Танай усны хоолой бөглөрөөд эвгүй үнэр гараад байна уу? Хямд төсөр, үр дүнтэй аргыг туршаад үзээрэй!

0

Айл болгон өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдгийг анзаарч байсан уу? Шинэхэн барьсан талх, дөнгөж халуун зуухнаас үнэртэх алимны бялуу, магадгүй цэцгийн үнэр ч сэнхийнэ. Харин гал тогоо эсвэл угаалгын өрөөний хоолойноос үнэртэх бохир усны үнэр? Хоолой бөглөрснийг илтгэх бөгөөд яаралтай цэвэрлэх цаг болжээ.

Усны хоолойн бөглөрснийг гаргах маш олон бодис бий. Эсвэл сантехникч дуудаж болно, химийн бодисоор цэвэрлэж ч болно. Энэ удаад та бүхэнд нэгэн жорыг танилцуулахаар бэлдлээ.

Усны хоолойн бөглөрснийг хэрхэн арилгах вэ?

Танд хэрэгтэй зүйл:

  • “Алька-Зельцер”-ийн 2 хавтгай эм
  • 1 хоолны халбага уксус

Хэрэглэх арга:

  1. Усны хоолойд 2 эмээ хийнэ.
  2. Дээрээс нь уксусаа хийж 2 минут байлгана. Энэ үед хоолойгоо таглаагаар нь таглаарай.
  3. Халуун усаа гоожуулж бохирыг урсгана. Бөглөрлийг арилгахаас гадна эвгүй үнэрийг дарна.

Та дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа химийн бодис ашиглаж болно. Гэхдээ ямар хор уршигтайг нь санаж явахад илүүдэхгүй л болов уу. Үүнээс гадна мэргэжлийн сантехникчид химийн бодис хэрэглэхгүй байхыг зөвлөдөг, учир нь усны хоолойг идэж эдэлгээнд муугаар нөлөөлнө хэмээн үздэг ажээ.

Усны хоолойг бөглөрүүлэхгүйн байхын тулд дараах арга хэмжээг авна. Үүнд:

  1. Ус буцалгагчинд ус буцалгаад халуунаар нь хоолой руу хийнэ. Хоёр өдөр өнжөөд л хийгээд байвал сайн. Халуун ус нь хуримтлагдсан тосыг арилгаж усны хоолойн ханыг цэвэрлэнэ.
  2. Хамгаалалтын тор байрлуулна. Хоолны үлдэгдэл, хог, үс зэрэг нь хоолой руу орохоос хамгаална.
  3. Үе үе бүхэл давс хийж дээрээс нь буцалсан ус хийж цэвэрлээрэй. Мөн содтой уксус ч хийж цэвэрлэх боломжтой.

Ванн болон угаалтуурын усны хоолой үсээр дүүрч байгаа эсэхийг сайтар анхаар. Бөөгнөрсөн үсийг химийн бодис ч устгах чадалгүй байдгийг анхаарах хэрэгтэй.

Бидний танилцуулсан арга хүн бүрт хэрэг болно гэж найдаж байна. Тиймээс найз нөхөдтэйгөө уг нийтлэлийг хуваалцаарай.

64
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Chantsaldulam Tsendkhuu

    Chantsaldulam Tsendkhuu

    2017/04/12 at 13:44

    Enr em n yamar uchirtai hn bdagiin

  2. Enhee Jargall

    Enhee Jargall

    2017/04/12 at 15:00

    Odush Od

  3. Bilguunee Zulaa

    Bilguunee Zulaa

    2017/04/12 at 15:46

    Zolzaya Namsrai

  4. Tsogtoo Gerel

    Tsogtoo Gerel

    2017/04/12 at 17:35

    HaRu Na

  5. Mijiddorj Baasansuren

    Mijiddorj Baasansuren

    2017/04/12 at 19:01

    Yunii em yum boloo

  6. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2017/04/12 at 20:09

    Jimee Dalai

  7. зочин

    2017/04/12 at 20:30

    хунсний сода 2 халбагыг хийгээд орос цагаан цуу 70% ийн тал аягыг хийхэд маш сайн боглоо гаргадаг. уксусаа хийхдээ болгоомжтой хийх хэрэгтэйю. (дээшээ оргилдог)

  8. А. Марал

    А. Марал

    2017/04/12 at 21:28

    @bayarmaa dorjnyambuu

  9. Uyanga Erdene

    Uyanga Erdene

    2017/04/12 at 23:34

    Ariunbold Sanjmyatav

  10. Д. Баттүшиг

    Д. Баттүшиг

    2017/04/13 at 00:38

    Altanzul Suhbaatar Zul

  11. Chimeenee Gerlee

    Chimeenee Gerlee

    2017/04/13 at 01:11

    Usand hiiheer borgildog, haniad, gedes evguireh, bie sulrahad hergeldeg huchilleg em baidag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *