Нэмэлт орлоготой болох 9 арга

1

Танд мөнгө яаралтай хэрэгтэй үе гардаг уу? Эсвэл та орлогын нэмэлт эх үүсвэр хайж байна уу? Гэхдээ юунд цаг, хүчээ зарцуулах ёстой вэ гэдгээ мэдэхгүй байна уу? Тэгвэл бид танд хэдэн энгийн, үр дүнтэй санаануудыг санал болгож байна.

Үйлчилгээгээ найз нөхөд, танилууддаа санал болгож эсвэл цахим сүлжээнд зарлал байршуулж болно. Хэрвээ халтуурдахгүй ажлаа үнэнч хийгээд байвал яваандаа хүмүүс танд итгэл хүлээлгэж болохуйц хариуцлагатай хүн хэмээн бусдад зөвлөж, таны тухай мэдээллийг бие биедээ түгээх болно.

Өөрийн гараар ямар нэгэн юм хийх

Үнэн хэрэгтээ ямар нэгэн юм биш харин хараа булаахаар гоё зүйл хийх хэрэгтэй л дээ. Жишээ нь, ширээний бүтээлэг оёж, ороолт нэхэж, цүнх хийж, шүрээр гоёл чимэглэлийн зүйлс хэлхэж, зураг зурж болно. Мэдээж үүнд тодорхой цаг хугацаа орно. Гэхдээ хэрвээ та авъастай бол таны гар хийцийн бүтээл тань худалдан авагчтай болж, мөнгө олох муугүй эх үүсвэр болох болно.

Түүнчлэн авъяас, онцгой чадвар шаардагддаггүй энгийн зүйлүүдэд суралцаж болно. Жишээ нь, саван хийх, лаа хийх гэх мэт. Бараагаа цахим сүлжээний тусламжтайгаар сурталчилж болно.

Хүүхэд асрагч хийх

Сайн хүүхэд асрагч байнга л дутагдаж байдаг. Гэвч хүүхэдтэй сайн айлыг олох ч бас амар ажил биш ээ. Ийм төрлийн орлого тогтвортой байдаг. Түүнээс гадна аяндаа та хүүхдэд дасаж, ажлаасаа ганц мөнгө биш маш их сэтгэл ханамж авах болно.

Заавал нялх хүүхэд хайх шаардлагагүй. Эргэн тойрноо сайн ажиглаад үзвэл магадгүй хүүхдээ цэцэрлэгээс нь авч амждаггүй, ажил хийдэг ээжийг олж болох юм. Эхлээд түүнд өөрийн үйлчилгээгээ хямдхан үнэтэйгээр санал болгоод үз.

Интернетээр юм зарах

Тагтан дээр тань хөглөрөх зарим зүйлс таны хувьд хог новш мэт санагдаж болох ч зарим хүмүүсийн хувьд “ховор нандин эд”, “эртний эдлэл” ч байж болох юм. Эсвэл найз залуугаасаа салсны дараа танд найз залуугийнхаа төрсөн өдрөөр бэлэглэсэн кофе чанагч үлдсэн байж болох юм. Энэ бол асуудал биш ээ. Та цахим зарын самбар дээр зарлал байрлуулаад, интернетээр энэ бүх зүйлээ зарж болно. Хэдэн төгрөг олчихно шүү.

Хуучин новшноос гадна өөр зүйл ч бас зарж болно. Магадгүй та өвөрмөц чокер нэхэж, сүлжиж, оёж чаддаг бол танд боломж байна гэсэн үг. Тэгээд ч энэ таны хобби юм чинь цахим сүлжээнд гар урлалын бүтээлүүдийнхээ зургуудыг тавьж, хүмүүст боломжийн үнээр худалдаж авахыг яагаад санал болгож болохгүй гэж?! Хэн нэгэнд таалагдах л болно.

Хичээл заах

Үүний тулд багшийн сургуулийн дипломтой байх шаардлагагүй. Нэгт, чи юу сайн хийдгээ, эсвэл юуг хангалттай өндөр түвшинд мэддэгээ бодоод үз. Хамгийн энгийн хувилбарууд бол сургуулийн хөтөлбөрт ордог хичээлүүд заах явдал юм. Гадаад хэл, монгол хэлний хичээлүүд, математик гэх мэт. Танилууддаа хоцрогдол арилгах үйлчилгээ санал болгоод үз. Эсвэл гэрийн багш хайдаг сайт, группууд дээр зарлал тавь. Хэрвээ танд хотын нөгөө захад байгаа сурагч дээрээ очих цаг байхгүй бол эсвэл та гадаадад ч юмуу өөр газар байгаа бол Skype-аар хичээлээ зааж болно.

Хэрвээ та ямар нэгэн салбарын талаар өргөн мэдлэггүй бол асуудал биш ээ. Магадгүй та сайн оёдог, арааны шүүс асгарам амтат торт урладаг эсвэл зөн билгийн чадвартай, мэрэг төлөг тавьдаг ч байж болно. Яагаад хобби, чадвараа нэмэлт мэргэжил болгож болохгүй гэж? Хямдхан хөлстэйгээр торт хийж сурахыг эсвэл даашинз оёж сурахыг хүсч байгаа хүмүүсийг цуглуулж болно. Иймэрхүү байдлаар та дуртай зүйлээ тустай зүйлтэй хослуулж чадна.

Аудио бичлэгийг бичгийн хэлбэрт буулгах

Аман яриаг хэвлэмэл эх болгох шаардлага олон хүнд гардаг. Хэдэн цагийн сурвалжлага авж, түүнийгээ дуу хураагуурт бичиж авдаг сэтгүүлчдэд, лекцэн дээр конспект хөтлөхөөс залхуурдаг оюутнуудад болон зохиолчдод (үнэн хэрэгтээ зохиолчид гэхээсээ өөрийн санааг аудио хэлбэрээр буулгаад дараа нь мэргэжлийн редакторд явуулдаг «яригчид») гэх мэт. Таниас шаардагдах зүйлс гэвэл ердөө л зөв бичих дүрмийн мэдлэгтэй байх, хурдан шивдэг байх, чөлөөт цаг зэрэг юм.

Хоол хийх

Гоё амттай цуйван хийж чадах уу? Эсвэл нийслэл салат хийж чадах уу? Хоол хийх авъяасгүй эсвэл удаан хугацаагаар плитканы өмнө зогсохоос залхуурдаг хүмүүст тусламж үйлчилгээгээ хүргэж болно. Тэдний хувьд энэ нь хоол захиалах эсвэл ресторанд орохоос хямд тусах болно. Харин та орлоготой болох болно. Хэрвээ дэлгүүр явах шаардлага гарвал үүнийхээ төлөө нэмэлт хөлс авахаа мартав аа.

Танил чинь төрсөн өдрийн үдэшлэг зохион байгуулж байна уу? Яагаад түүнд баярын ширээ засахад нь багахан хэмжээний урамшуулалтайгаар тусалж болохгүй гэж? Таныг тэмдэглэлт баярт зориулж хоол урлаж, ид шидээ үзүүлж байх хооронд танил тань хүүхдэдээ эсвэл нөхөртөө анхаарал хандуулаг л дээ.

Амьтан арчлах

Толгойнд тань хамгийн түрүүнд орж ирж байгаа дүр зураг бол эзэн нь амралтанд явсан хойгуур нохой, муурыг нь салхилуулах, хооллох зэрэг байх. Гэвч дан ганц энэ биш ээ. Зарим шар шувуунуудын хувьд (орой унтаж орой босдог хүмүүс) эрт босоод нойхойгоо салхилуулах бол томоохон асуудал юм. Эсвэл зарим хүмүүс ажлаасаа их орой ирдэг болохоор нохойгоо салхилуулж амждаггүй. Тиймээс таны гарт нохойгоо даатгахдаа тэд дуртай байх болно. Харин та амьтанд зүгээр ч нэг хайртай биш амьтдад ухаангүй хайртай, дуртай бол нохойны эздийг Хөвсгөл далайд амарч байхад нь эсвэл Европоор аялж байхад нь Макс нохойг нь өөр дээрээ байлгаж болох юм.

Мэдээлэл болон эхтэй (тексттэй) ажиллах

Та үг, өгүүлбэр холбох авъяастай юу? Интернетэд хөтөлж буй блог эсвэл facebook хуудас тань өдрөөс өдөрт олон дагагчтай болж байна уу? Уран зохиолын авъяасаа ашигтай зүйлд ашиглах цаг болжээ. Өөрийн гэсэн цахм хуудастай сэтгэл судлаач юм уу хүний нөөцийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй хамтарч ажилла. Тэдний текстийг хянаж эсвэл салангид тэмдэглэлүүдийн үндсэн дээр эх зохиож болно.

Интернетээс болон номноос, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс мэдээлэл хайж чадах уу? Оюутнуудад бие даалт бичихэд нь, докторантурт сурж байгаа хүнд судалгааны ажил бичихэд нь тусалж болох юм.

Зурагчин болох

Энэ төрлийн ажлын шаардлагатай гол нөхцөл нь ядаж л хагас мэргэжлийн зургийн аппараттай байх явдал юм. Мөн зураг авах урлагийн талаар багахан хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Фото зураг худалдаж авдаг газруудыг интернетээр хайж олоод, тэдэнтэй холбоо тогтоож өөрийн үйлчилгээгээ санал болгох хэрэгтэй. Сэдэв, үнэ хөлсөө тохирсныхоо дараа ажилдаа орно шүү дээ. Эхний удаагаас их хэмжээний мөнгө олохгүй л дээ. Гэхдээ хэрвээ хичээгээд байвал болохгүй зүйл гэж байхгүй.

33
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tseveg Khavtgai

    Tseveg Khavtgai

    2017/04/20 at 19:53

    sen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *