Нүүр Хэв маяг Загвар Цагаан өнгийн хувцастай гайхалтай харагдах 10 арга

Цагаан өнгийн хувцастай гайхалтай харагдах 10 арга

6
2

Бид хар эсвэл саарал өнгөнд дуртай ч заримдаа бид өдөр тутамдаа илүү тод өнгө нэмэхийг хүсдэг. Цагаан өнгө үндсэн өнгө хэдий ч бид төдийлөн цагаан өнгийн хувцас өмсдөггүй.

Бид та бүхэндээ эмэгтэй хүн цагаан өнгийн хувцас өмсөж гайхалтай сайхан харагдаж болно гэдгийг батлахаар шийдлээ. Танд туслаж магадгүй хэдэн аргыг зөвлөе.

Дотуур хувцасаа зөв сонгох

Цагаан хувцас өмсөхийг хүсвэл энэ бол хамгийн гол дүрэм юм. Цасан цагаан өнгийн дотуур хувцас сонгох хэрэгтэй. Хэрвээ цамц өмссөн бол гартаа бугуйвч зүүхээ битгий мартаарай.

 

Өөр өөр зүйлийг хослуулах

Хэрвээ total white хэв маягийг хүсэж байвал зөвхөн цагаан өнгийн хувцаснуудыг хослуулж болно. Даавуун цамц, хөвөн даавуун өмд, торгон цамц гээд юуг ч хослуулж өмсөж болно.

 

Нягт сайтай даавуун хувцас сонгох

Нимгэн цагаан хувцас нь хүний өө сэвийг ил гаргаж, илүүдэл жинг мэдэгдүүлэх талтай. Гэхдээ үүнээс ангижрах арга бий: зузаан даавуугаар хийсэн цагаан хувцас өмсөх. Өмсөхөд ч таатай байх болно.

 

Ганцхан зун л өмсдөг гэвэл үгүй шүү

Бид цагаан өнгийг зуны өнгө гэж боддог. Энэ бол буруу. Намар өвлийн улиралд ч өмсөж болно. Мэдээж цайвар өнгийн хувцас өмсөхөд бохирдох магадлал их ч цагаан пальто, жинс эсвэл ядаж ороолт зүүгээрэй.

 

Метал өнгөтэй хослуул

Хэрвээ цагаан өнгийн цамц чинь ажлын байран дээр тань тохирохгүй байвал түүнийг метал өнгөтэй хувцастай хослуулаад үзээрэй. Хамгийн энгийн цагаан футболк, цамц тань банзал эсвэл өмдтэй гайхалтай зохицох болно.

 

Тодотгох зүйл нэмэх

Өөр өнгийн цүнх, гутал, гоёл чимэглэл нь таныг илүү тодотгож өгөх болно. Заавал тод өнгө сонгох албагүй. Хар эсвэл хүрэн өнгийн зүйлийг сонгож болно.

 

Үдэшлэгийн эсвэл коктейл даашинзыг цагаан костюмаар солиорой

Холливудын одод хүртэл гоёмсог даашинзнаас илүү цагаан хослол нь улаан хивсний ёслолд гайхалтай зохицож, өнгө нэмдэг гэдгийг баталцгаасан шүү дээ. Хар өнгөнөөс ялгарах онцлог нь цагаан костюм бол илүү баярын, үдэшлэгийн хэв шинжийг агуулдаг.

 

Хар цагааны байрыг солиорой

Дээгүүрээ цагаан, доогуураа хар – сонгодог байрлал бөгөөд бид сургуульд байхдаа л ингэж хувцасладаг байсан. Харин насанд хүрсэн хойноо эдгээрийн байрыг солиод үзээрэй. Дээгүүрээ хар, доогуураа цагаан. Магадгүй уйтгартай хэдий ч илүү жинхэнэ амьд санагдах болно.

 

Цагаан хүрмээ нөмрөх

Цагаан хүрэм эсвэл жакет нь юу өмсөхөө шийдэж ядаж хугацаа их зарцуулдаг хүн бүрийн аврагч гэж хэлж болно. Энгийн жинс, футболк өмсөөд эсвэл энгийн даашинз, өмд өмсөөд цагаан хүрэм дээгүүрээ өмсөөд гараарай. Цагаан хүрэм таныг аврах болно.

 

Эсрэг зүйлтэй тогло

Цагаан өнгө үргэлж л эмзэг, цэвэрхэн, өөгүй харагдуулдаг. Тиймээс үдэшлэгийн будалттай байсан ч гэсэн эрэгтэй хүний хувцас өмссөн байсан ч гэсэн сонирхолтой, энгийн бус харагддаг. Ингэхдээ цагаан зүйлийг илүү давамгай байлгах хэрэгтэй.

125
БахархмаарБахархмаар
27
ГоёГоё
24
ТэнэглэлТэнэглэл
23
Ха ХаХа Ха
21
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Nomin Nobi

    Nomin Nobi

    2017/04/01 at 00:19

    Ss

  2. Нямгарьд Нарангоо

    Нямгарьд Нарангоо

    2017/04/01 at 00:46

    Ss

  3. Нямгарьд Нарангоо

    Нямгарьд Нарангоо

    2017/04/01 at 00:46

    Ss

  4. Тодоо Тодоо

    Тодоо Тодоо

    2017/04/01 at 20:14

    .

  5. Нэргүй

    2017/04/02 at 15:42

    Лалар

  6. Бблблөлу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Нүхжилт арилгах хамгийн амархан арга

Үнэтэй тос хэрэглэхгүйгээр цэвэрхэн эрүүл арьстай болж чадна гэвэл та яах вэ? Ямар ч төвөг…