Нүүр Энтертайнмент Сонин хачин Дэлхийн хүн амын зөвхөн 5%-д нь тохиолддог бие организмын 10 онцлог

Дэлхийн хүн амын зөвхөн 5%-д нь тохиолддог бие организмын 10 онцлог

133
16

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

Бид бүгд өөр өөр. Энэ нь ч хэвийн зүйл. Гэвч бидний заримд (цөөнх) нь байгалиас заяасан ховор чадамж, онцгой зүйл бий.

Бид та бүхэнд эдгээрийн заримаас нь сонирхуулж байна. Зарим нь эгдүүтэй боловч, зарим нь Супермен ч атаархмаар…

Гайхмаар бат бөх яс

Ясны эрдэсжилтийг хариуцдаг LRP5 генийг судлах явцад эрдэмтэд маш олон мутаци илрүүлжээ. Эдгээрийн ихэнх нь ясны хэврэгшилтэй хавсарсан яс сийрэгжих мэтийн өвчлөлд хүргэдэг.

Гэвч LRP5 генийн мутацийн өөр нэг төрөл байдаг ажээ. Хүний яс бараг л хугалж болохооргүй маш бат бөх болж, арьс хөгшрөлтөнд бага өртдөг байна.

Мэдээж энэ нь сайхан сонсогдож байгаа боловч үүнд хэд хэдэн сул тал бий. Жишээ нь, нэгэн өндөр настай өвчтөний үе мөчийг солих шаардлага гарсан ч хэтэрхий бат бэх яснаас нь болоод сольж чадаагүй байна.

 

Алтан цус

Шууд утгаараа цус алтан байх боломжгүй л дээ. Гэхдээ маш ховор төрлийн 0 резустай цус байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл цус ямар ч антиген агуулдаггүй гэсэн үг.

Анх энэ төрлийн цус 1961 онд австралийн уугуул оршин суугчдийн төлөөлөл нэгэн эмэгтэйгээс илэрчээ. Одоогоор ийм цустай 40 орчим хүн л байдаг гэнэ.

Тэдгээрийн 4 нь донор байдаг бөгөөд тэдний цус ямар ч өвчтөнд таардаг учраас тэд үнэт донорууд юм. Ийм үнэ цэнэтэй, ховор болохоор нь зарим эмч нар 0 резустай цусыг «алтан» цус гэж нэрлэдэг.

 

Алганы булчин урттай

Энэ булчин бол удамшил юм. Бидний өвөг дээдсээс удамшиж ирсэн ба энэ булчин нь саврыг хариуцаж, модноос модонд дүүлэх явцад атгалтыг чангалдаг үүрэгтэй байжээ.

Энэ булчин байна уу гэдгийг мэдэх амархан. Алгаа дээш харуулан тэгш гадаргуу дээр гараа тавь. Эрхий болон чигчий хуруугаа нийлүүлээд эрхий, чигчий хуруунуудаа хамтад нь аажуухан дээш өргөнө.

Хэрвээ та бугуйндаа шөрмөс олж харсан бол таны алганы булчин урт гэсэн үг. Хэрвээ танд байхгүй бол та санаа зовох хэрэггүй дээ. Орчин үед энэ булчин ямар ч хэрэггүй.

 

Генийн химеризм

Эртний грекийн домогт арслан толгой, хүзүүтэй, ямаан биетэй, могой сүүлтэй амьтны тухай гардаг. Мэдээж хүний тал бие нь амьтан байх боломжгүй. Гэвч хүнд ДНК-ийн 2 набор байж болно. Жишээ нь, ургийн хөгжлийн үед эмбрион нөгөө ихрээ өөртөө шингээсэн үед.

Заримдаа энэ нь хүний гадаад төрхөнд «мозайк» арьс, 2 өөр өнгийн нүд зэргээр илэрдэг. Хүний бие организмд генийн өөр өөр цогц бүхий эд эсүүд байгаа гэсэн үг юм.

Химеризм хүмүүст ямар нэгэн хүндрэл, таагүй байдал учруулдаггүй боловч гэр бүлийн асуудлын гол шалтгаан болж болно. Жишээ нь, генийн шинжилгээгээр төрсөн ээж нь биш гэсэн хариу гарсан учраас хүүхдүүдийг нь ээжээс нь холдуулахыг завдсан тохиолдол гарсан байна. Аз болоход тэр эмэгтэй химеризмтэй байсан ба ихрийнх нь ДНК эмэгтэйн биед байдаг аж. Хүүхдүүдийн бодит ээж нь ууссан (залгигдсан) ихэр нь байсан гэсэн үг юм.

 

Хоёр давхар сормуус

Хоёр эгнээ сормуус ургах нь дистихиаз нэртэй генийн эмгэг ажээ. Ийм сормуустай хамгийн алдартай эмэгтэй бол Элизабет Тейлор юм.

Лизаг бага байхад нь түүний ээжийг охиныхоо нүдийг нь будлаа хэмээн буруушаадаг байжээ. Энэхүү мутацийн ачаар түүний нүд нь ер бусын үзэсгэлэнтэй, гайхалтай харагддаг байсан ажээ.

Дистихиаз ямар нэгэн муу нөлөө, сөрөг үр дагаваргүй боловч зарим тохиолдолд хоёр дахь эгнээ сормуус нүдний салсттай хэтэрхий ойрхон байрладаг ба нүдний салстыг цочроодог.

 

Чихний ойролцоох нүх

Та магадгүй зарим нэг хүмүүсийн чихний ойролцоо ийм нүх байдгийг анзаарсан байх. Энэ нь чихний орчмын хөндий буюу ургийн хөгжлийн явцад бий болдог. Ойролцоогоор хүмүүсийн 5%-д нь ийм гаж хөгжил тохиолддог.

Энэ нь нэг төрлийн удамшил ба бүх амьд биетийн өвөг дээдэст заламгай байсныг гэрчлэх мэт. Энэ нүх ихэнхдээ удамшдаг ба нэг эсвэл хоёр чихэнд ч байдаг.

Уг хөндий нь аюулгүй бөгөөд зарим тохиолдолд үрэвсдэг. Хэрвээ хүсвэл мэс заслын аргаар энэ нүхнээс салж болно.

 

Нэмэлт хавирга

«Илүү хавирга» хүн төрөлхтний тэн хагаст илэрдэг. Магадгүй үүнээс болоод зарим хүмүүс эрчүүд эмэгтэйчүүдээс олон хавиргатай төрдөг гэж боддог байх. Гэвч үнэндээ тийм биш.

Ийм илүү хавиргыг хүзүүнийх гэж нэрлэдэг. Учир нь ийм илүү хавирга хүзүүний хэсэгт байршдаг байна. Хэмжээний хувьд хүн бүрийх харилцан адилгүй. Зарим нэгнийх нь модны ур шиг жижигхэн байхад, зарим нэгнийх нь хавирга шиг том хэмжээтэй байдаг.

Ийм хавирга ихэнх тохиолдолд хүний эрүүл мэнд, биеийн байдалд нөлөөлөхгүй боловч заримдаа том хэмжээтэй болж томордог ба энэ нь таагүй мэдрэмж үүсгэдэг.

 

Үл үзэгдэгч өнгөнүүдийг хүлээн авах чадвар

Эмэгтэйчүүдэд голдуу байдаг нэг чадвар ба үүнийг тетрахроматия гэж нэрлэдэг. Ийм чадвартай хүмүүс өнгөний ялгаа, туяаг жирийн хүмүүсээс илүү ялгаж харж чаддаг.

Бид багваахай цэцгийг хараад өнгийг нь шар гэхээс өөрөөр дүрсэлж чаддаггүй бол тетрахромат-хүмүүс нилээн хэдэн өнгө олж харж чаддаг. Энэ нь Х-хромосомын мутацаас үүдэлтэй.

Ихэнх хүмүүс 3 янзын өнгөнд (улаан, хөх, ногоон) мэдрэг байдаг бол тетрахроматууд өнгөнд маш мэдрэг. Энэ ялгаа нь 99 сая өнгө харж чадах боломжийг олгодог. Гэтэл жирийн хүн 1 саяас илүүгүй өнгө хүлээн авдаг.

