Нүүр Энтертайнмент Сонин хачин Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, чанартай бүтээгдэхүүн сонгох зөвлөгөө

Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, чанартай бүтээгдэхүүн сонгох зөвлөгөө

2
1

Хүүхдийн ор, хооллох сандал зэрэг бусад бараа бүтээгдэхүүн нь хүүхдийн асаргааг маш их хөнгөвчилж өгдөг. Харин хүүхдийн насны онцлогт тохирох бараа бүтээгдэхүүнийг зөв сонгоогүйгээс болж аюулд хүргэх эрсдэлтэй. Нэгэн судалгаагаар дэлхий дээр 8 минут тутамд 1 хүүхэд ямар нэгэн байдлаар бэртэл гэмтэл авч байдгийг тогтоожээ.

Чанартай бөгөөд хүүхдийн аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн авахад тань танд туслахаар дараах зөвлөгөөг бэлдлээ.

Ор

Хэрхэн сонгох вэ:

  • Матрас болон хана хоёрын хооронд 0,2 см-ээс их бол хүүхдийн хуруу гацах аюултай. Бидний санал болгосон ханын өндөр нь хүүхэд бие даан орноос гарахаас хамгаална.
  • Савхан мод хоорондын зай нь дээр заасан хэмжээнээс бага бол хүүхдийн хөл, гар гацах аюултай. Хэрвээ том бол хүүхэд толгойгоо хийх гэж оролдон толгойгоо гацааж болно.

Аюулгүй ашиглах заавар:

  • Хүүхдийн ор халаагуур, хөшиг, кабелийн утаснаас хол тавигдсан байх ёстой. Хүүхдийн орны дээгүүр зураг, толь бүү өлгөөрэй.
  • Хүүхдийн оронд том оврын тоглоом тавих хэрэггүй, гишгүүр болгон орноос унах эрсдэлтэй.
  • Хүүхдийн орны боолт, холбоос, тавцан зэргийг байнга шалгаж байх хэрэгтэй.

 

Живх солих ор

Хэрхэн сонгох вэ:

  • Голдоо хонхорхойтой бөгөөд захын хязгаар өндөр байснаар хүүхэд эргэж унахаас сэргийлнэ.
  • Живх, хувцас, хүүхдийн цацлага байрлуулах тавцан нь гарт ойр байх ёстой.

Аюулгүй ашиглах заавар:

  • Живх солихдоо нэг гараа байнга хүүхэд дээрээ тавьж унахаас хамгаална.
  • Живх солих ширээн дээр хүүхдийг хэзээ ч ганцааранг нь орхиж болохгүй.

 

Хүүхэд хооллох сандал

Хэрхэн сонгох вэ:

  • Хэрвээ хамгаалалтын бүсгүй бол тусад нь заавал худалдаж авч суурилуулна. Хамгаалалтын бүс нь энгийн байх ёстой: олон үйлдэлтэй байх тусам та хэрэглэхээсээ залхуурдаг байна.
  • Пластик материалаар хийсэн сандлаас илүүтэй модон эсвэл төмөр хийцтэйг сонгоорой.
  • Өндөр ханагүй бол хүүхдийн хоол газар унах тул хүүхэд араас нь явна.

Аюулгүй ашиглах заавар:

  • Сандлыг цонх, зуух болон өөр бусад аюултай зүйлээс хол байрлуулна.
  • Хүүхдийн хамгаалах бүсийг багаар бодоход хоёр газраар хийнэ (гэдэс, бүс, хөл)
  • Хамгаалах бүсний бүрэн бүтэн байдлыг байнга шалгах
  • Хүүхдийг ширээн дээр хөлөө тавихыг хэзээ ч бүү зөвшөөр.

 

Хөлд оруулагч

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах маш олон нийгэмлэгүүдийн зүгээс хөлд оруулагчийг ашиглахгүй байхыг зөвлөдөг. Учир нь хүүхдийн бэртэл гэмтлийн ихэнх хувь хөлд оруулагчтай холбоотой ажээ.

Хэрхэн сонгох вэ:

  • Хүүхдийг ямар ч үед бариад авахад тохиромжтой бариултай байх ёстой.
  • Хэрвээ хаалганы хэмжээнээс жижиг бол хүүхэд орох ёсгүй өрөөнд чөлөөтэй орж болно (жишээ нь халуун зуухтай гал тогоонд)

Аюулгүй ашиглах заавар:

  • Гал тогоонд хөлд оруулагчийг ашиглахгүй байх, мөн камин зуухтай болон халаагуур зэрэг залгасан газар хүүхдээ хөлд оруулагчид хийхгүй байхыг зөвлөж байна.
  • Хөлд оруулагчтай хүүхэд хүрч мэдэх аюултай зүйлсийг хураах (халуун устай сав, цахилгаан хэрэгсэл, хурц үзүүртэй)
  • Хөлд оруулагчийг зөвхөн тэгш гадаргуутай талбайд л ашиглана.

 

Манеж

Хэрхэн сонгох вэ:

  • Торны нүх том байх ёсгүй, эс бөгөөс хүүхдийн хувцасны товч зэрэг тээгэлдэж мэднэ.
  • Манежийн даавуун материал бат бөх, зузаан байх ёстой. Хүүхэд амандаа хийж чадахааргүй байвал сайн.

Аюулгүй ашиглалтын заавар:

  • Хүүхдийг манежинд хийж байгаа бол бүх ханыг босгоно. Мөн хүүхэд манежид биш хажууд нь байсан ч гэсэн ханыг нь буулгасан байдлаар орхиж болохгүй. Хүүхдээ манежид хийгээгүй үед байнга хураасан байвал зохилтой.
  • Манежид том дэр, том овортой тоглоом хийхгүй байх.
  • Тор нь урагдсан манежийг шинээр солино.

 

Аюулгүйн хаалт

Хэрхэн сонгох вэ:

  • Ромбо эсвэл V хэлбэр бүхий тортой аюулгүйн хаалтыг олон улсуудад хорьсон байдаг. Учир нь хүүхдийн толгой гацах аюултай ажээ.
  • Шууд хананд бэхлэгддэг хаалтууд илүү тогтоцтой байдаг.
  • Шал болон аюулгүйн хаалт хоорондын зайд хүүхдийн хуруу орохооргүй байх ёстой.

Аюулгүй ашиглалтын заавар:

  • Хоёр наснаас дээш хүүхдэд аюулгүйн хаалтыг ашиглахгүй.
  • Хаалт эвдэрсэн тохиолдолд өөрөө дур мэдэн засах хэрэггүй. Шинийг авах эсвэл мэргэжлийн засварчнаар янзлуулна.

 

Хүүхдийн дугуй

Хэрхэн сонгох вэ:

  • Хэрвээ 5 цэгт аюулгүйн бүс байхгүй бол тусад нь худалдан авч хийнэ.
  • Түгжих механизм санамсаргүйгээр дугуй эвхэгдэхээс хамгаална.
  • 6 сар хүртэлх хүүхдийн тэрэг түшлэгтэй байх ёстой бөгөөд 135 хэм хүрдэг байх ёстой.
  • Суудлын ард байрлах сагс нь тэрэгний тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлнө.
  • Өөрийн биеийн өндөрт тохируулах жолоо нь тэргийг удирдахад тохиромжтой.

Аюулгүй ашиглах заавар:

  • Жолооны бариул дээр тортой зүйл бүү тох, мөн арын сагсанд даац хэтэрсэн зүйл хийхгүй байх.
  • Тэрэгний ажиллагааг байнга шалгана: бариулыг урагш түлхэхэд түгжээ ажиллаж байгаа эсэхийг шалгаарай.
  • Тэгш газар тормозны найдвартай ажиллагааг шалгана.
  • Хураасан тэргийг ил тавихгүй байхыг зөвлөж байна.
7
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б.Э. Сураа

    Б.Э. Сураа

    2017/04/16 at 14:34

    Сумангоо Батжаргал

  2. Азаа

    Азаа

    2017/04/17 at 08:09

    Sunny Day

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Дэлхийн алдартай брэндүүдийг улс орнуудад өөр өөрөөр нэрлэдэг

Томоохон компаниуд өөрийнхөө адил төрлийн бүтээгдэхүүнийг зарим нэг улс оронд өөрөөр нэрлэ…