Шvvгч С.Чинбат Токиогийн цагдаад хvргэгдэж байжээ

0

2008 онд Японы Токио хотод болсон чөлөөт бөхийн тэмцээний үеэр Монголын шүүгч С.Чинбат спортын дэлгүүрээс биеийн тамирын хувцас хулгайлж, улс, эх орон, баг хамт олныхоо нэрийг шавартай хутгаж байжээ. Чєлєєт бєхийн тэмцээний vеэр шvvгч С.Чинбат цэнгэлдэх хvрээлэн дэх спортын барааны дэлгvvрээс биеийн тамирын хувцас хулгайлж байгаад vйлдэл дээрээ баригдаж Токио хотын цагдаагийн газарт хvргэгдсэн байна. С.Чинбатын цvнхнээс “Асэкс” пvvсийн хvрэм, биеийн тамирын хувцас болон бусад хэрэглэл гарсныг Японы цагдаагийнхан бvртгэжээ. Монголын шvvгч хулгай хийснээ хvлээснийг Токио дахь эх сурвалж нотоллоо.

Чєлєєт бєхийн олон улсын хэмжээний нэгдvгээр зэргийн шvvгч С.Чинбат Токиогийн цэнгэлдэх хvрээлэн дэх дэлгvvрээс хулгай хийсэн явдлын талаар Японы Чєлєєт бєхийн холбооноос Монгол Улсын Чєлєєт бєхийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга А.Басхvvд захидал ирсэн байна. Захидалд “…хулгай хийх зэрэг муу зуршилгvй шvvгч ирvvлж байх”-ыг хичээнгvйлэн хvссэн аж. Гэмт vйлдлийн улмаас цагдаад баривчлагдсан Монголын шvvгчийг яагаад суллан явуулснаа ч захидалд тайлбарласан байна. Дэлхийн Чєлєєт бєхийн холбооны Зєвлєх шvvгч А.Басхvvтэй хамтран ажилласан олон жилийн найрсаг харилцааг хvндэтгэж С.Чинбатыг єршєєжээ.

Харин ийм хүнийг эрх баригч МАН төрийн албанд авч, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Биеийн тамир спортын бодлогын газрын даргаар томилсон байна. Бүр болоогүй “Алтан гадас” одонгоор шагнажээ.

С.Чинбат гэгчийн жишээ бол эрх баригчдын хийсэн олон зуун томилгооны ганцхан жишээ бөгөөд төрийн ажил, нэр хүнд яамны газрын даргын хэмжээнд хүртэл хэрхэн ялзарсныг харуулж байна.

Эх сурвалж: Зууны Мэдээ

5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.