Нуугдаж тоглоцгооё!

0

Нуугдаж тоглоцгооё!Бяцхан жаалуудын хамгийн дуртай тоглоомнуудын нэг бол нуугдаж тоглох. Тэдний нэг нь нүдээ даран буруу харж зогсоод арав хүртэл тоолох зуурт нөгөөдүүл нь орны доогуур, хаалга эсвэл хөшигний ард, шүүгээн дотор ороод болсоон гэж хашхирна. Арай томхон нь илүү сайн нуугддаг байхад багачууд нь өөрөө л бусдыг харахгүй байвал өөрийгөө нуугдсанд тооцно. Судалгаагаар бага насны хүүхдүүд өөрөө л хэн нэгнийг харахгүй байгаа бол тэр хүн ч өөрийг нь харахгүй байгаа гэдэгт итгэдэг гэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл тэд нүүрээ дарчихвал өөрийгөө харагдахгүй байгаа гэж боддог. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс нилээд олон хүүхэд том шилэн аквариум дотор орж доош харан нүүрээ дарж хэвчихээд өөрийгөө нуугдсанд тооцож байсан байна. Хөгжилтэй бөгөөд өхөөрдмөөр хэрэг шүү. 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/13 at 17:22

    Хүүхдүүд ийм хөөрхөн.

  2. Зочин

    2014/01/13 at 18:48

    эгдүүтэй юм бэ яасан

  3. Зочин

    2014/01/20 at 11:48

    Эгдүүтэй атаманууд шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *