Жейми Оливер, Гордон Рамзи зэрэг шилдэг тогоочдын зөвлөж буй 10 арга заль

1

Омлет ч хийж чадахгүй байгаа хүн ахлах тогоочийн хоолны жорыг дуурайж хийж чадна гэж үү? Хамгийн гол нь хоол хийх нууцандаа байгаа юм. Дэлхийн шилдэг тогооч нарын хэрэглэдэг хэд хэдэн заль мэхийг хүргэхээр шийдлээ. Ямар ч махчин загасны сэрвээ эсвэл онцгой хутга үүнд хамаагүй. Бүх зүйл маш энгийн.

1. Зөвхөн шарах шүүгээнд хийсэн бекон амттай болдог

Үйрсэн бекон хийх маш энгийн арга бол шарах хэрэггүй гэж үздэг бөгөөд харин 200 градус халаасан зууханд 15-20 минут болгоорой гэж Айна Гартен зөвлөж байна.

 

2. Махыг өгөхөөс 10 секундын өмнө грилнээс авдаг

Мах болон загасыг хамгийн амттай, шүүслэг болгохын тулд грилнээс аваад 10 секунд “амрааж” байгаад өгөх хэрэгтэй гэж Бобби Флей үздэг. Махыг хавчаараар маш болгоомжтой эргүүлэх ба махны шүүсийг аль болох бага гоожуулах хэрэгтэй.

 

3. Гоймон чанахдаа тос хийвэл наалддаггүй

Гоймон чанах ус буцлахаас нь өмнө усандаа бага зэргийн оливын тос нэмбэл гоймон амттай болохоос гадна наалддаггүй гэж Гордон Рамзи зөвлөж байна.

 

4. Химийн гаралтай шөлний оронд жинхэнэ шөл ашиглах

Энтони Бурден их хэмжээний шөл хийж бэлдээд түүнийгээ хөлдөөхийг санал болгож байна. Ердөө л хагас цаг зарцуулах бөгөөд бүтэн 7 хоногийн шөлнийхөө хэрэгцээг хангаж болно. Хөлдөөсөн шөлөө гэсгээж амттай шөл хийж идээрэй.

 

5. Хэмжих аяга болон жинг гар орлож болно

 

6. Омлетыг хийхдээ өндгөө сайтар хутгадаг

Гайхалтай омлет хийхийг хүсвэл өндгөө сайтар хутгаад хайруулын тавган дээр болгоорой гэж Жак Пепин зөвлөж байна. Сэрээгээр өндөгний шарыг сайтар хутгаад харин шарахдаа цөцгийн тосоор шардаг.

 

7. Ногоог сайн болгохын тулд их орон зай хэрэгтэй

Ногоо тань өөрийн гэсэн өнгөө хадгалж, илүү зөөлөн, сайхан амттай болгохыг хүсэж байвал хайруулын тавагныхаа гуравны хоёртой тэнцэх хэмжээний ногоо хийхийг Хосе Андрес зөвлөж байна. Хэрвээ ногоо тань их, харин сав тань жижиг бол хувааж хийж болно шүү дээ. Ногооноос хамаарч 1-8 минут болгоорой.

 

8. Илгэн цаас дэвсэж байгаад жигнэвэл тахиа илүү шүүслэг болдог

Бүтэн тахиа юм уу шорлог хийхдээ махыг шүүслэг, зөөлхөн болгохыг хүсвэл хүнсний цаас дэвсэж байгаад жигнэх хэрэгтэй гэж Марта Стюарт зөвлөж байна.

 

9. Стейкийг болсон үгүйг хуруугаараа тодорхойлох

Жейми Оливер стейкний болцын үе шатыг гараараа мэдэрч харуулдаг. Түүн шиг болохын тулд стейк хийж туршаарай.

 

10. Шажигнасан амттай хос тахиа шарах

Тахианы махны гадна талыг шажигнасан, гайхалтай амттай болгохын тулд болгосныхоо дараа 10 минут амрааж байгаад дахин хэдэн минут шарах хэрэгтэй гэж Муркус Самуэлсон зөвлөж байна.

7
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *