Нүүр Энтертайнмент Сонин хачин Ижил төстэй мэт боловч үнэн хэрэгтээ тэс ондоо бүтээгдэхүүнүүд

Ижил төстэй мэт боловч үнэн хэрэгтээ тэс ондоо бүтээгдэхүүнүүд

7
3

Дэлгүүрийн лангуун дээр маш олон адил төстэй бараа бүтээгдэхүүнүүд өрөөстэй байдаг. Зарим нь амт чанарын хувьд төстэй мөртлөө нэр, шошго, үнийн хувьд ялгаатай.

Бид та бүхэнд олон арван жил хоорондоо өрсөлдсөөр ирсэн, үнэн хэрэгтээ тэс ондоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг дараах брендүүдийг танилцуулж байна.

«Pepsi» ба «Coca Cola»

Хүн төрөлхтнийг 2 бүлэгт хувааж болно. Пепсинд дуртай хүмүүс, кока-коланд дурлагсад гэж.

Туршилтаар эдгээр ундаануудын амт нь шал өөр гэдгийг баталжээ. Пепси арай чихэрлэг, цитрусын төрлийн амт агуулдаг бол түүний өрсөлдөгч болок кока-кола ванилийн үнэрээрээ ялгардаг.

Энэ 2 ундааны найрлага нь бараг л адилхан. Гэвч кока-коланы шошгон дээр найрлагыг нь шууд бичсэн байдаг бол пепси ундааны шошгон дээр Е-гийн төрлийн тэмдэглэгээнүүд дурьдагдсан байдаг. Жишээ нь, ортофорсфорын хүчлийг пепсин дээр Е338 гэж тэмдэглэсэн байдаг.

Түүнчлэн кока-колагийн найрлага, бүтэц тодорхойгүй, нууц байдаг бол «Пепси» үйлдвэрлэгчид найрлагаа нуудаггүй.

 

«Lay’s» ба «Pringles»

Ээлжит мөнхийн өрсөлдөгчид бол «Лейс» болон «Принглс» чипснүүд. Эдгээр чипснүүдийн амт нь бараг л адилхан мэт боловч Lay`s-д дуртай хүмүүс Pringles иддэггүй. Эсвэл эсрэгээрээ принглс иддэг нь лейс идэх дургүй.

Гэвч үнэн хэрэгтээ «Принглс» чипсний 42% нь төмс бөгөөд уг чипсийг үйлдвэрлэхэд хөөлгөгчтэй гурил ашиглагддаг. Харин «Лейс» бол дан төмсөөр хийгддэг.

Ерөнхийдөө эдгээр чипснүүдийн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнүүдийхээ найрлагыг хэрэглэгчдээс нууцалдаггүй болохоор бид аль таалагдсанаа, өөрийн амт, таашаалдаа нийцүүлэн худалдан авч болох нь ээ.

 

«Lipton» ба «Nestea»

Эдгээр 2 цайны өрсөлдөөн тийм сүр дуулиантай, алдартай биш боловч пепси, кола 2-ын адил тэд хүчтэй өрсөлдөгчид. Энэ 2 цайны амт нь бараг л адилхан, найрлага нь ч нэг их ялгаагүй (найрлагандаа цай, ус, элсэн чихэр эсвэл сахар орлуулагч агуулдаг). Гэхдээ шошгон дээр бичсэнийг нь авч үзвэл «Нестеа»-гийн үйлдвэрлэлд байгалийн цэвэр амт, үнэр оруулагч ашигладаг бол «Липтон» цайны үйлдвэрлэлд байгалийнхтай дүйцүүлсэн амт, үнэр оруулагч ашигладаг байна.

Липтон цай хэрэглэгчид Нестеа хэрэглэгчдээс хамаагүй олон бөгөөд хүчтэй өрсөлдөөнөөс болоод Нестеа үйлдвэрлэгч компани 2018 оноос эхлээд өөрийн үйлдвэрлэлээ дэлхийн олон оронд зогсоох ажээ.

 

«Orbit» ба «Dirol»

Найрлага нь ижил төстэй, амт нь бараг л адилхан боловч эдгээр бохинууд хоорондоо ялгаатай. Сав баглаа боодол нь өөрөөс гадна жирийн хүмүүсийн туршилт, хэрэглээний үр дүнгээс харахад «Орбит»-ын амт «Дирол»-ыг бодвол удаан гардаг ажээ. Нэгэн судалгааны үр дүнд бохь худалдан авагчдын ихэнх (61%) нь гааны навчны амттай бохинд дуртай гэсэн хариу гаржээ.

Үүнээс гадна хэрвээ удаан зажлах юм бол «Орбит» гашилдаг бол «Дирол» хатуурдаг байна.

 

«Bonaqua» ба «Aqua Mineral»

Цэвэр усны хувьд гэвэл мөнхийн өрсөлдөгчид бол «Бон Акуа», «Акуа Минерале» хоёр. Зүгээр нэг усанд ямар ялгаа байхав дээ гэж бодож байна уу? Гэвч эдгээр цэвэр уснуудын шошгон дээр бичсэнээр бол усны хатуулгууд нь ялгаатай ажээ. «Бон Акуа»-гийн усны хатуулаг нь 3,5 бол «Акуа Минерале»-гийх 7.

Хамгийн хачирхалтай нь энэ 2 усны шошгыг анхааралтай уншвал эдгээр уснуудыг төвийн усан хангамжаас авсан, өөрөөр хэлбэл крантнаас авсан гэдгийг мэдэж авч болно. Мэдээж усыг олон шат дамжлагаар цэвэршүүлдэг байх. Гэхдээ л крантны ус…

 

«Burger King»-ийн гамбургер ба «McDonald’s»-ын гамбургер

Түргэн хоолны газруудын хамгийн түгээмэл хоол бол мэдээж бургер. Үхрийн махаар эсвэл загасны махаар хийсэн котлеттой талхны жор янз бүр. Адилхан нэртэй байлаа ч доторх нь өөр. Жишээ нь, чизбургерийг авч үзье.

«Бургер Кинг»-ийн талх нь гүнжидийн үртэй, «Макдоналдс»-ынх гүнжидийн үргүй. «Бургер Кинг»-ийн чизбургер сонгиногүй болохоор романтик оройн зоог барихаар төлөвлөж байгаа хүний хувьд зөв сонголт байх болно. Илчлэгийн хувьд «Макдоналдс»-ын чизбургер 300 кКал, «Бургер Кинг»-ийнх 550 кКал.

75
ГайхмаарГайхмаар
31
ТэнэглэлТэнэглэл
15
Ха ХаХа Ха
14
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

7 Сэтгэгдэл

  1. Anu Anu

    Anu Anu

    2017/04/02 at 23:27

    pepsi

  2. Dorj Otgoo

    Dorj Otgoo

    2017/04/03 at 00:22

    Pepsi

  3. Nandia Nadia

    Nandia Nadia

    2017/04/03 at 03:47

    Songolt: cola lays nestea orbit mcdonalds 😂😂😂

  4. Uugii Tsogtgerel

    Uugii Tsogtgerel

    2017/04/03 at 06:56

    Ta nar ahiad neg unshda ene medeeleliig kkkk haanaas awsan ch barimtttai medeeleliin bas yamarch utgagui zuil bicheed garchgiig ni hun haraad olj unshih zorilgotoi zugeer l scammed

  5. Uugii Tsogtgerel

    Uugii Tsogtgerel

    2017/04/03 at 06:56

    😡😡😡

  6. Uugii Tsogtgerel

    Uugii Tsogtgerel

    2017/04/03 at 06:57

    Humuust jinhene medeelel ogyoo 👎👎👎👎

  7. Buyn Nemeh Enkh Orgil

    Buyn Nemeh Enkh Orgil

    2017/04/03 at 18:59

    zero zero

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Үзэгчдийг айдаст автуулж буй нүүр хувиргагчийн аймшигт бүтээлүүд

Дэвид Харрис – нүүр хувиргалтын салбарт алдартай нэгэн. Түүний уран бүтээлийг бөөлжис цутг…