Нүүр Зөвлөгөө Шүдний оог ашиглаж болох санаанд оромгүй 12 арга

Шүдний оог ашиглаж болох санаанд оромгүй 12 арга

3
0

Шүдний оо нь өдөр тутмын ахуйн хэрэглээний маш олон төрлийн асуудлыг шийдэж чаддаг. Энэ зөвлөгөө бага зэрэг хачирхалтай санагдаж мэдэх ч үр дүнг нь хараад та итгэх болно. Туршаад үзээрэй!

Өнгөө алдсан мөнгөн эдлэл

Өнгөө алдсан мөнгө болон мөнгөн эдлэлийг оогоор угаахад өнгө нь сэргэж шинэхэн мэт болдог.

 

Машины гэрэл

Ооны тусламжтайгаар машины гэрлийг өнгө оруулж болдог. Орчин үеийн бодисын найрлаганд өнгө оруулах бодис агуулагдаж байдаг юм.

 

Төгөлдөр хуурын товчлуур

Төгөлдөр хуурын товчлуур дээр гар үргэлж хүрдэг тул маш хурдан бохирддог. Даавуун алчуур дээр бага зэргийн оо түрхээд арчих ба дараа нь үлдэгдлийг нь сайтар цэвэрлээрэй.

 

Цагаан хоншоортой гутал

Цагаан хоншоор болон өөр цайвар өнгийн хэсэгтэй гутлын бохирдлыг оо маш сайн өнгө оруулдаг.

 

Усанд сэлэлтийн шил эсвэл өвлийн спортын шил

Шилийг цантуулахгүйн тулд бага зэргийн оо түрхээд маш зөөлөн алчуураар дотор талаас нь арчина. Дараа нь сайтар зайлаарай.

 

Модон эдлэл дээрх шингэн зүйлийн толбо

Цайруулагч агуулаагүй шүдний оогоор модон тавилга дээр тогтсон усны толбыг цэвэрлээрэй. Хэдхэн минутын дараа толбо арилах болно.

 

Даавуун дээрх толбо

Шүдний оогоор даавуун дээр тогтсон толбыг арилгаж болдог. Ялангуяа уруулын будаг, шпаггетиний соус, шүүсний толбо мэтийг их хялбархан арилгадаг. Хэрвээ нүдэнд харагдах толбо үзэгдэхгүй бол оо түрхээд хэсэг хугацаанд орхино. Тод өнгийн хувцасны толбыг арилгахдаа цайруулагчтай оо ашиглаж болохгүй гэдгийг анхаараарай.

 

Угаалтуурын цорго

Цоргон дээр бага зэрэг оо дусаагаад зөөлөн алчуураар арчвал шинэ мэт гялалзах болно. Иймэрхүү байдлаар үүнтэй ижил өөр бусад зүйлсийг ч цэвэрлэж болно.

 

Индүү

Шүдний оогоор индүүний улыг цэвэрлэж болно.

Утасны дэлгэцэн дээрх зураас

Ухаалаг утасны дэлгэц дээр наалт наахгүй бол маш хурдан зурагддаг. Бага зэрэг оо дусааж зурагдсан хэсгийг болгоомжтой арчина. Харин дараа нь хуурай алчуураар сайтар арчина.

 

Хумсыг гялалзуулдаг

Энгийн шүдний оо хумсыг маш хурдан гялалзуулдаг. Сойзны тусламжтайгаар бага зэрэг оог хумсан дээрээ түрхэж үрээд хэсэг хугацааны дараа усаар угаагаарай.

 

Хоолны хурц үнэр

Сонгино, сармис, загас гэх мэт хурц үнэртэй зүйлийн үнэрийг гарнаасаа арилгахын тулд оогоор гараа угаадаг. Үнэр нь маш хурдан арилна.

 

Стрессийн эсрэг тоглоом

Бэлгэвчийг шүдний оогоор угаачихвал удаан хугацааны турш тоглох том бөмбөлөгтэй болох ба үүнийг стрессийн эсрэг тоглоом гэж нэрлэдэг. Гэхдээ нүдэндээ хүргэж болохгүй гэдгийг анхаараарай.

43
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Handaa Handsvren

    Handaa Handsvren

    2017/04/03 at 14:52

    сш плс

  2. zochin

    2017/04/03 at 16:39

    iim uchraash shudee colgatiar ugaaj bolohgui geed bgaa yum shuu dee

  3. Батцэцэг Цээгий

    Батцэцэг Цээгий

    2017/04/03 at 18:21

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Аливаа зүйлсийг зориулалтаас нь өөрөөр ашиглах 16 ухаалаг арга

Бидний эргэн тойрон маш их зүйлс бий бөгөөд бид тэдгээрийг нэг л төрлийн зориулалтаар нь а…