа байлгахад сургах ажээ.

12
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Odgiih Bunia

    Odgiih Bunia

    2017/05/07 at 20:27

    Indra Dandelions

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *