Шүршүүрт орохдоо бидний гаргадаг 5 алдаа

1

Шүршүүрт орох – өдөр тутмын ариун цэвэр сахих явдал бөгөөд бид зарим нэг зүйлийг нь дандаа буруу хийсээр иржээ. Шүршүүрт орохдоо арьсаа гэмтээхгүйн тулд зарим нэг дүрмийг баримтлах ёстой бололтой.

Шүршүүрт орохдоо ихэнх хүмүүсийн гаргадаг алдааг та дараах нийтлэлээс уншиж танилцана уу.

1. Хэт халуун ус

Халуун ус арьсны өөрийн чийгийг багасгаж хуурайшихад хүргэдэг. Үүнээс гадна хэт халуун ус нь хоёр ч сөрөг нөлөө үзүүлнэ: нэгдүгээрт, арьсны тослогийг багасгаж нян болон хорт бодисоос өөрийгөө хамгаалах давхаргыг эвддэг. Хоёрдугаарт, цусны хэт их эргэлтэнд оруулна – ингэснээр арьс удаан хугацаагаар улайх, үрэвсэх, хуурайшихад хүргэх ажээ.

 

2. Шүршүүрт удаан орох

Халуун усанд удаан зогссоноор арьс хуурайшина. Үүнээс үүдэн: үрэвсэх, улайх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Шүршүүрт 10 минутаас хэтрэхгүй орохыг санаж яваарай.

 

3. Их хөөсөрдөг бодис байнга хэрэглэх

Орчин үеийн бие угаах шингэнд идэвхтэй бодис маш ихээр орсон байдаг: эдгээрийн зорилго арьсны тосны молекулыг усны молекултай нийцүүлэхэд оршино. Хэрвээ таны бие угаах шингэн саван ихээр хөөсөрч байвал ус, тосны молекулыг тэнцүүлэх бодис ороогүйг илтгэж байгаа хэрэг. Их хөөсрөх тусам л таны арьс өөрийгөө хамгаалах тосны давхаргаасаа салж байгаа юм. Ингээд л таны арьс хуурайшиж хагарахад хүрнэ.

Хэрвээ та зөвхөн эмчийн заавраар л нянгийн эсрэг бодис хэрэглэх заалтгүй л бол энэ төрлийн угаалгын шингэнээс татгалзаарай.

 

4. Хатаагүй бие угаагч порлон

Нэг порлоныг удаан хугацаанд ашиглах нь эрүүл мэндэд хортой. Чийгтэй порлонд нян, мөөгөнцөр ихээр үрждэг. Нэг порлоныг 4 долоо хоногоос хэтрүүлэлгүй ашиглахыг зөвлөж байна.

Шилдэг хувилбар – порлоны оронд хөвөн зөөлөн бээлий эсвэл алчуураар угааж болно.

Юугаар ч угаасан бай заавал хатааж байгаарай.

 

5. Хэт их арчих

Нойтон арьсаа яаж хатаах нь маш чухал. Хатуу биш зөөлөн алчуураар дарж усыг нь авна, арьсанд бага зэргийн чийг үлдээнэ. Усыг шингээж авсны дараа залхууралгүй чийгшүүлэгч тос заавал түрхэнэ шүү.

65
ГайхмаарГайхмаар
23
БахархмаарБахархмаар
18
БурууБуруу
18
ХөөрхөнХөөрхөн
13
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/04/08 at 10:44

    conin l ym bn

  2. Erdenetsetseg Genden

    Erdenetsetseg Genden

    2017/04/08 at 11:29

    Heregtei goe medeelel hurgedeg duud bayrlalaa.

  3. Gangarmurun Erdene-Ochir

    Gangarmurun Erdene-Ochir

    2017/04/09 at 01:07

    Neg iim medeelel gehed medeelel bish hvmvvsiig ailgaj hudal tuurugduulsun yum tawihaa bolimoor yum yum het hugjuud medeelel het ih bolood irheer svvldee idij boloh hool hiij boloh vildel gej bhaa boliloo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *