Нүүр Зөвлөгөө Ахуй амьдрал Жорлонгийн “бөмбөлөг” хийцгээе! Цэвэр цэмцгэр, цэнгэг байдлыг авчирна

Жорлонгийн “бөмбөлөг” хийцгээе! Цэвэр цэмцгэр, цэнгэг байдлыг авчирна

4
0

Ариун цэврийн өрөө бол байнга цэвэрхэн, таатай үнэртэй байлгахыг хүсдэг газар. Зарим эзэгтэй нар боломжит бүхий л цэвэрлэгээний бодисууд, агаар цэвэршүүлэгч, үнэртүүлэгчүүдийг худалдаж авдаг. Гэвч эдгээр нь нэмэлт зарлага болохоос гадна найрлаганд нь химийн бодис ихээр агуулагддаг учраас хүүхдийн эрүүл мэндэд хортой.

Бид танд эдгээр химийн бодисуудыг орлох дараах аюулгүй, энгийн зүйлийг санал болгож байна. Энэ бол жорлонгийн “бөмбөлөг” юм. Ванны бөмбөлөг гэж дуулж байснаас жорлонгийх гэж дуулж байгаагүй юу?… Уг жорлонгийн бөмбөлөг нь хямд төсөр, хийхэд ч хялбар мөртлөө суултуурын гадаргууг сайн цэвэрлэж, 00-ийн өрөөний агаарыг цэвэршүүлж, анхилуун үнэртэй болгодог.

Дор дурдсан орцноос 30 орчим бөмбөлөг гардаг. Хэрвээ өдөрт нэгийг хэрэглэлээ гэж бодоход 30 бөмбөлөг сардаа хангалттай хүрэлцэнэ. Туршиж үзээрэй!

Орц:

  • 1 аяга сода
  • ¼ нимбэгний хүчил
  • 0,5 цайны халбага цагаан цуу (уксус)
  • 1 хоолны халбага 6%-ийн устөрөгчийн хэт исэл (монголчуудын ярьж заншсанаар перекись)
  • 15-20 дусал эфирийн тос (5, 5 дуслаар хэд хэдэн төрлийн эфирийн тосыг хольж ашиглаж болно)

Заавар:

1. Содыг томхон саванд хийгээд, бөөгнөрснийг нь гараараа дарж, бутална. Гол орц найрлага болох сод суултуурыг үр дүнтэй цэвэрлэж, таагүй үнэрийг арилгана. Дараа нь нимбэгний хүчил нэмнэ. Нимбэгний хүчил нь бактерийн эсрэг хүчиллэг орчинг үүсгэж, таатай үнэр бий болгоно.

 

2. Цагаан цуу, устөрөгчийн хэт исэл хоёрыг тусад нь холино. Бий болсон холимгоо алгуурхан, хэдэн дуслаар сод, нимбэгийн хүчилний холимог руу хийнэ. Доторх орцнуудын хооронд химийн урвал явагдахаас сэргийлэхийн тулд маш болгоомжтой байх хэрэгтэй. Бээлий өмсөхөө мартаж болохгүй.

 

3. Дараа нь дуртай эфирийн тосоо нэмээд, хооронд нь сайн холино. Халдваргүйжүүлж, анхилуун үнэртэй болгохын тулд цайны модны, нимбэгний, гааны навчны, гацуурын, лаванда цэцгийн, грейпфрут жимсний тос зэргийг ашиглаж болно.

 

4. Бий болсон холимог маань хэвээ сайн барьдаг байх ёстой. Гараараа эсвэл халбаганы тусламжтайгаар бөмбөлөг хэвлэж болох ба хэвлэсэн бөмбөлгүүдээ цаасан дээр тавина. 4-6 цаг хатаана.

 

5. Хуурай бөмбөлөгнүүдээ шилэн саванд хийж, сайн таглаад 00-ийн өрөөндөө суултуурын ойролцоо тавина. Бөмбөлгийг шаардлагатай үедээ ашиглана.

Бөмбөлөг ус руу ормогц урвал явагдаж эхлэх ба бөмбөлөг задарч, хөөсөрнө. Улмаар бөмбөлөг суултуурыг ариутгаж, агаарыг анхилуун үнэртэй болгоно. Цэвэр, цэнгэг байдлыг хадгалж байхын тулд 1-2 хоногт нэг удаа 1-2 бөмбөлөг суултуур луугаа хийж байх хэрэгтэй.

27
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Anand Dambiinyam

    Anand Dambiinyam

    2017/04/23 at 13:53

    Naranbaatar Barsvren

  2. Лха Тунгалаг

    Лха Тунгалаг

    2017/04/23 at 14:37

    Эфир ийн тос гэж ямар тос байдаг юм бэ? Хаана зардаг юм бол ?

  3. Oyunaa Oyunchimeg

    Oyunaa Oyunchimeg

    2017/04/23 at 23:06

    Oonoo Oyungerel

  4. С. Мөнхчимэг

    С. Мөнхчимэг

    2017/04/24 at 00:09

    Khaagii Khaagii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Бамбай булчирхайгаа шалгуулах хэрэгтэй байгааг бие махбодь дараах байдлаар дохио өгч мэдэгдэнэ

Удирдаачгүй найрал хөгжим гэж байх уу? Байна аа, гэхдээ уянгалаг жигд ая бид сонсохгүй л б…