Түргэн хоолны газрын ажилчдын биднээс нуудаг 12 нууц

3

Түргэн хоол бидний амьдралын хэмнэлд аль хэдийн орж ирсэн бөгөөд бид түүний уруу таталтыг зогсоож дийлэхгүй. Түргэн хоолны газрууд хүмүүсийг өөртөө татахын тулд эхлээд юу хийдэг болон дараа нь яаж илүү ихийг зарахыг хичээдэг тухай 12 баримтыг хүргэе.

1. Бүх хоол нь нэг л амттай

Түргэн хоолнууд бараг нэг ижил амттай байдгийг та анзаарсан уу? Учир нь тэд хүмүүст янз бүрийн амт таалагддаг гэдгийг мэддэг. Давстай, чихэрлэг, халуун ногоотой гэх мэт. Энэ бүх хэрэгцээг нэг дор хангахын тулд эдгээрийг тохируулсан нэг амт гаргадаг.

 

2. Бургерийг маш хурдан хийдэг

Ямар ч төрлийн бургерийг ердөө л 30 секундын дотор хийдэг. Учир нь тэд бүх махыг бэлэн болгочихоод хөлдөөдөг.

 

3. Хурдан идэхэд зориулж хийдэг

Түргэн хоолны газарт орох болдог нэг шалтгаан бол тэдгээр хоолнуудыг удаан зажилж идэх шаардлагагүй байдагт юм.

Судлаачдын үзэж байгаагаар тарган хүмүүс дунджаар хоолыг 12 удаа зажилдаг бол туранхай хүмүүс 15 удаа зажилдаг. Хэр бага зажилж байна тэр хэмжээгээрээ их иддэг болохыг тогтоожээ.

 

4. Эргэн тойрны өнгө нь бидний идэх дуршлыг өдөөдөг

Түргэн хоолны ихэнх газрууд улаан эсвэл шар өнгө ашигладаг нь санамсаргүй тохиолдол биш юм. Эдгээр өнгө нь явж буй хүнийг зогсоож, хоол идэх дуршлыг нь өдөөдөг байна. Зарим хүмүүс үүнийг “кетчуп болон гичний нууц” баримт гэж нэрлэдэг.

 

5. Гол зорилго нь ихийг худалдах

Танд шууд байдлаар ямар нэгэн хоол нэмэхийг санал болгоход хүмүүс шууд татгалзаж чаддаггүй болохыг эрдэмтэд тогтоожээ. Түргэн хоолны газар үйлчлүүлж буй хүмүүсийн 85% нь өөрийн бодож байснаас илүү их хоол захиалдаг бөгөөд энэ нь ажилтан ямар нэгэн зүйл нэмж авах эсэхийг асуухад татгалзаж чаддаггүйтэй холбоотой аж. Зоогийн газрын ажилтан “авахгүй биз?” гэдэг үгийг ашигладаггүй бөгөөд ихэвчлэн “Идээд үзэх үү ?”, “Авах уу?” “Болох уу” гэдэг үгийг ашигладаг.

 

6. Дунд зэргийн кола ба том кола хоёр ижил

Уух зүйлийг зарах хамгийн энгийн арга бол хэмжээг нь ихэсгэж “хамгийн том”, “маш том” хэмжээгээр савлах явдал юм. Хэмжээ нь ижил ч арай урт харагддаг. Хүмүүс ихэвчлэн дунд зэргийн савтайг авдаг бөгөөд дунд зэргийн сав нь том савтайгаа ижил хэмжээтэй байдаг. Хэрвээ хэмжээгээ сонгохгүй орхивол худалдагч хамгийн том савтай төмс эсвэл том кофег буюу хамгийн үнэтэйг нь л бичдэг.

 

7. Галд болгосон мэт харагдах мах. Гэхдээ энэ бол хуурмаг үзэгдэл

Бургерийн мах ил гар дээр шарсан мэт харагдах нь үнэхээр амттай гэж санагдуулдаг. Яг үнэндээ грилл дээр шардаггүй бөгөөд үйлдвэрт хийж хөлдөөхийн өмнө л ийм байдаг.

