Шинжлэх ухаанаар батлагдсан харилцааг бэхжүүлэх 6 арга

0

1. Гэр бүлийн уламжлал бий болго

Өөрийн өвөрмөц уламжлалыг бий болго. Хэнд ч, юунд ч үүнийг таслан зогсоохыг бүү зөвшөөр. Энэ нь долоо хоног бүр спортоор хичээллэх, жил бүр таны хувьд онцгой газар луу аялах, сар бүр кино үзэх зэрэг байж болно. Гол нь энэ зөвхөн таны байнга хийдэг зүйл байх хэрэгтэй.

2. Эерэгээр харилц

Харилцааны сэтгэл судлаач, алдарт Жон Готтман хэрүүл маргаан их хийдэг хосуудад салах эрсдэл өндөр байдаг гэсэн юм. Харин хэрүүл хийдэг хосууд сайн сайхан зүйл ярих нь ховор байдаг аж. Аз жаргалтай хосууд эерэг харилцаатай байдаг.

Хамтрагчаа шүүмжлэхийн оронд түүнд сайхан зүйл хэлэх гэж оролд. Түүний юу ХИЙГЭЭГҮЙГ нь биш харин юу хийснийг нь сануулж байгаарай.

3. Хамтрагчаа сонирх

Хамтрагчаа гунигтай эсвэл сэтгэлээр унасан байхыг хараад нэмж шуугиан дэгдээхгүйн тулд юу болсныг нь асуулгүй өнгөрөөдөг үү? Гэвч хамтрагчийнхаа ийм сэтгэл санааны байдлыг үл тоож болохгүй гэж Готтман зөвлөж байна. Юу болохгүй байгааг асуу – энэ нь та хоёрын гэрлэлтийг бэхжүүлэх шинжлэх ухаанаар батлагдсан үр дүнтэй арга юм.

4. Хамт өнгөрүүлэх цагаа үр бүтээлтэй өнгөрөө

Гэр бүлийн амьдралд маш олон зүйл эхний байранд ордог: ажил, хүүхэд, карьер, гэрийн ажил. Энэ бүгдээс болж өөрсдийн нэг хэсэг болох хамтрагчаа мөн харилцаагаа хойш тавиад мартчихдаг. Бие биедээ цаг гарга. Гэхдээ энэ цагаа ажил, хүүхэд, амьдрал ярьж битгий өнгөрөөгөөрэй…

5. Гэрлэх гэж бүү яар

Статистик судалгааны дагуу хожуу гэрлэсэн хосуудын (25-с хойш) салах магадлал бага байдаг аж. Тиймээс яарах хэрэггүй. Үүний эцэст таны ирээдүй ялна гэдгийг сана.

6. Хамтрагч чинь таны хувьд хэн болохыг харуул

Энэ нь сэтгэл хөдлөлийн хүчтэй дотнослыг бий болгодог. Та хамтрагчийнхаа юуг хамгийн ихээр эрхэмлэдэг болохыг түүнд хэл тэгвэл та хоёрын харилцаа цэцэглэх болно.

24
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *