Нүүр Хэв маяг Хоол хүнс Ажил дээрээ бэлдэж болох амттай бөгөөд хурдан болдог 5 амттан

Ажил дээрээ бэлдэж болох амттай бөгөөд хурдан болдог 5 амттан

0
0

Ажил дээрээ гэнэт амттан идмээр санагдвал заавал дэлгүүр гүйх шаардлагагүй. Яагаад гэвэл амттай снэкийг хэдхэн минутанд ажлаасаа гаралгүй бэлдэж болох ажээ.

Энэ удаад бид та бүхэнд дараах амттай жоруудаас танилцуулахаар бэлдлээ. Хөнгөхөн амттан таны сэтгэл санааг сэргээх тул та улам эрч хүчтэй болох болно гэдгийг бүү мартаарай.

Жинхэнэ амттанд дуртай хүмүүст зориулсан шоколадтай гадил

Орц:

  • Гадил – 1-2 ш
  • Хэдэн жижиг хавтгай шоколад
  • Самар – өөрийн хүссэнээр

Хийх арга:

  1. Гадилаа угааж хуурай болтол нь арчина. Дээр нь гадилын зөөлөн эд гарч иртэл дутуу зүснэ.
  2. Самар болон шоколадны үйрмэгээ зүссэн гадил дээрээ тавина.
  3. Десертээ 1,5-2 минут богино долгионы зууханд хийнэ (цаг нь зуухны хүчин чадлаас хамаарна). Амттаныг халуунаар нь идээрэй.

 

45 секундэд болох аяган кекс

Орц:

  • Dr. Oetker- ийн “Аяган дахь кекс” бэлэн бэлдэц
  • Сүү – 4 х.х

Хийх арга:

  1. 150 мл-ээс багагүй багтаамжтай аяганд сүүгээ хийж дээрээс нь уутанд байгаа бэлэн бэлдцийг хийж сайтар хутгана.
  2. Богино долгионы зууханд 45 секунд хийнэ.
  3. Бэлэн болсон кексийг аяганаас авч таваг дээр тавих эсвэл аяганаас нь халуунаар нь иднэ. Өөрийн хүслээр кексээ жимс, самар зэргээр амталж болно.

 

Хурдан болох “Маргарита”

Орц:

  • Лаваш эсвэл тортил
  • Жижиглэн хэрчсэн 1 улаан лооль
  • Жижиглэн хэрчсэн бага зэргийг моцарелла бяслаг
  • 4 навч базилик

Хийх арга:

  1. Хэрчиж бэлдсэн орцуудаа гамбир дээрээ давхарлан тавина.
  2. Гамбираа богино долгионы зууханд 2 минут хийнэ, энэ үеэр бяслаг хайлмагтана. Халуун дээр нь идээрэй.

 

Ашиг тустай бөгөөд өег болох киноа

Орц:

  • 1 стакан киноа
  • 2 стакан ус
  • Давс – өөрийн хүслээр

Хийх арга:

  1. Киноаг угааж гүн тавганд хийж усаар дүүргэнэ. Өөрийн хүссэнээр давсална.
  2. Тавгаа богино долгионы зууханд 100% хувийн хүчин чадал дээр нь 5 минут хийнэ, дараа нь 60 хувь дээр 8 минут хийнэ.
  3. Богино долгионы зуух унтарсны дараа дотор нь хэсэг амраасны дараа идээрэй.

 

Амттай бонус – капучиногийн хөөс

Орц:

  • 100 мл сүү

Хийх арга:

  1. Сайтар таглагддаг шилэн саванд сүүгээ хийнэ. Сүү шилний дундаас ихгүй байх бөгөөд хөөсрөх зай заавал үлдээгээрэй.
  2. Сайтар таглаад дараа нь 30 секундын турш хүчтэй сэгсэрнэ. Ер нь сүү 2 дахин их болтол нь сэгсрээрэй.
  3. Тагийг нь аваад богино долгионы зууханд 30 секунд хийнэ, сүүнээс уур гартал гэсэн үг.
  4. Кофен дээрээ хөөсөө хийгээд тамшаалан уугаарай.
13
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Өргөст хэмхийн усны эрүүл мэндэд ашиг тустай талууд

Өргөст хэмхийн усны ашиг тус Өргөст хэмх – салат хийхэд өргөн хэрэглэгддэг ногоо. Зөвхөн с…