Оюун ухаан муудаж байгааг илтгэх 12 шинж. Үүнийг заавал мэдэх хэрэгтэй!

0

“Деменц” гэх нэр томьёо нь өөрөө аймшиг дагуулсан үг. Үүнд 100 гаруй сэтгэл мэдрэлийн өвчлөл багтана: Альцгеймер, Паркинсон, Хантингтон зэрэг өвчнүүд.

Эдгээрийн дотроос Альцгеймер – илүү тархацтай хэлбэр бөгөөд деменцийн тохиолдлын 50-70%-ийг эзэлж байна.

Танд эсвэл таны ойр дотны хүн деменцээр өвчилж байгааг хэрхэн олж мэдэх вэ? Эмч нар нийтлэг илрэх дараах 12 шинж тэмдгийг тодорхойлсон байна.

 

Шинж тэмдэг 1. Богино хугацааны ой санамж алдах

Түлхүүрээ эсвэл шилээ хаана тавилаа гэж байнга л мартаж явдаг. Харин энэ нөхцөл байдал хүндрээд байвал деменцийн дохио байж болно.

Богино хугацааны ой санамж алдаж байгаа хүний хувьд хэдэн арван жилийн тэртээх үйл явдлыг санаад байгаа хэрнээ хэдхэн хоногийн өмнөх зүйлийг санахгүй байх тохиолдол ажиглагдана.

 

Шинж тэмдэг 2. Харилцаа хүндрэх

Хэн нэгэнтэй ярьж байхдаа тохирох үгийг олохгүй, санахгүй байвал деменцийн шинж тэмдэг. Аман дээр эргэлдээд байгаа хэрнээ л огт санаанд орж ирэхгүй байгааг та анзаарах болно. Энэ нь хэл яриа хариуцсан тархины хэсэгт асуудал үүсэж байгаа илтгэх ажээ.

 

Шинж тэмдэг 3. Сэтгэл санаагаар унах

Сэтгэл санаа огцом өөрчлөгдөх – деменцийн анхан шатанд илрэх шинж тэмдэг. Деменцийн өвчтөнүүдэд депресс их хэмжээгээр илэрдэг. Ямар ч шалтгаангүйгээр сэтгэл санаа сайн, муугаар өөрчлөгдөнө.

 

Шинж тэмдэг 4. Сулбайх

Депресс нь нозоорох эсвэл бие сулбайх байдалтай хавсардаг. Хүн амьдралын сонирхлоо алдах, эсвэл хоббигоо орхих, ямар нэгэн зүйл хийх дур сонирхолгүй болох. Зарим тохиолдолд бие сулбайх нь депресстэй холбоотой тул шууд деменцийн шинж тэмдэг гэж авч үзэхгүй.

Бие сулбайж аливаад сонирхолгүй болох явдал нь деменцийн бусад шинж тэмдэгтэй цуг илэрч байгаа бол анхаарна уу.

 

Шинж тэмдэг 5. Анхаарал төвлөрөл муудах

Оюун ухаан муудахад анхаарал төвлөрөл суларч аливааг төлөвлөх, шийдвэр гаргах чадвар нь сулардаг. Мөн тоо тогтоох чадвараа гээх ажээ.

 

Шинж тэмдэг 6. Ажилдаа түүртэх

Тархи гэмтэж эхэлсэн бол өдөр тутмын ажлаа гүйцэтгэж чадахгүйд хүрнэ. Үүнд гэрийн ажил байж болно (хоол хийх, гэрээ цэвэрлэх, ногоо тарих). Эсвэл аливаа ажил гүйцэтгэх дэс дарааллаа алдана.

 

Шинж тэмдэг 7. Цаг нараа ялгахгүй болох

Дэлхий ертөнц цаг нараа даган амьдарч байхад өвчтөн цагийн баримжаагаа алдсан байдаг. Энэ үед хэзээ юу болох нь хамаагүй – маргааш уу, жилийн дараа юу?

 

Шинж тэмдэг 8. Орон зай баримжаагаа алдах

Цагийн баримжаагаа алдсан өвчтөн орон зай баримжаагаа алддаг. Нэг газар ирээд хаана ирсэнээ санахгүй, яаж ирсэнээ ч мэдэхгүй байх тохиолдол гарна. Хэрвээ таны ойр дотны хүнд энэхүү шинж тэмдэг илэрч байвал тархины үйл ажиллагаа муудаж байгаа гэж ойлгоорой.

 

Шинж тэмдэг 9. Бичих чадвараа алдах

Оюун ухаан замбараагүй болоход бичгийн ажил ч мөн алдагдана. Деменцээр шаналж байгаа өвчтөн санаа бодлоо цаасан дээр буулгаж чадахаа больдог.

 

Шинж тэмдэг 10. Давтах

Тавьсан асуултаа дахин дахин асуух эсвэл хийсэн зүйлээ дахин давтан хийнэ. Эдгээр шинж тэмдэгт яаралтай анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Шинж тэмдэг 11. Өөрчлөлтөөс огцом айх

Деменцээр шаналж байгаа өвчтөн өөрчлөлтөөс айдаг. Учир нь тэд шинэ мэдээллийг тогтоож чадахгүй өөрсдийгөө төөрөгдөлд орно хэмээн айдаг байна.

 

Шинж тэмдэг 12. Анхаарал төвлөрөл сулрах

Оюун ухаан муудахад үйл явдлын учрыг олох чадвараа алддаг, жишээ нь кино, номын үйл явдлыг алдана. Өвчтөн хэдхэн минутын өмнө уншсан, харснаа санахгүй байх тохиолдол байдаг. Ингээд л уншсан хуудсаа дахин эргүүлэх хэрэгтэй болно.

Деменц – аажим гэтэж ирэх аюултай өвчин. Энэхүү нийтлэлийг бусадтай хуваалцаарай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

129
ХарамсалтайХарамсалтай
29
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
15
БурууБуруу
13
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Zu Uugaa

    Zu Uugaa

    2017/05/01 at 15:50

    Tegeed yaj segiilex talaar ni bna uu

  2. Surmaajav Badamsed

    Surmaajav Badamsed

    2017/05/01 at 15:54

    Yaj iim baidlaas garah arga bna ui

  3. Naranchimeg Luvsandambil

    Naranchimeg Luvsandambil

    2017/05/01 at 15:55

    мйи байдлас яаж гарах вэ зөвлөгөө өгөөч

  4. Eegii Tsend

    Eegii Tsend

    2017/05/01 at 15:58

    yaj sergiilrh we

  5. Oyuka Choijilsuren

    Oyuka Choijilsuren

    2017/05/01 at 17:13

    Ss hiigd ogooch

  6. Dugeree Sonom

    Dugeree Sonom

    2017/05/01 at 17:37

    yaj sergiilekh we

  7. Usukh Bayar

    Usukh Bayar

    2017/05/01 at 17:45

    Odoo ued hun bur l iim bolchihood bnadaa

  8. Baigalmaa Sharhuu

    Baigalmaa Sharhuu

    2017/05/01 at 18:30

    Za bi martaad baigaamdaa.Exelxiin baixdaa

  9. Galmandakh Galaa

    Galmandakh Galaa

    2017/05/01 at 20:36

    Тэгээд яаж эмчлэх сэргийлэх арга зам нтр байдаггүй юмуу?

  10. Зочин

    2017/05/01 at 22:33

    Bichsen hyn ni yaj sergiileh talaar bichih gesen yum aa martchihjee

  11. Dona Bat

    Dona Bat

    2017/05/02 at 02:35

    Herhen sergiileh ve gvel: udur tutamda dasgal hudulguun, olon niittei hariltsaa holbootoi bh, eruul hoollolt, oyun uhaanaa sergeeh uduuh togloom bolon tanin medehuin zuils sonirhoh, hangalttai sain untah, stressee zohitsuulah hyanah, mun tarhinii gemtel avhaas sergiileh geh met…, arhi tamhi hereglehgui bh geh met..

  12. Mart Sonom

    Mart Sonom

    2017/05/02 at 05:39

    Бугд л бна шуу. Яах естой вэ

  13. Dalila Mariukaa

    Dalila Mariukaa

    2017/05/02 at 10:02

    Medej bhad ilyydehgui ee gej bayarlalaa

  14. Цэенханд Цээгий

    Цэенханд Цээгий

    2017/05/02 at 22:26

    La Flame ss hiichih mar harii

  15. La Flame

    La Flame

    2017/05/02 at 22:27

    zaa tegey

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *