Капиталчуудын ээлжит бэлэг “ГАЙХАМШИГ”

0

Банк бол улсын эдийн засагт тун чухал үүргийг гүйцэтгэдэг газар. Тэгвэл Монголын банкны салбарт өөрийн орон зайгаа 27 жилийн хөдөлмөр, бүтээлээрээ дархалж чадсан банк бол Капитал юм. Монгол Улсын ууган арилжааны үндэсний хөрөнгө оруулалттай тус банк харилцагчдаа дээдэлсэн үйл ажиллагаануудаараа та бидэнд бэлэг барьсаар ирсэн. Тэрчлэн Капитал банк 2017 он гарсаар ээлжит шинэ бэлгээ задалсан нь Монгол орон даяар “Бэлэг” хөтөлбөр аяныг зохион байгуулж буй явдал юм.

Уг аяны хүрээнд цахим гүйлгээний шимтгэлийн төлбөрийг Монгол Улсад анх удаа 0 төгрөг болгосныг энд заавал тодотгох хэрэгтэй. Капитал банкны эрхэм үйлчлүүлэгч та, тус банкны карттай тохиолдолд Монгол Улсын бүх арилжааны банкуудад шимтгэлгүй, гүйлгээ хийх боломжтой болоод байгаа билээ. Энэ бол үнэхээр харилцагчдаа дээдэлдэг Капиталчуудын хийж чадах алхам билээ. За мөн тус банкны мобайл, интернэт, смарт үйлчилгээнүүд бүгд шимтгэлгүй болсон. Тиймээс ч “Банкинд шимтгэл төлдөг үе ард хоцорлоо” гэсэн уриаг бүрэн эзэмших эрх Капиталчуудад бий.

Улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед харилцагчдынхаа төлөө шимтгэлээс татгалзсан Капитал банкны хамт олон “Бэлэг” хөтөлбөрийн хүрээнд маш олон ажил зохион байгуулахаар төлөвлөж, тун амжилттайгаар хэрэгжүүлж байна. Тухайлбал, харилцагчдынхаа сэтгэл болон оюунд нь үнэлэшгүй хөрөнгө оруулалт хийх зорилгоор сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатартай хамтран “Урмын бэлэг” хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэ бол бас л Монголдоо анхдагч болсон үйл ажиллагаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Банк бол итгэлцлийн бизнес. Тэрчлэн хүмүүс хоорондын харилцаан дээр тулгуурладаг чухал үйл ажиллагааг үзүүлж буй өөрийн банкны ажилтнууддаа зориулж гуравдугаар сарын 11-нд Сэтгэл судлаач Г.Наранбаатарын лекцийг хүргэсэн байсан. Тэгвэл гуравдугаар сарын 25-ны өдөр банкныхаа харилцагчдад зориулан “Гайхамшиг” хэмээх нэртэй лекц хүргээд байна. Энэ удаад 200 гаруй харилцагчиддаа зориулан сонирхолтой, өгөөжтэй лекцийг хүргэжээ. Лекц эхлэхийн өмнө хуран цугласан хүмүүсийн дунд хөнжөөнт тоглоом зохион байгуулж, мөн “A sound” хамтлаг ирж ая дуугаа өргөсөн нь ихээхэн таалагдаж буйг тус банкны харилцагчид хэлж байлаа. За харин “Гайхамшиг” лекцийн гол агуулгын тухайд “Өөрийнхөө амьдралд гайхамшгийг бүтээ”, “Боломжгүй зүйл хэзээ ч байхгүй, зүрх сэтгэлдээ оюун бодолдоо өөрийгөө ялж энгийн зүйлээс гайхамшгийг эхлүүл” гэсэн гол санаа юм байна.

Тодотгоход, Капитал банк “Бэлэг” хөтөлбөрийнхөө хүрээнд фэйсбүүк болон банкны сошиал орчинд Сэтгэл судлаач Г.Наранбаатартай хамтран нийгэм рүү чиглэсэн, хүний амьдралын чухал чухал сэдвүүдийг хөндсөн эерэг мэдээллүүдийг цуврал видео хэлбэрээр хүмүүст хүргэж буй билээ. Энэ нь ч сошиал хэрэглэгчдийн сэтгэлзүйд тодорхой нөлөөллийг үзүүлж, эерэг мессежийг өгч буйг хэлэх хүмүүс олон байгаа юм.

Энэ бол Капитал банкны зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд харилцагчиддаа зориулан хийж буй сайн үйлс юм. Ер нь Капитал банкны нийгмийн хариуцлагын бодлого маш өргөн хүрээг хамардаг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Тус банк нь өөрийн байгууллагын үйл ажилллагаа, гаргасан шийдвэрийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар бүрэн хариуцлага хүлээх, нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ил тод нээлттэй байхад чиглэгддэг юм.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.