Сулбагар гар болон унжсан арьсыг мартацгаая!

5

Таны гар, хүзүү, гэдэс, гуяны арьс уян чанараа алдаж унжсан уу? Энэ үзэгдэл ихэвчлэн 45 нас гарсан эмэгтэй хүн бүрт тохиолддог. Хоолны дэглэм барих, гэнэт турах, дааврын өөрчлөлт зэрэг нь арьсанд нөлөөлдөг. Учир нь нас ахихад эсийн нөхөн төлжилт өмнөх шигээ хурдан байхаа больдог аж.

Гэсэн хэдий ч тогтмол хэрэглэж чадвал арьсыг чангалах чадвартай хэд хэдэн аргууд байдаг юм.

Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн чангалах вэ?

Гаврын тос – арьс болон үс арчилгааны алдартай, үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Түүнийг батга болон сорви арилгах, үрчлээ тэнийлгэх, үсний ургалтыг хурдасгахын тулд хэрэглэдэг. Түүний баялаг найрлага болон эсийн нөхөн төлжилтийг өдөөх чадвар нь тураах болон арьс чангалахад гайхалтай нөлөө үзүүлдэг.

  • Анхаар! Гаврын тосыг унадаг өвчтэй, эмэнд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхэд тохиромжгүй.

Кофе (буюу кофеин) – хөгширч эхэлсэн, уян чанараа алдсан арьсны үнэнч туслах юм. Энэ нь арьсны уян хатан чанарыг сайжруулж, арьсыг чангалж, бодисын солилцоог хурдасгадаг. Мөн арьсны хорт хавдраас сэргийлдэг ажээ.

Хэд хэдэн төрлийн гоо сайхны шавар байдаг. Тэд бүгд өөр өөрийн өвөрмөц шинж чанартай: цагаан, цэнхэр, ногоон, ягаан, улаан, хар… Бүгд арьс татаж чангалах үйлчилгээтэй байдаг ч хамгийн тохиромжтой, үр дүн сайтай нь цэнхэр, хар шавар юм. Шаврыг бага өртгөөр ямар ч эмийн сангаас худалдаж авч болно.

Орц

  • 2 амны халбага кофены шаар
  • 0,5-1 цайны халбага гаврын тос
  • 2 амны халбага гоо сайхны шавар

Хэрхэн бэлтгэж хэрэглэх вэ:

  1. Шавраа уутан дээрх зааврын дагуу устай хольж зуурна. Шавар өтгөн зөөхий шиг болсон байх ёстой.
  2. Кофены шаар болон гаврын тосоо дээр нь нэмээд холино. Гаврын хэмжээ арьсны мэдрэг чанараас шалтгаална. Анх удаа хэрэглэх гэж байгаа бол тал цайны халбага гавар хийвэл тохиромжтой.
  3. Холимгоо асуудалтай хэсгүүддээ түрхээд, биеэ хүнсний скотчоор ороогоод дулаан хувцас өмс. 30-40 минутын дараа бүлээн усаар угаагаад тэжээлийн тос түрхээрэй.

Энэ аргыг 10 удаа (2-3 долоо хоногт) хийхэд курс эмчилгээ болдог ба таны арьс мэдэгдэхүйц чангарсан байх болно. Эхний удаа хэрэглэж үзэхэд л үр дүн нь мэдэгдэх болно: сул арьс чангарч, чийгшлийн тэнцвэрийн нөлөөгөөр таны арьс зөөлөн, уян хатан болох болно.

Энэхүү гайхалтай аргыг найзууд чинь мэдээд баярлана даа. Тэдэнтэй хуваалцахаа мартав аа!

54
ГайхмаарГайхмаар
17
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
14
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Chimgee Baasanjab

    Chimgee Baasanjab

    2017/04/13 at 15:27

    Gabriin tos gej yug heleed bna

  2. Аз Жаргал

    Аз Жаргал

    2017/04/13 at 15:33

    Pile Boldbaatar

  3. Э. Дуламжав

    Э. Дуламжав

    2017/04/13 at 15:40

    Ss

  4. Enkhstsetseg Batchuluun

    Enkhstsetseg Batchuluun

    2017/04/13 at 17:52

    Bitgii hudlaa yum taivaid bai ?

  5. Tsetseg Nawch

    Tsetseg Nawch

    2017/04/13 at 19:24

    ene vnen vv ta ooroo vzsen vv gabar aris tvlexgvi yu

  6. Ray Le

    Ray Le

    2017/04/14 at 00:05

    Сш

  7. Gantsetseg Ganaa

    Gantsetseg Ganaa

    2017/04/14 at 16:26

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *