СКАЙтел компани урьдчилсан төлбөрт ӨНГӨЛӨГ үйлчилгээний залуустаа зориулан дата хуваалцах /шэйрлэх/ Shake & Share үйлчилгээг нэвтрүүллээ. Залуус та бүхэн Shake & Share-д нэгдэж, дараах давуу талуудыг эдлээрэй.
100MB ШЭЙРЛЭЭД 100MB-ТЭЙ БОЛНО.
Танд сар бүр өөртөө ашиглах 100MB, 3 найздаа хуваалцах 300MB дата эрх идэвхижнэ. Харин та Shake хийж 3 найздаа тус бүр 100MB дата хуваалцсанаар таны дансанд буцаад 3х100MB=300MB дата нэмэгдэх болно. Мөн та өөрөө Shake & Share-д нэгдсэн хэдэн ч дугаараас 100MB дата авч болох тул олон найзтай байх тусмаа хэчнээн ч дата цуглуулах боломжтой. Жишээ нь: Таны дугаарт 10 найз чинь Shake хийвэл та 1GB, 20 найз чинь Shake хийвэл 2GB дататай болно гэсэн үг.
Shake & Share яаж хийх вэ?
1. SKYtel аппликэйшний 1.21 шинэчилсэн хувилбарыг суулгасан ухаалаг гар утсаа Shake хийхэд дата хуваалцах буюу Shake & Share дугаараа оруулах цэс гарч ирнэ.
Андройд хувилбар татах холбоос:
хувилбар ТУН УДАХГҮЙ…
2. Дугаараа оруулаад дахин Shake хийхэд танд ч, найзад тань ч тус бүр 100MB дата нэмэгдэнэ.
Эсвэл дараах түлхүүр үгсийг 123 тусгай дугаарт илгээн Shake & Share нэмэлт үйлчилгээг ашиглах боломжтой.
Үйлдэл | Илгээх түлхүүр үг | Илгээх дугаар |
Shake & Share хийх дугаар бүртгэх | +9******* / мэндчилгээ / | 123 |
Хүлээн авсан Shake & Share хэрэглээ шалгах | Data |
ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ 1,000,000 НЭГЖ
Хорвоод мэндэлсэн хосгүй баяраа ойр дотныхонтойгоо хуваалцахад тань зориулж сүлжээндээ хүссэнээрээ ярьж, мессеж бичих мөн задгай датанд ашиглах 1,000,000 нэгжийг танд бэлэглэнэ.
Үйлдэл | Илгээх түлхүүр үг | Илгээх дугаар |
1,000,000 нэгжийн хэрэглээ шалгах | BDAY | 123 |
ХОСЫН ЯРИА 1 МИН=1 ₮
Shake & Share үйлчилгээний хэрэглэгч дотны 1 дугаараа хосоор бүртгэж, хоорондоо ердөө 1 мин=1₮ -өөр ханатлаа ярих боломжтой.
Үйлдэл | Илгээх түлхүүр үг | Илгээх дугаар |
Хосын дугаар бүртгэх | LOVE 9******* | 123
|
Хосын дугаар цуцлах | SINGLE |
Shake & Share үйлчилгээнд нэгдсэнээр тогтмол эдлэх дээрх давуу талуудаас гадна таны үйлчилгээний хоног он дуустал буюу 2017-12-31 хүртэл сунгагдаж, Hi-Fi music үйлчилгээг 3 сар ашиглах эрх идэвхжихийн зэрэгцээ ӨНГӨЛӨГ үйлчилгээний үндсэн давуу тал болох хэмнэлттэй тариф, цэнэглэгч картын бонусаа хэвээр ашиглах боломжтой.
САНАМЖ:
- Одоогийн ӨНГӨЛӨГ үйлчилгээний 14-22 насны хэрэглэгч үйлчилгээний салбарт цахим үнэмлэх, төрсний гэрчилгээтэй ирж бүртгүүлээд Shake & Share нэмэлт үйлчилгээнд нэгдэх боломжтой бөгөөд 23 нас хүрсэн тохиолдолд ӨНГӨЛӨГ яриа/дата үйлчилгээнд шилжинэ. Харин бусад үйлчилгээний хэрэглэгч ӨНГӨЛӨГ үйлчилгээнд шилжээд ашиглах боломжтой.
- Shake & Share хийх хэрэглэгч хоёулаа ӨНГӨЛӨГ Shake & Share-ийн хэрэглэгч байна.
- Сар бүр танд өөртөө ашиглах 100MB дата, 3 найздаа хуваалцах 300MB дата эрх идэвхжих ба тухайн сардаа ашиглана.
- 1,000,000 бэлгийн нэгж таны төрсөн өдрийн 00:00-23:59 дуустал хүчинтэй.