 

Нойрны хэрэгцээ багатай хүмүүс

Эдгээр хүмүүс уг жагсаалтын хамгийн азтай хүмүүс гэлтэй. Тэд бусад хүмүүсийг бодвол хүчээ хоёр дахин хурдан нөхөж чаддаг ажээ. Маргарет Течер, Сальвадор Дали, Уинстон Черчиль, Никола Тесла зэрэг хүмүүс ийм чадвартай байжээ.

Асуудлын гол нь зөв өдрийн дэглэмээс гадна DEC2 генд байгаа гэнэ. Бага унтдаг хүмүүсийн биед DEC2 генийн мутац явагддаг байна. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд «DEC2 генийн мутацтай хүмүүс ямар нэг даалгаврыг маш хурдан хугацаанд биелүүлж чаддаг» гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Өөрөөр хэлбэл, тэд бусдаас илүү үр дүнтэй унтдаг гэсэн үг. Гэхдээ тэд яаж үүнийг хийгээд байна аа? Энэ асуултын хариулт одоохондоо олдоогүй.

 

Холестирины түвшин нь огт ихэсдэггүй

Тэд холестирины түвшинд нөлөөлнө гэж санаа зоволгүй бүх л зүйлийг идэж болно. Эдгээр хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх эрсдэл 90 хувиар бага байдаг.

Учир нь тэдэнд PCSK9 ген хангалтгүй байдаг. Ихэвчлэн генийн дутуу хөгжил асуудал дагуулдаг бол харин энэ тохиолдолд генийн дутуу хөгжил давуу тал болж өгч байна.

Энэ нээлтийг эм үйлдвэрлэгч компаниуд ашиглахаар шийдсэн ба эрүүл хүний PCSK9 генийг блоклодог эм бэлдмэл бүтээх тал дээр ажиллаж эхэлсэн байна.

672
ГайхмаарГайхмаар
110
Ха ХаХа Ха
101
ТэнэглэлТэнэглэл
71
БахархмаарБахархмаар
68
ГоёГоё
32
ХөөрхөнХөөрхөн
31
БурууБуруу
27
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

133 Сэтгэгдэл

  1. Êñkh Jàrgàl

    Êñkh Jàrgàl

    2017/04/06 at 00:27

    Cihnii tsoorhoi ni udamshdg gj vnen eejd bdg sorog nolootei gjiishd

  2. Baatarsvren Namjilmaa

    Baatarsvren Namjilmaa

    2017/04/06 at 00:36

    Azuka Az

  3. Sarah Sh

    Sarah Sh

    2017/04/06 at 00:39

    Ш. Дашням

  4. Арвин

    Арвин 'Б

    2017/04/06 at 00:43

    Ehh hha

  5. Б. Кера

    Б. Кера

    2017/04/06 at 00:47

    Л. Хоролсүрэн

  6. hooh bi5 huwid bi ordog ym bn hhe

  7. A Dondogkizi Amanka

    A Dondogkizi Amanka

    2017/04/06 at 01:27

    Ernur DondogErnur

  8. Хэгжүүн Гичи

    Хэгжүүн Гичи

    2017/04/06 at 01:59

    Nda+bdishd

  9. Хэгжүүн Гичи

    Хэгжүүн Гичи

    2017/04/06 at 02:00

    Tsooltsn+ym+shg+xaragddin+ymar+uchirtain+bl

  10. Oyu Oyk

    Oyu Oyk

    2017/04/06 at 02:13

    Энэ мэдээлэл уншигддаггүй ээ, яаж унших уу

  11. Oyunbileg Bilgee

    Oyunbileg Bilgee

    2017/04/06 at 02:40

    Minii 2 chix 2laa iim nvxtei bsan. Jxn ydarxaar umxii vnertei idee gardag bsan. Tgd mesiin argaar awxuulsan. Odoo neg tal n zvgeer bga nuguu taliinx n suwag n gvnzgii bsan bolxoor dutuu vldtsen. Tgd jxn ydarxaar arisan dotoroo umxii idee n buglaad bnga xagaluulj tsewerlvvldeg bolson. Er n odoo bnga xagaluulj zowdog bolxoor barag ongorxoi muuxai vnerteed bj bsan n deer yum shgee

  12. AT Aagii

    AT Aagii

    2017/04/06 at 03:25

    Minii garin bulchin urt ym bn

  13. Jurhen Ganbold

    Jurhen Ganbold

    2017/04/06 at 07:57

    Unshij bolohgui iim um yagaad taviad bdag um be

  14. Altangerel Aagii

    Altangerel Aagii

    2017/04/06 at 08:25

    Chi tgd tiim umhii ymuu 😅😅😅

  15. С. Гэрлээ

    С. Гэрлээ

    2017/04/06 at 08:47

    С. Гэрэлзаяа

  16. Enkhjin Batmunkh

    Enkhjin Batmunkh

    2017/04/06 at 09:19

    Unshij bolohgui bna. Ss gedeg ni yu gesen ug vee?

  17. Batmunkh Erdenechimeg

    Batmunkh Erdenechimeg

    2017/04/06 at 09:22

    Odontsetseg Tumursukh

  18. Svet Tuya

  19. Dorjdagwa Bulgan

    Dorjdagwa Bulgan

    2017/04/06 at 09:56

    hahaha geniin gajigtai ym bn gagu bgai

  20. Enkhtaivan Natsagdorj

    Enkhtaivan Natsagdorj

    2017/04/06 at 10:55

    Tsolmonbayar Enkhbat

  21. Oyunbileg Bilgee

    Oyunbileg Bilgee

    2017/04/06 at 11:09

    Bi gsn yum alga. Uur uuriiguu baysgaxaa boli malaa

  22. Michiko Michiko

    Michiko Michiko

    2017/04/06 at 11:40

    Яаж уншихуу ss hiiged ogooch

  23. Temuulen Temuulen

    Temuulen Temuulen

    2017/04/06 at 12:17

    Minii chihnii ard tald booronhii towoison zvil baidag mogoorson ys yum bolu

  24. С. Намуун

    С. Намуун

    2017/04/06 at 13:01

    Немо Г.

  25. Pvrewdolgor

    2017/04/06 at 14:16

    unshoj bolkv bn ss hiigeed ogooch ter chihnii nvh gesniig in unsih heregtei bnaa

  26. Tamara Janchiv

    Tamara Janchiv

    2017/04/06 at 14:20

    Harin tiim. Unsij bolohgui baina.

  27. Narso Wobniar

    Narso Wobniar

    2017/04/06 at 14:32

    Uyanga Tumurbaatar

  28. Monkhzaya Wankhvv

    Monkhzaya Wankhvv

    2017/04/06 at 16:13

    .

  29. Oyundari Dvs

    Oyundari Dvs

    2017/04/06 at 18:37

    Хонгорзул Ц. ontsgoi humuus shu 2ula 👍🏻💪🏻

  30. Bgn Zrg

    Bgn Zrg

    2017/04/07 at 11:35

    Ann Bkh

  31. Зочин

    2017/04/07 at 14:22

    xaxa энэ алганы булчин ч гэхшиг.Хүний гар аль нэг нь л ийм булчинтай байдаг шд .Арай хөгжсөн тал нь.Жишээ нь солгой гартай хүмүүсийн зүүн ийм юмтай гэх жишээний тийм сүртэй зүйл биш.

  32. Б. Хангай

    Б. Хангай

    2017/04/08 at 15:12

    Ontsgoi bish gaj yum bishuu hha Б. Чойжоо

  33. Б. Чойжоо

    Б. Чойжоо

    2017/04/08 at 18:25

    ss hiiged ugchuuch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Таны оюун ухааны түвшинг тодорхойлох 2 асуулттай IQ тест

Сатоши Каназаву болон Норман Ли гэх сэтгэл судлаач нар 2016 онд хүн амын нягтрал хүнд хэрх…