Эдгээр зүйлс ямар зориулалттай болохыг та мэдэх үү?

5

Бид өдөр тутамдаа маш олон зүйлстэй харьцаж, мөн тэдний ихэнхтэй нь дасан зохицсон байдаг. Тэгвэл та өөрөөсөө “Малгайны орой дээр ийм бөмбөгөр зүйл хийх нь юунд хэрэгтэй юм бол?”, “Чупа чупс чихэрний иш яагаад нүхтэй байдаг вэ?” гэж асууж үзсэн үү?

Бид эдгээр асуултуудад хариулахаар шийдсэн юм. Ингэснээр бид өдөр тутамдаа тааралддаг эд зүйлсийнхээ тухай шинэ зүйлийг мэдэж авах нь ээ.

Малгайн дээрх бөмбөлөг

Орчин үед 2 малгай тутмын нэг нь орой дээрээ бөмбөлөгтэй болсон бөгөөд энэ нь нэг ёсондоо гоёл чимэглэлийн үүрэг гүйцэтгэж байгаа гэхэд хилсдэхгүй. Хамгийн анхны ийм малгай 18-р зууны үед францын далайчдын дунд үүссэн. Тухайн үед хөлөг онгоц намхан нарийн таазтай байсан бөгөөд толгойн дээрээс юм унах үед толгойг хамгаалах зориулалттайгаар хийсэн байна. Үүний дараагаар өөр бусад орны цэргийн армиуд хэрэглэж эхэлсэн. Бөмбөлөгний хэлбэр болон өнгөөр нь тухайн цэргийг мэдэж болдог байв. Харин одоо бол ердөө л чимэглэл төдий зүйл болсон. Гэхдээ л хэзээ нэг цагт үүнийг хэрэгтэй гэдгийг мэдэрч болох л юм.

 

Чупа чупс чихэрний иш дээр байх дөрвөлжин нүх

Ихэнх хүмүүс үүнийг хүүхэд ишийг залгихаас хамгаалж хийсэн гэж боддог. Гэхдээ энэ нь чихрийг ховхорч унахаас хамгаалж хийдэг зүйл юм. Ишийг шингэн чихрээр бүрхэж байх үед хамгийн түрүүнд энэ нүх дүүрдэг. Хэлбэрт орсныхоо дараа унахгүй, бат бэх болсон байдаг.

 

Брюкэн өмдний зураас

Ажил хэрэгч өмдийг зураасгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үнэхээр үүнийг загварлаг харагдуулах нэг элемэнт болгож хийсэн юм гэж үү? Үгүй юм. 19-р зууны сүүлээр Европт оёдлын үйлдвэрүүд маш их хэмжээний хувцас оёж бусад улс руу гаргаж байв. Үүнийгээ тээвэрлэхдээ усан онгоц ашигладаг байсан ба тээвэрлэлтийн хугацаанд өмдөнд зураас үүссэн байна. Үүнийг хэвийн болгох боломжгүй байсан бөгөөд харин дараа нь энэ зураас нь брюкэн өмдөнд байх ёстой зүйл мэт болж хувирсан ажээ.

 

Эмэгтэй дотуур хувцасны доторх “халаас”

Энэхүү дотор талын халаас нь маш сайн, зөөлхөн даавуугаар хийгдсэн байдаг. Энэ нь эрэгтэй ч тэр эмэгтэй ч тэр дотуур хувцасанд хамаатай. Оёдлын технологи нь эмэгтэй дотуур хувцасны дотор талд давхарга нэмж оёх боломжгүй байдаг учраас дээд давхарга нь оёгдолгүй, халаас шиг харагддаг байна. Харин одоо бид тэнд юу ч хийх хэрэггүй гэдгийг мэдэж авлаа.

 

Үүргэвчин дээрх дөрвөлжин судал

Ихэнх үүргэвчин дээр савхиар хийсэн дөрвөлжин судал байдгийг та анзаарсан байх. Энэ нь гартаа барьж явахаас төвөгшөөж буй олс гэх мэт аялалд авч явдаг зарим нэгэн зүйлсийг гогцоолдож хийх зориулалттай хэсэг юм. Харин одоо энэ нь зүгээр л үзэмж нэмэх төдий зүйл болж хувирсан.

 

iPhone утасны камер болон гэрэл хоёрын хоорондох нүх

Энэхүү жижиг нүхийг туслах микрофон гэдгийг цөөн хүн л мэддэг. Камерны хажууд байрлаж буй шалтгаан нь бичлэг хийх үед таны дуу тод сонсогдож байхад зориулагдсан. Мөн Siri төрөл бүрийн дуудлагыг сайн ойлгоход тусалдаг төдийгүй микрофон ашиглаж байх үед илүү чимээ шуугианыг намдаах зориулалттай юм.

 

Heinz кетчупны саван дээр байрладаг “57” гэсэн тоо

Ихэнх хүмүүс энэ тоог зүгээр л сав баглаа боодолны нэг төрлийн загвар эсвэл найрлаганы илэрхийлэл гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бол маш хэрэгтэй тэмдэглэгээ юм. Хэрвээ кетчуп гоожихгүй байвал хазайлгаж байгаад “57” гэсэн тоон дээр үл мэдэг цохиод үзээрэй. Та үр дүнг нь харах болно.

 

Гоо сайхны бүтээгдэхүүний хайрцаг дээр байдаг код

Дурын гоо сайхны бүтээгдэхүүн болох нүүрний крем, зовхины будаг эсвэл энгэсэг зэргийн савыг харвал таг нь онгорхой савны зураг харагдах бөгөөд хажууд нь 6M, 12M, 24M гэсэн тэмдэглэгээнүүдийн аль нэг нь байгааг анзаарч болно. Энэ тоо бол таны гоо сайхны бүтээгдэхүүний “дуусах хугацаа” юм. 6, 12, 24 сар гэсэн тэмдэглэгээ юм.

Танд хэрэгтэй лайфхак: хэрвээ таны гоо сайхны бүтээгдэхүүн дээр ийм тэмдэг байхгүй бол бүтээгдэхүүнийг задалсан хугацаагаа тодруулагчаар бичээрэй.

 

Цаас зүсэгчний ирийг солих хэрэгсэл

Цаас зүсэгчний мохсон хэсгийг хугалан авч шинэ хурц иртэй хэсгийг нь ашиглаж болдог. Ихэнх хүмүүс үүнийг хийхээсээ айдаг. Учир нь тэд үүнийг маш аюултай гэж боддог. Гэхдээ энэ бол маш амархан! Үүний тулд цаас зүсэгчнийхээ мохсон хэсгийн ил гарган цаас зүсэгчнийхээ ар талд нь байдаг хар хэсгийг сугалан аваад хутганыхаа ирийг шургуулаад дарахад л ир нь хугардаг.

 

Арын хэсгийг харах толийг асаах товч

“Өдөр ба шөнө” гэдэг энэхүү асаах товч нь шөнө жолоо барьж байгаа жолоочийг хурц гэрэлээс хамгаалах зориулалттай юм. Арын хэсгийн харах толины товчны тусламжтайгаар тусгалыг шилжүүлдэг гэсэн үг юм. Шинэхэн жолооч нарт үнэтэй мэдээлэл болсон байх гэж найдаж байна.

161
ГоёГоё
129
ГайхмаарГайхмаар
59
ТэнэглэлТэнэглэл
43
БахархмаарБахархмаар
30
Ха ХаХа Ха
24
БурууБуруу
14
ХарамсалтайХарамсалтай
13
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Энх Жин

    Энх Жин

    2017/03/30 at 13:28

    Болор Цэцэг сш ?✋????❤

  2. Энх Жин

    Энх Жин

    2017/03/30 at 13:29

    Чтар явжлчарэ

  3. Altantuya Lhagvasuren

    Altantuya Lhagvasuren

    2017/03/30 at 14:47

    ?

  4. Diamond Daria

    Diamond Daria

    2017/03/31 at 01:38

    Ss

  5. Peace Peace

    Peace Peace

    2017/03/31 at 07:42

    Аргагүй л гоц ухаантнууд цугладаг оюунлаг сайт юм даа ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *