Нүүр Зөвлөгөө Санхүүгийн хараат бус байдлыг бий болгох 8 зуршил

Санхүүгийн хараат бус байдлыг бий болгох 8 зуршил

0
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Та бүхэнд танилцуулах гэж буй сэтгэл зүйн, ахуйн дараах дадал зуршил нь санхүүгийн хараат бус байдлыг бий болгоход тус болно.

1. Төсөв боловсруулах

Үндсэн зорилгодоо хүрэхийн тулд энэ уйтгартай ажлыг хийхээс өөр аргагүй. Санхүүгийн төлөвлөгөө нь аливаа зүйлийг эрэмбэлж, сэтгэл хөдлөлөөр хийх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлнэ. Үүнээс гадна аюулын дохиог багасгана: хэрвээ мөнгийг системгүйгээр үрж дуусгавал дараагийн цалин хүртэл хорголоо тоолох л үлдлээ.

2. Эрсдэлийг тооцож, хүлээн авч сурах

Богино хугацаанд хөрөнгөө нэмэх ч эргэлзээтэй хөрөнгө оруулалт хийхээс эмээх нь зүйтэй. Мөнгийг ямар нэгэн хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд таны санхүүгийн хэрэгцээг хангах боломж юу байгааг судлах, байж болзошгүй эрсдэлийг тооцоолж сурах хэрэгтэй.

3. Эрүүл бус өрсөлдөөнөөс зайлсхийх

Өөрийгөө бусадтай зүйрлүүлэх – эргэлзээтэй сонголт. Хэн нэг нь өөрийгөө бусдад гайхуулах зорилгоор моодонд орсон шинэ загварын машин эсвэл том талбайтай байр худалдаж авч байгаа нь ямар ч зорилгогүй мөнгө үрж байгаа хэрэг. Ингэснээр тэр хүн өөрийнхөө бодит зорилгоос нэгэнт хазайсан нь ойлгомжтой.

Өөрийн амжилтын зорилгыг тодорхойлж зөв замаар явахыг эрмэлзэх нь чухал.

4. Өөрийн хувь хүний мөн чанарыг мөнгөнөөс салгах

Санхүүгийн хараат бус байдал – энэ нь санхүүгээс бие даасан байх нөхцөл байдлыг хэлнэ. Цалингийн хэмжээ эсвэл хуримтлуулсан мөнгөн дүн нь өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлөх ёсгүй. Өөрөөр хэлбэл:

  • Хүний эрхэм зүйл бага зэргийн дутагдлаас болж хаягдах ёсгүй
  • Хэдий орлого нь бусдаас хол өндөр ч гэсэн үүгээрээ гайхуулах шаардлага огт байхгүй

5. Ямар нэгэн зүйлээс бүү зуур

Санхүүгийн эрх чөлөөтэй хүмүүс өөрийнхөө эд зүйлд анхаарал халамж тавьдаг. Хэрвээ шаардлагатай бол тэд аливаа зүйлээсээ татгалзаж чадна. Тийм учраас тэдний амьдрал эд хөрөнгөөр баян байхаас гадна сайхан үе мөчөөр дүүрэн байдаг ажээ.

6. Өөрийн үнэт зүйл дээр тулгуурлаж санхүүгийн стратеги боловсруулна

Цаг хугацаа болон мөнгийг зөвхөн чухал зүйлд л зарцуулах хэрэгтэй. Хүн үгээгүй хоосноос ангижрахыг хүсвэл цаг наргүй ажиллаж болно. Гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрөөхийг хүсвэл нэмэлт орлого олох төслөөсөө татгалзаж болно. Энэ мэт хүн болгон өөрийн үнэ цэнэ дээр суурилж санхүүгийн хэрэгцээгээ тодорхойлно.

7. Хэдхэн хормын хүслийг тэсвэрлэж сурах

Огцом сэтгэл хөөрлийн шийдлээр худалдан авалт хийсэн хүмүүс “Би аз жаргалыг мэдрэх эрхтэй” гэж өөрсдийгөө өмөөрдөг. Санхүүгийн хараат бус байдлыг эрхэмлэж байгаа хүн хэзээ ч ийм бодолтой байхгүй. Тийм хүн шинэ загварын ухаалаг гар утсыг эсвэл найз нарыгаа даган хөөрч зугаалганд гарахгүй. Тэрээр өөрийгөө хүмүүжүүлсэн бөгөөд зарим нэг худалдан авалтыг хэсэг хүлээх эсвэл огт хийхгүй байхаар шийднэ.

8. Зорилготой байх

Энэ бол дээр дурдсан зүйлүүдийг нэгтгэж байгаа зүйл. Мөнгө – зорилгодоо хүрэх хэрэгсэл. Эсрэгээрээ бус. Хүний зорилго л чухам түүний санхүүгийн асуудлыг шийдвэрлэгч нь болно.

6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Зуны гутал авахдаа бидний гаргадаг нийтлэг 10 алдаа

Дэлгүүрийн лангуу бидэнд төрөл бүрийн гутал санал болгож байна. Сонголтын хувьд толгой эрг…