Нүүр Амьдрал Бүтээлч санаа Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг ямар алдартнууд нээсэн бэ?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсийг ямар алдартнууд нээсэн бэ?

1
0

Аугаа хүмүүс юм болгонд авьяастай гэж ярьдаг нь үнэний хувьтай ажээ. Тэдгээр авьяасыг та бүхэнд танилцуулахаар бэлдлээ. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг жирийн зүйлсийг бий болгоход тэс өөр салбараас олноо алдаршсан ухаантан гар бие оролцсон гэхээр сонирхолтой санагдаж байлаа.

Сальвадор Дали: чупа-чупс

Далигийн гаргасан бэлэг тэмдэггүй бол чупа-чупс зүгээр л нэг бөөрөнхий чихэр байх байлаа. Энэ логог юутай ч андуурахгүй ээ.

 

Марк Твен: скрапбукинг

Гэрэл зургийн альбом эсвэл тэмдэглэлт дэвтэрт хайчилбар наах соёл эртнээс үүссэн гэдэг. Гэхдээ Марк Твен л баяжуулж өөрийн нэр дээр патент авчээ. Марк Твен өөрөө ийм альбом урлах маш их дуртай байсан бөгөөд зохиол бичихээсээ багагүй цагийг үүнд зарцуулдаг байв.

 

Томас Эдисон: чихрийн цаас

Чихэр цаастай болсонд нь бид фонограф, бичгийн машин болон цахилгаан чийдэнгийн эцэг Томас Эдисонд талархаж явах хэрэгтэй. Тэр л чихрийг цаасаар өлгийдөн авсан юм.

 

Леонардо да Винчи: орчин үеийн хайч

Аугаа мастераас өмнө хайч гэж инээдтэй, хэрэглэхэд маш төвөгтэй зүйл байсан гэдэг. Тэрээр маш энгийн гэхдээ өндөр хэрэглээтэй хайчийг зохион бүтээжээ.

 

Исаак Ньютон: муурын хаалга

Хайртай муур нь гэрээсээ орж гарах гэж түүний ажилд их саад болдог байжээ. Магадгүй цуу яриа ч байж болно, гэхдээ л муурын хаалга гэж тусгай хаалга гарч ирсэн байна.

 

Бенжамин Франклин: аянга зайлуулагч

Франклин АНУ-ын үндэслэгч төдийгүй аянга зайлуулагч гэгчийг бий болгож олон байшинг аянгаас хамгаалжээ.

 

Льюис Кэролл: “Дублет” болон “Скрабл” тоглоом

Алисагийн зохиогч уран зөгнөл сайтай хүн байлаа. Тэрээр дублет гэгчийг зохиож үгээс үг бүтээх тоглоомыг гаргасан. Шатрын хөлөг дээр үг бүтээж тоглох санааг тэр л анх гаргаж ирсэн юм.

15
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/04/26 at 23:01

    Аянга зайлуулагч гэнэ.Бас сүүлийнх нь үгийн сүлжээ л бна шд

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хуванцар савыг дахин ашиглах 17 ухаалаг арга

Хуванцар сав – бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зүйл. Гэхдээ ихэнх тохиолдолд усны…