SPS СКАЙмедиагийн бүх багцад бий

0

СКАЙмедиа гуравласан үйлчилгээнийхээ шинэ багцуудаа танилцуулаад улирал гаруй хугацааг үдэж байна. Дэлхийн сор спортуудыг мэдрүүлэх, кино фанатуудын хорхойг дарах, хамгийн өнөр өрхийн хэрэгцээнд элбэг хүрэлцэх сонирхолтой агууламжуудаар баяжсан нь хэрэглэгчдэдээ ихээхэн таалагдаж буй.  Гуравласан үйлчилгээний багц бүтээгдэхүүнд телевизийн сувгууд, гэрийн интернет, суурин утас зэрэг үйлчилгээнүүд багтдаг. Нээрээ, шинэчлэгдсэн багцууд бүгд SPS-тэй болсныг дуулсан уу? Айлуудын хамгийн ихээр ашиглаж буй 2 багцын талаар багахан танилцуулъя.

Энгийн багц

Сар бүр 28000 төгрөг суурь хураамж болгон төлдөг ч телевизийн хувьд гадаад, дотоодын үндсэн 135 шилдэг сувгаас гадна SPS-ийн их спорт, хөл бөмбөг, сагсан бөмбөг, тулаан гэх 4 сувагтай. SPS-ийг манайхан, тэр дундаа эрчүүд андахгүй дээ. NBA-гийн, Премьер лигийн гал гарсан тоглолтууд, UFC-гийн цөс хөөргөсөн тулаанууд гээд дэлхийн сор спортуудын гайхамшгийг спорт сонирхогчдынхоо таалалд хүргэдэг. Спортын олон сонирхолтой сувгууд байдгийн нэг нь Trace sport star. Энэ сувгаар спортын оддын талбайн гаднах буюу хувийн амьдралын талаар нэвтрүүлгүүд гардаг. Экстрим спортод дурлагсдад зориулсан Edge sport, мөн регбигийн Setanta сувгуудыг онцолмоор байна.

Энгийн багцын хувьд АйПи утасны 3000₮-ийн ярианы эрх ямар ч өнөр айлд сардаа л хангалттай. 

Интернетийн хурд 2мб/сек. Өрхийн хэрэгцээнд хамгийн нийцтэй хурд юм. Хэрвээ хүсвэл 100-300ГБ-аар буюу 3мб/сек хурдаар нэмэгдүүлж 5 хүргэх боломжтой аж. Энгийн багц дээрээ HBO, гэр бүлийн сувгууд, нөхөж үзэх, ухраах, зогсоох, дахин эхлүүлэх бичлэг хийх үйлчилгээг авсан ч өөрийн дур.

Үндсэн багц

Манайх Үндсэн багцыг сонгосон л доо. Сард 36000₮ төлдөг, сэтгэл хангалуун байгаа. Үндсэн 135 суваг дээр SPS-ийн 4 суваг, киноны төрөлжсөн HBO-гийн 4 суваг, мөн гэр бүлийн 7 суваг, нийтдээ 151 суваг үздэг. HBO-гийн тухай ярихад, өөрсдийгөө “энэ бол ердийн суваг биш, харин танай гэрт зориулсан Box office” гэж тодорхойлсон байдаг. HBO-гийн бүх сувгийн кинонууд хэдийгээр гадаад хэл дээр гардаг ч монгол хадмал орчуулгатай болохоор ойлгоход төвөггүй. HBO HD сувгаар хамгийн сүүлийн үеийн шилдэг драм, Холливудын хит кинонууд, баримтат нэвтрүүлгүүд гардаг. HBO signature сувгаар холливудын шилдэг кино студи болох Paramount pictures, Sony Pictures, Universal Studios болон Warner Bros-ын бүтээсэн, кино наадмын шагналт, шилдэг 55 хүртэлх киног үзэх боломжтой. Энэ зун 7-р улирлын цуврал нь нээлтээ хийх, дэлхийд энэ цаг үеийн хамгийн шилдэгт тооцогдож буй Game of Thrones цувралыг HBO signature сувгаар л албан ёсоор үзэх боломжтой. Угаасаа GOT-ын фэнүүд энэ зуныг тэсэн ядан хүлээж байгаа. HBO hits-ийг харин завгүй үзэгчдэд зориулсан гэдэг. HBO family сувгаар гардаг кинонуудыг гэрийнхэнтэйгээ хамт үзэж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Заримдаа аятайхан нэвтрүүлэг, кино үзчихье гээд сувгаа эргүүлээд л эргүүлээд л байхад үзэх юм олдохгүй цагаа дэмий үрэх үе зөндөө. Харин Motorvision, NHK world, Fashion TV зэрэг гэр бүлийн сувгуудаар мэдээ мэдээллийн, загварын, энтертайнмент болон амьдралын хэв маягийг харуулсан, чанарын өндөр түвшинд бүтээгдсэн, хамгийн сонирхолтой нэвтрүүлгүүдийг өндөр нягтралтайгаар үзэхэд үнэхээр давгүй байдаг шүү.  

Үндсэн багцын хувьд үзэж амжаагүй нэвтрүүлэг, киногоо нөхөж үзэх, ухраах, зогсоох, дахин эхлүүлэх, бичлэг хийх үйлчилгээ угаасаа багтчихсан байдаг юм билээ. Нөхөж үзчихээд нэмж мөнгө төлөхгүй гэсэн үг л дээ.

За интернетийн хурд, IP утасны ярианы эрх Энгийн багцтайгаа яг адилхан болохоор дахин дахин нуршаад яахав. Мэдээж интернетийн хурдаа нэмэгдүүлж 5мб/с болгох боломж бий.

Хүн гэр бүлдээ хамгийн сайныг нь л сонгохыг эрмэлздэг. Та ч бас нарийн сайн судалж сонголтоо хийдэг байх. Таны сонголтонд миний энэхүү жижигхэн бичвэр дэм болно гэдэгт найдаж байна. Амжилт хүсье!

1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.