Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Гэрийн нөхцөлд өвөрмөц хумсны будаг хийх 5 арга

Гэрийн нөхцөлд өвөрмөц хумсны будаг хийх 5 арга

0
0

Бид та бүхэндээ гар доорх материалууд ашиглан гэрийн нөхцөлд хумсны будаг хийх аргыг танилцуулж байна.

1. Бэх ашиглан хумсны будаг хийх

Хэрвээ танд байгаа хумсны будагны өнгө нь танд таалагдахгүй байгаа бол будган дээрээ бага зэргийн бэх (чернил) хий.

Бэхийг бичиг хэргийн дэлгүүрээс худалдан авч болно. Эсвэл жирийн бал, үзгэн балны бэх ашиглаж болно. Гол нь хэтрүүлж болохгүй.

 

2. Матте будаг

Цардуулны тусламжтайгаар

Эрдэнэшишийн цардуул энгийн гялгар будгийг матте гадаргуутай болгохоос гадна илүү цайвар өнгөтэй болгож өгдөг. 4-5 дусал будгийг бага зэргийн цардуултай холино. Уг холимгоо хумсан дээрээ түрхэх ба хатсаны дараа будаг матте гадаргуутай болно.

Энгэсэг (пудр) эсвэл матте тенийн тусламжтайгаар

Та хумсны будган дээрээ нунтаг пудр эсвэл матте тень нэмээд хумсны будгаа матте болгож болно. Пудр эсвэл нүдний теньтэйгээ хамт хэдэн ширхэг төмөр шаариг нэмж болно. Ингэснээр хооронд нь холиход илүү амар байх болно.

Цайвар өнгийн нунтаг пудрийг өнгөгүй будагтай хольсноор та цагаан өнгөтэй матте будаг гаргаж авах болно.

 

3. Гялалзсан эсвэл мөнгөлөг будаг

Хэрвээ та хумсаа гялалзуулахыг хүсэж байвал будган дээрээ саа нэмж эсвэл хумсаа будсаны дараа бүрэн хатахаас нь өмнө дээр нь саа цацаж өгч болно. Маникюраа өвөрмөц болгохын тулд хумсныхаа зөвхөн үзүүрт нь саа түрхээрэй.

Хумсаа мөнгөлөг өнгөтэй болгохын тулд нүдний тень ашиглаж болно. Нүдний тениэ эхлээд жижиглэж, нунтаглана. Хатуу зүйлээр дарж нунтаг болгоно. Хэдий чинээ нунтаг, жижиг ширхэгтэй байна төдий чинээ хумсны будалт жигд болох болно. Дараа нь нунтагласан тениэ хумсны будган дээрээ нэмнэ.

Яг тень шигээ өнгө гаргаж авахын тулд нүдний тениэ өнгөгүй будагтай холих хэрэгтэй. Ашигласан нүдний тениэрээ нүдээ будвал төгс хослох болно.

Хэрвээ танд нүднийхээ тенийг нунтаглах хайран санагдаж байгаа бол тень түрхдэг багсаараа бага зэргийн чийгтэй хумсан дээрээ тениэ түрхээрэй. Нунтаг тень ашигласан ч болно. Хумсаа будсаны дараа өнгөгүй лак юмуу бэхжүүлэгч түрхэхээ мартав аа.

 

4. Хуучин будагнуудаа ашиглан шинэ будаг бүтээх

Хоёр эсвэл хоорондоо зохицох хэд хэдэн будаг сонгоод бүгдийг нь нэг саванд нийлүүлнэ. Хэрвээ шаардлагатай бол хумсны ацетон нэмж болно. Будагны холимгоо сайтар сэгсрэхэд л шинэ будаг бэлэн болно.

Хэрвээ уусгалттай, ойролцоо өнгийн хумсны будагнууд сонгож аваад нэг саванд хийх юм бол омбре будаг гарч ирнэ.

 

5. Гэрэлтдэг хумсны будаг

Акрилэн будагны тусламжтайгаар

Хэрвээ хумсны будаг, фосфортдог акрилэн будаг хоёрыг холиод хумсаа будах юм бол таны хумс харанхуйд гэрэлтэх болно. Түүнчлэн тусгай үзгэн балны гэрэлтдэг бэх ашиглаж болно.

Будгаа өнгөгүй лактай холивол илүү үр дүнтэй ба хэрвээ хүсвэл будалтын төгсгөлд хумсан дээрээ өнгөгүй лакаа түрхэж болно. Түүнчлэн цагаан өнгийн хумсны будгийг ч ашиглаж болно.

Гэрэлтдэг савааны тусламжтайгаар

Танд гэрэлтдэг саваа, дундуур хумсны будаг хэрэг болно. Хэрвээ та ямар нэгэн тод өнгийн хумсны будаг ашиглаж байгаа бол будагны өнгө, гэрэлтдэг савааны өнгө 2 зохицож буй эсэхийг анхаараарай.

Хайчаар савааны нэг үзүүрийг хайчлах ба хайчилсан үзүүрээ хумсны будган дотроо хийгээд гэрэлтдэг шингэнийг будаг руугаа юүлнэ. Бэлэн болсон холимгоо таглаад сайтар сэгсэрнэ.

Гэрэлтдэг саваа ашигласан тохиолдолд хумс хэдэн цаг л гэрэлтэх болно гэдгийг санаарай. Хумсаа өнгөгүй лакаар будаж, бэхжүүлэхээ мартаж болохгүй шүү.

4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Үсээ сэнсээр хатаахдаа бидний гаргадаг 6 алдаа

Үсний сэнс хэрхэн хэрэглэх зааврыг мэдэж байгаа эсэхэд л гол асуудал оршиж байна. Энэ удаа…