Нүүр Зөвлөгөө Эцэг эхчүүдэд зориулсан лайфхак: ямар насны хүүхдийг юугаар зугаацуулах вэ?

Эцэг эхчүүдэд зориулсан лайфхак: ямар насны хүүхдийг юугаар зугаацуулах вэ?

3
0

Нярай хүүхдийг тэвэрч байхад л хангалттай байдаг бол арай том хүүхдийг инээлгэж, харин сургуулийн өмнөх насныхан болон өсвөр насныхантай тэдний сонирхлын тухай ярилцах хэрэгтэй байдаг. Хэдэн ч насны хүүхэдтэй харилцан ойлголцож болдог.

Нярай

Хэрэв танд дэндүү жаахан хүүхдийг харж үлдэх даалгавар ирсэн бол хэрхэн зугаацуулах вэ гэж толгойгоо бүү гашилга. Нярай хүүхдэд ердөө тань руу харах эсвэл гар дээр унтах л хангалттай байдаг. Хэрэв хүүхэд унтаж байгаа бол түүнийг тэврээд толгойг нь мөр дээрээ тавиарай. Өрөөгөөр алхаж эсвэл дүүжин сандал дээр савлаж болно.

Хэрэв хүүхэд сэрүүн байгаа бол өөрийн царайгаа түүнд харагдахаар газар, өвдөг дээрээ эсвэл буйдан дээр суулга. Түүнтэй ямар нэг зүйл ярьж эсвэл дуу дуулж өг. Дуу мэдэхгүй юу? Тэгвэл цагаан толгойн бүх үсгийг дуулж өг. Хүүхдэд илүү сонирхолтой байлгах үүднээс дуулах үедээ аянд нь гараа хөдөлгөөрэй.

0-3 нас

Харин энд бага зэрэг хичээх хэрэгтэй. Томчуудыг янз бүрийн дэмий юм ярьдагт хүүхэд дассан байдаг учир тэднийг ямар нэг аргаар зугаацуулах хэрэгтэй:

  • Толгойдоо ямар нэг зүйл угла. Энэ нь хүүхдэд инээдтэй санагдах болно.
  • Эд зүйлсийг нэгээс нөгөө рүү тавь. Шоо байвал сайн, гэхдээ юу ч тохирно. Таны шоогоор босгосон пирамидыг хүүхэд нураана гэдэгт бэлтгэлтэй байгаарай. Үүнд л гол зугаа нь оршиж байгаа юм.
  • Шалан дээр хуруунуудаараа яв. Одоо таны гар бол – аалз. Одоо дээр нь “А-а болгоомжлоорой! Аалз чамайг барихаар ирж явна шүү!” зэрэг ямар нэг зүйл нэмэх хэрэгтэй. Үнэхээр хөгжилтэй байх болно гэдгийг амлаж байна.

Мэдээж хэрэг таарсан хүүхэд бүрээ гижигдэх шаардлагагүй. Ялангуяа хүүхэд таныг сайн мэддэггүй мөн танд эргэлзэж байгаа бол. Эхлээд “аалз” таныг өөрийг чинь гижигдэг. Хүүхэд таныг нэг бол харж сууна эсвэл цугтаа тоглохыг хүсэх болно. Бусад тоглоомтой ч мөн адил. Нэг хүүхэд шоон байшинг нураах болно харин өөр нэг хүүхэд чихмэл тоглоом хэрхэн пирамид нураахыг харахыг хүснэ. Хэрэв таныг хараагүй байхад чихмэл тоглоом пирамидыг нурааж байгаа бол уурлаж байгаа мэт дүр үзүүлж болно.

Хүүхдийг зугаацуулах өөр хоёр арга:

  • Жонглёр үзүүлэх. Хэрэв жонглёр хийж чаддаг бол хүүхдэд үзүүл. Хүүхэд одоохондоо физикийн хууль мэдэхгүй байгаа учир түүнд ид шид шиг л харагдах болно.
  • Савангийн хөөс үлээ. Бүгдэд хөгжилтэй байх болно.

3-8 нас

Сургуулийн өмнөх насны хүүхэд ямар нэг том зүйл дээр төвлөрч чаддаг учир өмнөх зөвлөгөөнүүдийг хэрэглэж болно. Мөн тэд түүх эсвэл өөрөө үзсэн хүүхэлдэй, уншсан номынхоо тухай ярьж өгч чадна.

  • Хүүхдэд ном уншиж өг. Уншиж байхдаа зогсоод цаашаа юу болж болох тухай асуу. Эсвэл цугтаа номын зургийг үз.
  • Утсан дээрээ ямар нэг сонирхолтой тоглоом үзүүл. Амархан байх тусмаа сайн.
  • Бүжиглэ. Энэ нь ямар ч насны хүүхдэд таалагдах болно. Ямар ч хамаагүй хүүхэлдэйн киноны дуу тавиад хөгжилд.

Энэ насны хүүхдүүдэд дуртай кино, хүүхэлдэй байдаг. Тэд үүнийгээ нуудаггүй. Хэрэв хүүхдийн бүх тоглоом, хувцас, үүргэвчин дээр хайртай баатрынх нь зураг байгаа бол “тэгэхээр чамд энэ хүүхэлдэй таалагддаг юм биз дээ?” гэж асуухын оронд баатрын нэрийг мөн юу хийдэг тухайг нь асуу.

Хүүхдээр бүхэл бүтэн цуврал яриулахад хэдхэн асуулт асуухад л хангалттай. Хүүхэд танд бусад хүүхэлдэйний үйл явдал болон өөрийн төсөөллийн тухай нэмж ярьж өгч магадгүй. Мөн та түүний дуртай баатрын тухай мэдээллийг урьдчилаад хайвал сайн. Тэгвэл та илүү тодорхой асуултууд асууж болно. Мөн та багадаа үздэг байсан хүүхэлдэйгээ ярьж өгч болно шүү.

9 болон түүнээс дээш насныхан

Энэ насанд түүх, бүжиг аль аль нь ажиллана. Гэвч энэ насны хүүхдэд өөрийн гэсэн сонирхол бий болдог. Жишээ нь, тэд ямар нэг спортоор хичээллэж эсвэл цуврал номын шүтэн бишрэгч байж болох юм.

“Сургуулиар чинь сонин сайхан юу байна?” гэдэг уйтгартай асуулт асуулгүй сонирхолынх нь тухай ярилц. Ямар ном сүүлд уншсаныг нь, ямар кино үзсэнийг нь эсвэл ямар сонирхолтой тоглоом тоглосныг нь асуу. Эсвэл өөрийнхөө юунд дуртайгаа хуваалцаж түүний бодлыг асуу.

Хэрэв цагийг зөвхөн яриагаар өнгөрүүлэхийг хүсэхгүй байгаа бол өөр хэдэн зөвлөгөө байна:

  • Ширээний тоглоом тогло.
  • Цугтаа ямар нэг хоол хийж түүнийг ахлахыг хүс. Хүүхэд өөрөө ямар хоол хийхээ мөн хэрхэн чимэглэхээ шийдэг.
  • Youtube дээр хөгжилтэй бичлэг үз.

Хэрэв та ийм насны хүүхдүүдэд дасаагүй бол тэд танд харийн хүмүүс мэт санагдаж магадгүй. Гэхдээ хэрэв тэднийг таниж мэдэхийн тулд бага зэрэг хичээвэл нийтлэг тал маш олон байгааг олж харах болно.

Том хүүхдүүдэд “хүүхдийн” зөвлөгөөнүүдийг ашиглахаас бүү ай. Зүгээр л тоглоомоо тэдний сонирхол, авьяаст тааруулж өөрчлөөд үз.

Янз бүрийн насны хүүхэдтэй зэрэг тоглож болно. Жишээ нь, 3 настай хүүхдээс дүүгээ хэрхэн хөгжөөдөг болохыг асуу эсвэл 5 настай хүүхдээс 10 настай хүүхдэд хөгжилтэй дуу эсвэл тоглоом зааж өгөхийг хүс. Магадгүй удалгүй бүгд инээх болно.

9
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Aagii Agii

    Aagii Agii

    2017/05/01 at 17:19

    Dashka Dasha

  2. Ч. Оюука

    Ч. Оюука

    2017/05/01 at 20:58

    Sansarblg Sansarblg

  3. Б. Далхсүрэн

    Б. Далхсүрэн

    2017/05/01 at 21:05

    Дүүрэнжаргал Бомбоолой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…