Нурууны ивэрхийг мэс засалгүйгээр хэрхэн эмчлэх вэ?

0

Таны сээр нуруу – нурууны үений дискнүүдийн тусламжтайгаар хоорондоо холбогдсон 26 яснаас (нурууны үенээс) бүрдэнэ. Дискнүүд сээр нурууны уян хатан байдлыг хангахын зэрэгцээ яснуудыг хамгаалдаг.

Ууц нурууны орчим өвдөх өвдөлт голдуу дискний өвчлөлөөс болж үүсдэг. Жишээ нь, ивэрхийнээс болж… Хэрвээ та сээр нурууны үе хоорондын дискний ивэрхийтэй бол хагалгаа хийлгэх гэж яарах хэрэггүй. Учир нь өөр бас нэгэн шийдэл бий. Энэ бол озон (озон=хүчилтөрөгчийн 3 атомоос тогтсон хий) эмчилгээ юм.

Нурууны үе хоорондын ивэрхийний шинж тэмдгүүд

1. Ууц нурууны хэсгийн үе хоорондын ивэрхий

Нурууны доод хэсэгт өвдөх ба аажмаар хөл өвдөнө. Түүнчлэн хөл чилэх, бадайрах мэдрэмж төрж болно.

2. Хүзүүний хэсгийн үе хоорондын ивэрхий

Ийм өвчин нь үед хүзүү, толгой, мөрний хэсэгт өвдөх зэрэг шинж тэмдгүүдээр илэрдэг.

3. Цээжний хэсгийн үе хоорондын ивэрхий

Энэ өвчний үед цээжний хэсэгт өвдөх мэдрэмж төрдөг ба өвдөлтөнд эм бэлдмэл ч нэмэр болдоггүй.

Ивэрхийний эмчилгээ

Озон эмчилгээ бол хамгийн сайн шийдэл бөгөөд уг өвчинг хагалгаагүйгээр эмчилж болдог гэдгийг ихэнх өвчтөн мэддэггүй.

Гэмтсэн дискний хэсэгт озоныг тарьдаг бөгөөд тариаг курсээр нь хийдэг.

Озон ивэрхийний хэмжээг багасгаж, бие организмд шаардлагатай, хорыг саармагжуулдаг антиоксидантуудыг (үл исэлдүүлэгч бодисууд) боловсруулахад тусалдаг. Түүнээс гадна озон өвчин намдаах үйлчилгээтэй ба булчингийн таталт, чангарлыг сулруулдаг байна.

Харамсалтай нь энэ эмчилгээний арга бүх хүнд тохирдоггүй. Хөдөлгөөний бэрхшээлтэй болон артрозтой хүмүүст энэ эмчилгээ хориотой.

Түүнчлэн өөр бас нилээд хэдэн хориглох заалт бий. Жирэмсэн, озонд мэдрэг, цусны бүлэгнэлийн эмгэгтэй, гемофилия (архаг цус алдалт)-тай болон хумхаа өвчтэй хүмүүст уг эмчилгээ хориотой. Мөн 6 хүртэлх насны хүүхдэд озон эмчилгээг хийж болохгүй. Хэрвээ та хориглох заалтанд орсон өвчингүй бол ивэрхийний озон эмчилгээнд орохын өмнө эмчид хандаж зөвлөгөө авна уу.

10
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Manlai Fox

    Manlai Fox

    2017/04/17 at 16:26

    Hosbat Bat-Ochir

  2. Altanbagan Davaahuu

    Altanbagan Davaahuu

    2017/04/17 at 16:39

    Haan uzuulhiin bolj bna manaid nuruu nij muriilt tegshelj chdah emch bga yu

  3. Serj Gochoo

    Serj Gochoo

    2017/04/17 at 18:56

    I

  4. Munkhuu Bandi

    Munkhuu Bandi

    2017/04/18 at 13:07

    ene emchilgeeg haana hiideg we

  5. Нарааа

    2017/05/02 at 18:42

    Энэ эмчилгээг монголд хаана хийдэг вэ мэдээд хариу яаралтай өгч туслаач

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *