Нүүр Энтертайнмент Сонин хачин Дэлхийн алдартай брэндүүдийг улс орнуудад өөр өөрөөр нэрлэдэг

Дэлхийн алдартай брэндүүдийг улс орнуудад өөр өөрөөр нэрлэдэг

0
0

Томоохон компаниуд өөрийнхөө адил төрлийн бүтээгдэхүүнийг зарим нэг улс оронд өөрөөр нэрлэх нь бий. Гадаад улс орнуудаар явж байхдаа тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг авахаар дэлгүүр орсон бол огтоос “өөр нэр”-тэй лангуун дээр хэвтэж байх болов уу.

Дэлхийд алдартай ямар брэндүүд өөрийнхөө нэрийг хэрхэн өөрчилснийг танд танилцуулахаар бэлдлээ.

Burger King

Burger King–ийн анхны ресторан АНУ-д 1954 онд нээгдсэн бөгөөд энэ нэрээрээ дэлхийд тарж эхэлсэн байна. Харин австралийн зах зээлд гарах гэтэл адилхан нэртэй компани үйл ажиллагаа явуулж байгааг компанийн удирдлагууд олж тогтоожээ. Ингээд л Австрали дахь Burger King шинэ нэртэй болов – Hungry Jack’s.

Эх сурвалж: hungryjacks.com.au

 

Axe

Unilever компани Axe брэндийг 1983 онд Францад гаргасан. Зарим нэг орнуудад уг нэрийг нь өөр брэндүүд “эзлээд” авсан байжээ. Үүнээс гадна, англи хэлтэй орнуудад “Axe” (сүх) гэдэг утга нь үнэртэй устай нийцсэнгүй. Бүтээгдэхүүнээ Их Британи, Ирланд, Австрали, Шинэ Зеландад болон Хятадад гаргахдаа Lynx гэх болжээ.

Эх сурвалж: unilever.com

 

Danone

Danone брэндийг испанийн эм зүйч Исаак Карассо бүтээжээ. Даниэль (гэртээ Данон гэж дууддаг) хүүгийнхээ нэрээр нэрлэсэн бөгөөд АНУ–ын зах зээлд гаргахдаа компанийн удирдлага илүү америк нэрээр солихоор шийдэн Dannon гэж өөрчлөв. Учир нь америкчууд буруу дуудаад байсан бололтой “dan”, “one”. Тэгэхээр АНУ-д явахдаа Dannon нэрээр байвал бүү гайхаарай.

Эх сурвалж: danone.com

 

Rexona

Axe-ийн адил Rexona брэнд нь Unilever-ийн бүтээгдэхүүн. Их Британид уг брэндийг Sure, АНУ-д Degree, Японд – Rexena, Өмнөд Африкт – Shield нэрээр нь мэднэ.

Эх сурвалж: unilever.com

 

Mr. Clean

Нэрээ өөрчилсөн тоогоороо Mr.Clean дээд амжилт тогтоосон. Томоохон улс орон болгонд өөр өөрөөр нэрлэгджээ. Эдгээрээс дурдвал: Mr. Clean (АНУ, Канад), Meister Proper (Герман), Monsieur Propre (Франц), Maestro Limpio (Мексик болон Латин Америкийн орнууд  ), Mastro Lindo (Итали). Харин Их Британи болон Ирландад зүгээр л Flash гэнэ.

Эх сурвалж: highnames.com

 

Blend-a-med

Procter&Gamble компанийн бүтээгдэхүүн болох шүдний оог 1955 онд Crest нэрээр гаргасан. Герман, Польш, Болгар, Украин, Орос зэрэг орнуудад Blend-a-med гэдэг нэрээр гардаг.

Эх сурвалж: nationalpubliclibrary.com

 

Dove

Дэлхийн улс орон болгонд л энэ шоколадыг идэж болно. Харин Их Британи, Египет болон Энэтхэгт Galaxy нэрээр танигдсан.

Эх сурвалж: dovechocolate.com

 

Twix

Шоколадтай жигнэмгийг анхлах Raider нэрээр Их Британид 1967 онд гаргаж байжээ. 1979 онд АНУ-д импортлогдохдоо Twix хэмээгдэх болсон байна. Өнөө үед европын ихэнх улс орнуудад хуучин нэрээрээ танил ажээ.

Эх сурвалж: historyofthings.com

 

Lay’s

Walkers компанийг 1948 онд Их Британид нээж байжээ. 1989 онд Pepsi-Co компани Lay’s чипс үйлдвэрлэгч Walkers компанийг худалдаж авсан. Ингээд л английн чипсийн дизайн өөрчлөгдсөн хэдий ч эх орондоо хуучин нэрээрээ үлджээ.

Эх сурвалж: fritolay.wikia.com

32
ТэнэглэлТэнэглэл
15
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Үзэгчдийг айдаст автуулж буй нүүр хувиргагчийн аймшигт бүтээлүүд

Дэвид Харрис – нүүр хувиргалтын салбарт алдартай нэгэн. Түүний уран бүтээлийг бөөлжис цутг…