Нүүр Зөвлөгөө Сонжоо Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө шинжихүй

Уруулынхаа хэлбэрээр өөрийгөө шинжихүй

3
1

Хүний зан чанарыг тодорхойлохын тулд сэтгэл судлаачид уруулын хэлбэрийг анхаардаг. Бид өөрсдийнхөө бодол санаа, зан чанар, сэтгэл зүйн онцлогоо уруулаараа илэрхийлдгээ ч мэддэггүй байна.

Уруулаа сайтар ажиглана уу (зөвхөн өөрийнхөө бус бусдыг ч бас). Уруулаар нь та хүнийг таниж чадах уу?

Том, зузаан уруул

Ийм уруултай хүмүүс бусдыг халамжлахын төлөө төрсөн мэт байдаг. Хэрвээ та ийм уруултай бол багадаа орон гэргүй муур, нохой тэжээх, асрамжийн газар туслах эсвэл нэг ч болов амьтан гэртээ авчирч тэжээхийг хүсдэг байсан биз. Та төрөлхийн эх хүний мэдрэмжтэй, бусдыг хайрлаж халамжлах, хамгаалах мэдрэмж дээд зэргээр заяагдсан. Аливаа таагүй явдлын үед та хамгийн түрүүнд өрөөл бусдыг л бодно, хамгийн сүүлд өөрийгөө бодох байх. Энэ төрлийн хүмүүс хамгаас хайртай хариуцлагатай эцэг эх байдаг.

 

Дээд уруул нь доод уруулаасаа том

Энэ уруулын эзэн бол – драмын эзэн. Сэтгэл хөдлөлтэй, хурц, бусдыг өөртөө татах хүчтэй, амьдралын баяр баясалтай. Өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй тул бусдыг өөртөө татаж чаддаг. Өөрөөр хэлбэл анхаарлын төвд байх дуртай хүмүүс. Баг хамт олны дунд хамгийн инээдтэй хөгжилтэй яриаг та л ярьсан байгаа. Та бол жинхэнэ жүжигчин хүн.

 

Доод уруул нь дээд уруулаасаа том

Шударга л байцгаая: та оффисын ажил хийж чадахгүй. Дэлхий ертөнцөөр маш их сонирхолтой зүйл байхад та яаж өдөржингөө суугаад байж чадах вэ дээ? Та жинхэнэ зугаа цэнгэл гэдгийг мэднэ. Танд шинэ танил, шинэ газар, сэтгэгдэл гээд эрч хүч хэрэгтэй. Сониуч, нийтэч, шинэ бүхэнд нээлттэй хүн. Адал явдал руу бусдыг уриалан дуудах хүн бол та.

 

Жирийн уруул

Тэнцвэртэй, асуудлыг эрүүлээр хардаг хүмүүс жирийн уруултай байна. Таны хүчтэй тал – сонсож, мэдэрч чадах. Аливаа шүүмжийг хүлээн авах бөгөөд бусдын санал бодлыг хүндлэнэ. Таны тэвчээрийн зах хязгаарыг барах хүн ховор доо. Төмөр нүүртэй гэгдэх хэдий ч баярлаж, инээж чадна.

 

Нарийхан/нимгэн уруул

Ганцаардмал хүмүүс. Ганцаараа байх нь тэдэнд таалагддаг юм. Ямар ч ажлыг нугалж чадна. Хэрвээ та нарийхан уруултай бол үзвэр үзэх эсвэл алс холын арал дээр очихын тулд хэн нэгнийг хань татах хэрэг танд гарах ч үгүй.  Хэдий ганцаараа байх хүсэлтэй ч олны дунд цагаа таатай өнгөрөөж чадна. Хүмүүстэй хэл амаа төвөггүй ололцох бөгөөд бусдыг үйл явдлаар нь дүгнэх дуртай хүн ажээ.

 

Дээд уруул нь огцом хонхорхойтой

Уран бүтээлч хүн. Ийм уруултай хүмүүс чадварлаг зураач, хөгжимчин байх нь олонтой. Хүний нүүр царай, нэрийг сайн тогтооно, бусадтай харилцаагаа алдагдуулахгүй байхыг хүснэ. Та бол нийтэч, аливаад зүтгэгч бөгөөд тавьсан зорилгынхоо оргилд хүрч чаддаг нэгэн.

 

Дээд уруул нь дугуйрсан хонхорхойтой

Эмзэг, сайхан сэтгэлтэй, гэмшингүй хүн. Ямар ч таагүй явдлыг та зүрх сэтгэлдээ хэт ойр тусгаж авдаг бөгөөд бусдад туслах цаг зав гаргаж чадна. Эмнэлэгт өвчтөн асрах, асрамжийн газар сайн дурын ажилтан хийх, байгаль дэлхийг хамгаалах – таны амьдралын зорилго болсон гэлтэй.

 

Дээд уруул нь хонхорхойгүй

Хамгийн хариуцлагатай, найдвартай хүмүүс. Таны хувьд “боломжгүй” гэдэг үг байхгүй, цаг нь тулсан эсэх нь танд огт хамаагүй, ханцуйгаа шамлаад л ажилдаа орно. Таны ойр дотны хүмүүс ямар ч нөхцөлд танд найдаж болно гэдэгтээ итгэлтэй байдаг. Та ирээ л бол бүх асуудлыг дор нь шийдэж чадна.

 

Багавтар гэхдээ хөвсгөр уруул (хүүхэлдэйн)

Ийм уруултай хүмүүс аальгүй, сэтгэл гижигдэх чадвартай байдаг. Тэдний хувьд өөрийнхөө ая тухыг илүүд үзнэ. Та л өөртөө анхаарал тавьж халамжлахгүй бол өөр хэн ч чадахгүй гэж бодож явна. Ийм хүмүүстэй танилцахад эхлээд хувиа бодсон мэт санагдах хэдий ч үнэндээ үгүй юм. Тэд эмзэг, үнэнч найз нөхөд байж чадах тул ямар ч хүнд бэрх үед бусдад туслахаар ирж чадна. Өөрийнхөө хүсэл сонирхлыг бусдаас дээгүүр тавихгүй ч гэлээ өөрийгөө хохироохгүй. Энэ л байдлаас болж харилцаа болгон нь амжилттай байж чаддаггүй ажээ.

 

Дээд уруул нь маш нимгэн

Удирдагчийн аугаа шинж чанарыг агуулсан хүмүүс. Таны биеэр цус бус гал урсаж байгаа мэт. Итгэлтэй, бат бөх хүн, бас бусдыг ч тийм байхыг шаардана. Ажлыг эхлүүлсэн л бол амжилтад хүрэх нь баталгаатай. Хайр дурлалын харилцааны хувьд хүндэвтэр, учир нь тэдний амьдралын зарчим бол хэн нэгэнтэй байх бус харин хэн нэгэн байх ёстойд оршино.

92
ГайхмаарГайхмаар
36
Ха ХаХа Ха
31
ТэнэглэлТэнэглэл
29
ГоёГоё
23
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Otgoo Lhagva

    Otgoo Lhagva

    2017/04/15 at 22:42

    Baaska Tumursukh bi ymr uruultain chi bs ymar uruultain

  2. Baaska Tumursukh

    Baaska Tumursukh

    2017/04/16 at 01:19

    xaxaxa haraad haraad meddegguiee tenegiin :))

  3. Otgoo Lhagva

    Otgoo Lhagva

    2017/04/16 at 01:19

    Hrin tn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хэрвээ та хоёр ижил ордынх бол хоорондоо хэр нийцэх вэ?

Өөрийн ордтой адил хүнтэй ханилбал амаргүй байж болно. Гэхдээ орд болгон хоорондоо адилгүй…