 

8. Салат нь ч бас аюулгүй зүйл биш ээ

Сүүлийн жилүүдэд эрүүл хооллолт гэж их ярих болсон тул зоогийн газрууд өөрийн цэсэндээ салат оруулдаг болсон. Эдгээр салатны орц нь жирийн хоолноос илүү их калоритой байдаг. Салатны навчийг шинээр нь байлгахын тулд хүнсний зориулалттай бодис цацдаг (Е1520 хүнсний бодис). Мэдээж энэ нь аюулгүй хэдий ч 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнд огтхон ч тохирохгүй. Мах болон ногоог удаан хадгалахын тулд юу нэмж байгааг бид төдийгүй ажилчид нь ч мэдэхгүй шүү дээ.

 

9. Кофе нь ч бас таныг сэргээхгүй л болов уу

Хямд үнэтэй хуванцар саванд кофе хийж өгдөг ба цаасан аяга өгдөггүй. Хуванцар сав нь стирол гэдэг химийн бодис агуулдаг бөгөөд халуун зүйл хийх үед идэвхжих магадлалтай. Энэ бодис нь мэдрэлийн системд нөлөөлж, сэтгэл гутралд хүргэдэг. Тиймээс цаасан аяганд кофе авч байгаарай.

 

10. Түргэн хоолны өндөг нь зүгээр ч нэг өндөг биш

Түргэн хоолны газруудын танд санал болгож буй өглөөний цай болон үндсэн хоолонд өндөг орсон байдаг. Харин энэхүү өндөг нь “өндөгний холимог” буюу глицерин, силикон, Е552 хүнсний нэмэлт силикат кальци агуулсан байдаг. Тиймээс өндөг орсон зүйл идмээр байгаа бол гэртээ идсэн нь дээр.

 

11. Кола нь саванд юу орсноороо ялгагддаг

McDonald’s-ын хйижүүлсэн ундаа илүү гоё амттай байдгийг зарим хүмүүс анзаарсан байх. Яг үнэндээ амт нь ижил юм. Гол учир нь зоогийн газарт тэд “шинээр” нь хийдэгт л байгаа юм. Үйлдвэрийн хийжүүлсэн ундаа нь ус, хийжүүлсэн ус хольдог бол зоогийн газарт яг үүнийг хийдэг мөртлөө шинээр нь хүмүүст өгч байгаа тул илүү сайхан амттай санагддаг.

 

12. Хүргэлтийн хоол битгий аваарай

Хэрвээ та өдрийн хоолондоо шарсан төмс, гамбургер идэхээр шийдсэн бол хүргэлтийн хоол захиалах хэрэггүй. Ихэнх хоолны сайтууд дээр түргэн хоол нь маш богино хугацаанд мууддаг гэж бичсэн байдаг. Жишээ нь төмс. Төмс ердөө л 5 минут шинэ байдлаа хадгалдаг. Үүнээс илүү удаан байвал амт болон чанараа алддаг. Харин бургер арай удаан хэдий ч гэр хүртлээ авч явна гэвэл амжихгүй л болов уу.

109
БурууБуруу
33
ГайхмаарГайхмаар
25
ХарамсалтайХарамсалтай
16
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Saruul Boldbaatar

    Saruul Boldbaatar

    2017/03/29 at 17:16

    Bitgii hudlaa medeelel oruul teghuu

  2. Bayasgalan Gal Batbaatar

    Bayasgalan Gal Batbaatar

    2017/03/29 at 20:11

    Bulgan Buba

  3. Bayasgalan Gal Batbaatar

    Bayasgalan Gal Batbaatar

    2017/03/29 at 20:11

    badmaa d unshij uguurei

  4. Hulan Elbeg

    Hulan Elbeg

    2017/03/29 at 22:40

    Unubayar En Sondor Bt Б. Майдар

  5. Зочин

    2017/03/30 at 20:58

    хүргэлтийн хоол битгий аваарай, ундаа шинэ гэдэг бол үнэн шүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *