Таны урьд өмнө мэддэггүй байсан вазелины 21 ашигтай хэрэглээ

12

Гоо сайхны арчилгаанд үнэтэй бус гэхдээ үр дүнтэй бүтээгдэхүүн ашиглахыг бүсгүй хүн бүр л хүснэ. Энэ удаад та бүхэнд вазелины хэрэглээг зөвхөн гоо сайхны хэрэгцээнд бус өөр аргаар ашиглах боломжтойг танилцуулахаар бэлдлээ.

Арьсанд

  • Авто шарлага. Бронзатор крем түрхэхээсээ өмнө тохой, өвдөгтөө вазелин түрхээрэй. Крем жигд түрхэгдэж таны арьс ч гэсэн жигд борлоно.
  • Зөөлөн цэвэрлэгээ. Вазелиныг байгалийн гаралтай скрабтай (далайн давс, кофе …) хольж биеэ скрабдаарай.
  • Үнэрээ удаан хадгалах. Үнэртэй ус түрхэхээсээ өмнө арьсандаа тос түрхээрэй. Сайн шингэж үнэрээ удаан хадгалах болно.
  • Хүүхдийн арьс арчилгаа. Хүүхдийн арьсыг цочроохгүйн тулд памперс өмсгөхөөсөө өмнө вазелин түрхээрэй. Тос түрхэхээсээ өмнө хүүхдийн биеийг угааж бүрэн хатаасан байна. Түрхсэн тос нь памперсийн чийгнээс хамгаалах давхарга болох ажээ.

 

Нүүр

  • Чийгтэй нүүр будалт. Тен түрхэхээсээ өмнө бага зэргийн вазелин түрхээрэй. Будаг удаан тогтохоос гадна бага зэргийн гялалзаж байгаа мэт харагдуулна. Вазелин нь эмзэг арьсыг цочроохгүй. Эмч нар нүдний зарим нэг мэс заслын үеэр вазелин хэрэглэдэг ажээ.
  • Хөмсөг. Хөмсөг цэвэрлэх сойзон дээрээ бага зэргийн вазелин түрхэж хөмсгөө зөөлөн самнана. Тос хатахад хөмсөг хэлбэржин өтгөн харагдах ажээ.
  • Сормуус. Унтахаасаа өмнө сормуусаа тослоорой: хэсэг хугацааны дараа таны сормуус бүдүүн, урт болсон байхыг та мэдрэх болно.
  • Нүүрний будаг арилгах. Будаг арилгах хөвөндөө вазелин түрхээд нүүрээ арчаарай. Усанд тэсвэртэй будгийг хүртэл төвөггүй арилгана. Чанарын шаардлага хангасан вазелин байнга хэрэглэснээр үрчлээнээс ч сэргийлэх боломжтой.
  • Уруул. Уруулын будаг болгон ашиглаж болно. Энэ тохиолдолд уруул хагарч, хуурайшихгүй. Вазелин дээр бага зэргийн цинамон хийхэд таны уруул улам хөвсгөр болж харагдах болно.

 

Үс

  • Хэлбэржүүлэгч. Хурууныхаа өндөг дээр бага зэргийн вазелин авч үсэндээ түрхэн хэлбэржүүлээрэй. Бусад гоо сайхны бүтээгдэхүүний адил хэмжээг нь тааруулахаа мартаж болохгүй.
  • Салаалсан үсийг сэргээх. Хуурай үснийхээ үзүүрт түрхээд 15-20 минут байлгаарай. Хэд хэдэн удаагийн түрхэлтээс хойш үсний салаа арилж өнгө нь сэргэх болно.
  • Үсний маск. 1-2 халбага вазелин (үсний уртаас шалтгаална)-ыг бага зэргийн эфирийн тостой хольж үснийхээ нийт уртад түрхэнэ. 1-2 цагийн дараа үсээ угаана. Вазелиныг бүрэн арилгахын тулд угаахаасаа өмнө цаасан алчуураар үсээ арчаарай.
  • Будахдаа үсээ хамгаалах. Үсээ будахдаа үсэндээ вазелин түрхээрэй.

 

Хумс

  • Цэвэрхэн будалт. Хумсаа будахаасаа өмнө хумсны толинд хүргэлгүйгээр зөвхөн маханд нь вазелин түрхээрэй.
  • Мах арчилгаа. Унтахаасаа өмнө хумсны маханд вазелин түрхэнэ. Мах хуурайшиж хагарахаас урьдчилан сэргийлнэ.
  • Гялалзсан хумс. Хумсны толийг байнга вазелинаар арчаад байвал хумс бэхжиж илүү өнгөлөг болно.

 

Ахуйн хэрэглээнд

  • Өнгө сэргээх. Арьсан болон хиймэл арьсаар хийсэн гутал, цүнх, түрийвч зэргийн өнгийг сэргээнэ. Арьсан дээрээ нимгэн түрхээд хэдэн секундын дараа сайтар арчаарай.
  • Гацсан цахилгаан. Бага зэргийн вазелин түрхэхэд гацсан цахилгаан зүгээр болно. Үүнээс гадна тавилганы хаалга, товч, точвлуурыг ч хэвийн ажиллагаатай болгох ажээ.
  • Гадаргуу өнгөлөх. Даавуун дээр бага зэргийн вазелин түрхээд модон тавилгын гадаргууг зүлгэж арчаарай. Тавилга өнгө ороод зогсохгүй тоосыг түлхэх тул нэг хэсэгтээ л гялалзах болно.
  • Толбо арилгах. Хэрвээ хувцсан дээрээ уруулын будаг эсвэл нүүрний суурь будагны толбо болгосон бол тэр хэсэг дээрээ бага зэргийн вазелин түрхээд хэсэг хугацааны дараа угаагаарай.
  • Хумсны будаг. Хумсны будагны таглааг шилтэйгээ наалдахаас урьдчилан сэргийлэхийг хүсвэл таглааны дотор хэсгийг эсвэл шилэн савны гадна амсрыг вазелинаар тослоорой.
443
ГайхмаарГайхмаар
95
ГоёГоё
87
БахархмаарБахархмаар
53
ТэнэглэлТэнэглэл
35
ХөөрхөнХөөрхөн
30
БурууБуруу
24
ХарамсалтайХарамсалтай
22
Ха ХаХа Ха
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Gerelee Nyam Harchu

    Gerelee Nyam Harchu

    2017/04/21 at 09:57

    Би сормуусандаа түрхээд минийх лав унсан шүү манай хүүгийн сормуус бас унсан

  2. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2017/04/21 at 10:12

    Bataa Dorj Narhan Nami Zaya Zizi

  3. А. Байгал

    А. Байгал

    2017/04/21 at 10:17

    Haana zardagiin bol

  4. Altantuya Regzen

    Altantuya Regzen

    2017/04/21 at 10:45

    apetikudar bdag

  5. Altantuya Regzen

    Altantuya Regzen

    2017/04/21 at 10:46

    Sormuus homsog yag urgadin bilee

  6. Б.Н. Нандин-эрдэнэ

    Б.Н. Нандин-эрдэнэ

    2017/04/21 at 11:19

    Ss

  7. Haliunaa Batbayr

    Haliunaa Batbayr

    2017/04/21 at 11:54

    Ss

  8. Изу Ч.Э

    Изу Ч.Э

    2017/04/21 at 13:37

    Ss

  9. Ulziijargal Enhotgon

    Ulziijargal Enhotgon

    2017/04/21 at 16:41

    Н. Отгончимэг

  10. Urangoo Urangoo

    Urangoo Urangoo

    2017/04/21 at 21:30

    Ss

  11. Batochir Purewtsetseg

    Batochir Purewtsetseg

    2017/04/21 at 21:31

    Ss

  12. Busgui Jigmed

    Busgui Jigmed

    2017/04/21 at 22:04

    Японоос ирсэн вазелин бна

  13. unshigch

    2017/04/21 at 22:50

    minii sormuus vazelin turhd urgasan sh de gol nuuree sn tseverlesniihee daraa turheh heregtei shu

  14. Nurdaulyet Kupjasar

    Nurdaulyet Kupjasar

    2017/04/22 at 01:02

    Source by Brightside.me

  15. Otgontuul Tsetsgee

    Otgontuul Tsetsgee

    2017/04/22 at 03:48

    Yadargaatai eum zaaval like khiij unshina gej eu baikhav..

  16. Dulguun Turchuu

    Dulguun Turchuu

    2017/04/22 at 13:46

    Medeeg ni taalaad bhad garahgui bna kk

  17. Зочин

    2017/04/22 at 20:42

    vaselin emiin sanguudad bga shude haana zardagin gnu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *