Өргөст хэмхийг арьс, үс болон нүдний арчилгаандаа ашиглах 6 шалтгаан

0

Өргөст хэмх нэн эртнээс танигдаж хүнсэнд хэрэглэж эхэлсэн ногоо юм. Дэлхийн өнцөг булан бүрт өргөст хэмхийг олон төрлөөр ургуулдаг болжээ. Ширхэглэг ихтэй, 95 хувь нь уснаас бүрдэх калори багатай уг ногоо нь С болон А амин дэмээр баялаг. Эрүүл мэндэд тустай ногоо байгаад зогсохгүй арьс, үс, нүдний гоо сайханд эерэгээр нөлөөлөх ажээ. Залуугаараа гоо сайхнаа хадгалахыг хүсэж байгаа бол та гоо сайхны арчилгааны дараах аргуудтай танилцана уу.

Нүдэнд: Өргөст хэмхийг салатанд хийхээс гадна хавагнасан нүдэн дээр тавьдаг. Нүдийг хөргөх тул тэлсэн судсыг нарийсгах үйлчилгээ үзүүлнэ. Өргөст хэмхэнд агуулагдах флавоноид бодис нь нүдний улаан арилгах, арьсны харшлыг дарна.

Наранд түлэгдэхэд: Нимгэн зүссэн өргөст хэмх эсвэл өргөст хэмхийн нухшийг түлэгдсэн хэсэгт тавихад арьс тайвширдаг. 95 хувь нь уснаас бүрдсэн байдаг тул арьсны чийгшлийг тэнцвэржүүлнэ. Кали, А болон С амин дэм агуулдаг тул арьсны өнгийг сэргээнэ.

Целлюлиттэй тэмцэнэ: Багахан хэсгийн целлюлитийг өргөст хэмхийн нухшаар арилгаж болно. Өргөст хэмх нь фито химийн бодис агуулдаг тул коллагений ялгаруулалтад нөлөөлдөг (арьсны эд эсийг сэргээж арьсны уян чанарыг хадгална).

Батга: Өргөст хэмхэнд агуулагдах антиоксидант нь арьсны үрэвслийг дарна. Нухаш дээрээ  куркума, хэдхэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Батга гарсан хэсэг дээр түрхээд 10-15 минут байлгасны дараа усаар угааж цэвэрлэнэ.

Үсний ангижруулагч: Угаасан үсэндээ өргөст хэмхийн нухшийг 5-10 минут түрхээд дараа нь бүлээн усаар зайлна. Үсэнд нэн шаардлагатай кали, кальци зэрэг эрдэс бодисоор тэжээл өгнө.

Хөгшрөлтийн эсрэг маск: Өргөст хэмхийн нухаш, зуун наст (1-3 хоолны халбага), цэвэр йогурт (2 хоолны халбага), зөгийн бал (1 цайны халбага), нимбэгийн шүүс (1/2 цайны халбага) бүгдийг сайтар холино. Нүүрэндээ 10-15 минут маск тавихаасаа (долоо хоногтоо 2 удаа) өмнө нүүрээ хүйтэн усаар сайтар угааж цэвэрлээрэй.

7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. уншигч

    2017/04/26 at 00:21

    цэвэр иогурт байхдаа яахав дээ, цэвэр тараг гээч дээ ???

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *