Франц маягийн шарсан махыг хэрхэн бэлтгэх вэ?

0

Амралтын өдрүүдээр гэрийнхэндээ онцгой содон, амтат хоол хийж өгмөөр байна уу? Тэгвэл танд “франц” маягийн мах зуухандаа шарж идэхийг санал болгож байна. Цаг хугацаа ч бага орно. Та 35 минутыг зарцуулахад л үлдсэн ажлыг шарах зуух тань хийнэ.

  • 3 хүний порц
  • Хугацаа: 1 цаг 15 минут (бэлтгэх хугацаа – 35 минут)

Орц:

  • Мах (үхрийн мах) – 400 гр
  • Сонгино – 300 гр
  • Бяслаг – 100-150 гр (пиццаны, хайлдаг бяслаг)
  • Майонез – 150-200 гр
  • Давс – 1 цайны халбага
  • Хар перец – 1 цайны халбага

1. Хоолонд орох хүнсний бүтээгдэхүүнүүдээ бэлтгэнэ. Би үхрийн мах сонгож авсан байгаа. Гахайны махаар ч хийж болно.

 

2. Махаа ширхэгийнх нь дагуу, 1 см-ийн зузаантай хэрчинэ.

 

3. Хэрчсэн зүсэм махаа 2 талаас нь давтаж өгнө.

 

4. Хэрчим мах бүрээ давс, перецээр амтлаад, дээр дээрээс нь давхарлаж тавиад 10 минут амраана.

 

5. Сонгиноо арилгаад 0,5 см орчим зузаантай цагираг байдлаар хэрчинэ.

 

6. Бяслагаа тёркны том нүхээр нь үрнэ. Бяслагийг их хэмжээтэй хийсэн ч болно. Жорд зааснаас 2 дахин их хэмжээтэй бяслаг хийж болно. Хоол тань илүү л амттай болно. Зуухаа халаана.

 

7. Листэн дээрээ мөнгөлөг цаас тавиад, бага зэрэг ургамлын тосоор листээ тослоод дээр нь хэрчсэн сонгиныхоо талыг тавина.

 

8. Дараа нь сонгино дээрээ махаа тавина.

 

9. Үлдсэн бүх сонгиноо дээрээс нь давхарлан тавина.

 

10. Майонез түрхэнэ.

 

11. Үрсэн бяслагаа дээрээс нь цацаж өгнө.

 

12. Бэлтгэсэн франц маягийн махаа 200 хэмд 30-40 минут шарна. Айл бүрийн зуухны халах хэм харилцан адилгүй тул хоол болсон үгүйг өөрийн туршлага, баримжаагаар тодорхойлох нь илүү оновчтой гэдгийг санаарай! Хэрвээ мах тань болоогүй байхад бяслаг нь дээд талаасаа түлэгдэх гээд байвал дээр нь мөнгөлөг цаас тавьж өгч болно.

 

13. Та сайхан хооллоорой!

Энэ хоолыг нимгэн хэрчсэн төмс болон улаан лоолиор баяжуулан хийж болдог. Мах, сонгиноо үелүүлэн тавих явцдаа төмс, улаан лооль нэмнэ. Хамгийн доод талд нь нимгэн дугуй хэрчсэн төмсөө, дээд талд нь бяслагны доор улаан лоолио тавьбал илүү тохиромжтой. Бас махныхаа зузаан нимгэнийг сонирхолдоо тааруулан тохируулж болно. Татсан мах ашиглаад хийсэн ч болно.

11
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Байгалмаа Д.

    Байгалмаа Д.

    2017/04/22 at 01:14

    в

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *