Нүүр Амьдрал Загвар Жижиг биетэй охидууд хэрхэн өндөр туранхай харагдаж болох талаар стилистүүдийн өгч буй 7 зөвлөгөө

Жижиг биетэй охидууд хэрхэн өндөр туранхай харагдаж болох талаар стилистүүдийн өгч буй 7 зөвлөгөө

27
6

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Намхан нурууны давуу тал гэж бас байна аа. Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу 2 жижиг байх тусмаа чамин гэсэн үгийг жижиг биетэй эмэгтэйчүүд амьдралдаа олон удаа л сонсож байсан байх. Гэхдээ бас сул талууд бий. Хувцсаа маш анхааралтай, хянуур сонгохгүй бол буруу сонгосон хувцас улам намхан харагдуулах талтай.

Бид стилистүүдийн хүргэж буй дараах хэдэн зөвлөгөөг санал болгож байна.

Богино цамц ба юбка

Сайхан харагдахын тулд хувцасны тусламжтайгаар бүрдүүлж болох, биеийн пропорцын талаар мартаж болохгүй. Гадуур нь тавьсан цамц, футболк биеийг 2 хувааж, цээжийг илүү нүсэр, урт харагдуулна. Харин хөлийг богиносгож харагдуулна. Цамц, футболкоо юбкан дотроо хийж өмсөх нь илүү дээр байх болно. Ингэснээр бэлхүүсэнд анхаарал хандуулж, хөлийг уртасгаж, биеийг илүү туранхай, гуалиг харагдуулна. Бас нэг хувилбар бол богино топыг юбкатай хослуулан өмсөх явдал юм.

 

Бүс болон гутал

Хэрвээ та оломтой туфль юмуу сандаал сонгож байгаа бол аль болох биений өнгөтэй ойролцоо өнгийхөөс нь сонговол илүү дээр. Бараан өнгийн эсвэл том нүсэр гутал хөлийг хэдэн сантиметрээр богиносгож харагдуулна. Түүнчлэн өргөн бүснээс аль болох татгалзах хэрэгтэй. Зүүн талын зурган дээрх бүс хөндлөн шугамыг үүсгэж, биеийг илүү өргөн, тарган харагдуулж байгаа биз? Харин босоо урт шугам (бүсгүй даашинз, цайвар өнгийн туфль) таныг өндөр, гуалиг харагдуулах болно.

 

Хүрэм болон цүнх

Намхан охид том, урт хүрэм, пиджак, куртка өмсөх хэрэггүй. Эдгээр нь хөлийг богино харагдуулж, хэв маягийг тань болхи, хайш яайш болгодог. Куртка, хүрмийг аль болох жижиг, богино, тайлтай, бэлхүүс хүртэл урттайгаас нь (эсвэл бэлхүүснээс бага зэрэг доошоо) сонгож байх хэрэгтэй.

Түүнчлэн цүнхний хэмжээнд бас анхаарал хандуулаарай. Жижигхэн охидын хувьд 25-30 сантиметрээс их биш өргөнтэй, дунд зэргийн цүнх хамгийн зөв сонголт байх болно. Том shopper-цүнх таны хэв маягийг нүсэр харагдуулна. Хэрвээ та үүргэвчинд дурлаж байгаа бол жижигхэн, авсаарханаас нь сонгоорой.

 

Урт хүрэм

Урт хүрэм өмсөх нь өндөр өсгийт өмсөхгүйгээр байгаагаасаа хэдэн сантиметрээр өндөр харагдах эвтэйхэн, зальжин арга юм. Урт хүрэм нь өндөр харагдуулахуйц урт босоо шугамыг үүсгэж өгдөг. Гэхдээ анхаарал зүйл бас байна аа. Урт хүрэм хэтэрхий өргөн, нүсэр байх ёсгүйгээс гадна том том халаастай байж болохгүй.

 

Даашинз

Том, өргөн даашинз өндөр охидод илүү зохидог. Жижигхэн охидыг том, нүсэр хэлбэр нь газартай ойртуулж, биеийг, ялангуяа хөлийг богиносгож харагдуулдаг. Харин тайлтай шулуун даашинз илүү аятайхан харагдуулна. Тэгээд ч ийм шулуун даашинз зөв пропорцыг үүсгэж, биеийг уртааш нь сунгаж харагдуулдаг онцлогтой.

 

Эрс тэс өнгө болон ойролцоо өнгө

Эрс тэс өнгийн хувцаснууд (цайвар өнгийн цамц, бараан өнгийн өмд) бие галбирыг хэдэн хэсэгт хувааж, илт харагдахуйц хөндлөн шугамыг үүсгэдэг ба энэ нь намхан нуруутай гэдгийг улам тодотгодог. Өнгө дагуу хавцаснууд биеийг уртасгаж харагдуулдаг. Түүнээс гадна тод өнгийн хувцаснууд илүү том, тарган харагдуулдаг гэдгийг анхаараарай. Та зурган дээрээс яг адилхан загвартай 2 цамцны зүүн талынх нь хэрхэн том харагдаж байгааг анзаарч болно.

 

Жийнсэн өмд ба топ

Богино топ бол намхан охидын хувьд төгс сонголт юм. Ийм богино футболк, цамцыг өндөр суудалтай өмдтэй хослуулснаар хөлийг илүү урт харагдуулж болно. Өөр бас нэгэн хувилбар бол богино топыг юбкатай хослуулах явдал. Туршаад үзээрэй.

383
ХөөрхөнХөөрхөн
74
БахархмаарБахархмаар
73
ГоёГоё
55
ТэнэглэлТэнэглэл
46
ГайхмаарГайхмаар
27
Ха ХаХа Ха
19
БурууБуруу
14
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. Ариун Болор

    Ариун Болор

    2017/04/15 at 14:18

    Сс

  2. Onetact Shuum

    Onetact Shuum

    2017/04/15 at 14:19

    Evsanaa Chintsog

  3. Хишиг

    Хишиг

    2017/04/15 at 14:24

    Оюук Оюука

  4. Ариун Энгүүн

    Ариун Энгүүн

    2017/04/15 at 14:52

    Eegii Jagaa ondor haragdaarai

  5. Oogii Oogii

    Oogii Oogii

    2017/04/15 at 15:05

    Sod Ugi

  6. Энхрий Энхбат

    Энхрий Энхбат

    2017/04/15 at 15:24

    Б. Эрке

  7. А. Заяа

    А. Заяа

    2017/04/15 at 16:38

    О. Халиунаа

  8. Aigyerim Gabidyen

    Aigyerim Gabidyen

    2017/04/15 at 16:47

    Б. Цэнд-Аюуш 😂😂😂

  9. Oyuntungalag Batchuluun

    Oyuntungalag Batchuluun

    2017/04/15 at 18:11

    Gambaa Maralmaa Ganbaa Maralmaa😂

  10. Zolzamira Byekbaatar

    Zolzamira Byekbaatar

    2017/04/15 at 18:26

    CБ. Айтолкын

  11. Д. Жүгдэр

    Д. Жүгдэр

    2017/04/15 at 20:40

    Б. Азаа xxe

  12. Ss higed ogooch

  13. Б. Азаа

    Б. Азаа

    2017/04/15 at 21:05

    Ххэ баярлалаа хэрэгтэй юм байна аа 😄

  14. Ь. Радуна.б

    Ь. Радуна.б

    2017/04/15 at 21:23

    О. Заяа чамд хэрэгтэйн бн 😂

  15. О. Заяа

    О. Заяа

    2017/04/15 at 21:25

  16. Ь. Радуна.б

    Ь. Радуна.б

    2017/04/15 at 21:25

    😜😂

  17. О. Заяа

    О. Заяа

    2017/04/15 at 21:26

    УНТЛАА хха =’)) с.а

  18. Номин Эрдэнэ

    Номин Эрдэнэ

    2017/04/15 at 21:50

    М. Марлаа Э. Мнхжн ❤😂😂 за тгд амжилт 2оо:))

  19. Э. Хулан

    Э. Хулан

    2017/04/15 at 22:22

    Dana Ermek

  20. Д. Жүгдэр

    Д. Жүгдэр

    2017/04/15 at 23:04

    za yg hereg bolj chadsan bol yaama daa😅

  21. Сэринума Кае

    Сэринума Кае

    2017/04/15 at 23:48

    Сайхнаа Л.

  22. Altantsetseg Tomor

    Altantsetseg Tomor

    2017/04/16 at 00:02

    Altaa Tseegii

  23. Monkhtsetseg Batnasan

    Monkhtsetseg Batnasan

    2017/04/16 at 00:57

    Ss

  24. Анармөрөн А.

    Анармөрөн А.

    2017/04/16 at 08:44

    Sanchirmaa Batjargal

  25. Ц. Цнгл

    Ц. Цнгл

    2017/04/16 at 09:28

    Ss higeed ogooch

  26. Өлзий О.

    Өлзий О.

    2017/04/16 at 09:48

    ss

  27. Энхжин Гэрэлт-Од

    Энхжин Гэрэлт-Од

    2017/04/16 at 21:16

    Undral Enhsaihan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Зуны гутал авахдаа бидний гаргадаг нийтлэг 10 алдаа

Дэлгүүрийн лангуу бидэнд төрөл бүрийн гутал санал болгож байна. Сонголтын хувьд толгой эрг…