Нүүр Зөвлөгөө Сонжоо Хэн нэгний талаар маш их зүйлийг мэдэхэд туслах сонирхолтой тоглоом

Хэн нэгний талаар маш их зүйлийг мэдэхэд туслах сонирхолтой тоглоом

6
1

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Хэрвээ танд бүртгэл амжилттай болсон талаарх мэдэгдэл очоогүй бол доорх товчлуур дээр дахин дараарай!

“Асуулт асуудаг тоглоом” нь хариулж буй байдлаас нь хамаарч дурын хэн нэгэн хүнийг таниж мэдэхэд туслах тоглоом юм. Танихгүй хүнтэй харилцаа эхлүүлэх таатай боломжийг олгодог төдийгүй нөгөө хүнийхээ нуугдмал талыг олж илрүүлэхэд тусалдаг. Тоглоом дуусах үед та нөгөө хүнээ бараг л зуун жилийн өмнөөс танидаг мэт сэтгэгдэл төрөх болно.

Энэхүү тоглоомыг тоглож үзэхийг санал болгож байна.

Дүрэм

  • Харилцан яриа өрнүүлж буй хүмүүс нэг нэгэндээ асуулт тавина. Асуулт нь ямар ч байж болно. Гэнэтийн, хувийн, өдөөн хатгасан, гэхдээ чухал, дэлгэрэнгүй хариулт авах, үгүйсгэсэн болон зөвшөөрсөн хариулт авахаар асуулт асуухгүй байх. Асуулт маш сонирхолтой байх бөгөөд аль ч чиглэл рүү хазайж болно. (Тоглоомыг илүү сонирхолтой болгох үүднээс 30 жишээ асуулт бэлдсэн)
  • Хариулт нь хүний санаанд оромгүй зүйл байхаар асуултаа тавих хэрэгтэй гэдгийг санаарай. Гэхдээ хориотой сэдэв байж болохгүй.
  • Нэг үгээр хариулах асуулт асуух хэрэггүй. “Тийм, үгүй, мэдэхгүй, санахгүй байна” гэсэн хариулт авахгүй ба бүрэн дүүрэн хариулт авах хэрэгтэй.
  • Харилцан тохиролцсоны үндсэн дээр зөвхөн нэг л удаа “асуултыг алгасах” эрх эдэлнэ.

Жишээ асуулт

1. Чи юунаас хамгийн их айдаг вэ?

2. Галт тэрэг болон онгоцонд тааралдсан хамгийн ер бусын хүмүүсийнхээ талаар дурсаач?

3. Кино болон номонд гардаг чамд таалагддаг сөрөг талын баатар байдаг уу?

4. Хэн нэгэн хүнийг сэтгэл дундуур үлдээж байсан тохиолдол бий юу?

5. Танд ямар нэгэн хэрэггүй авьяас байдаг уу?

6. Өөрт тохиолдож байсан хамгийн хөгжилтэй уулзалтынхаа талаар ярьж өгөөч?

7. Нүүр лүү чинь харж байгаад чиний тухай ямар гашуун үнэнийг хэлж байсан бэ?

8. Чи 5 жилийн өмнө шал өөр хүн байсан гэж хэлж чадах уу?

9. Хамгийн хөгжилтэйгээр чамайг юу гэж хочилдог байсан бэ?

10. Сүүлийн жилүүдэд болсон хамгийн гайхалтай дурсамжийнхаа талаар хуваалцаач?

11. Ямар үйлдэл тань таныг хамгийн их харамсахад хүргэдэг вэ?

12. Чи хамгийн сүүлд ямар шалтгаанаар уйлсан бэ?

13. Юу чамайг хамгийн их ичээдэг вэ?

14. Кино үзсэнийхээ дараа хэвийн бус байдалд орж байсан тохиолдол бий юу?

15. Сургуульд байхдаа ямар хочтой байсан бэ?

16. Эцэг эхийнхээ чамайг хүмүүжүүлсэн хүмүүжилд сэтгэл хангалуун байдаг уу? Магадгүй юуг нь өөрчлөх байсан бэ?

17. Амьдралд чинь тохиолдож байсан хамгийн аймшигтай болон аюултай явдал?

18. Чиний нүдээр, эргэн тойрны чинь хүмүүсээс хэн нь аз жаргалтай бас аз жаргалтай байгаагийн нууц нь юу гэж харагддаг вэ?

19. 18 настай танихгүй хэн нэгэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

20. Өөрийгөө баярлуулах ямар зүйлийг чи яг одоо хийж байна вэ?

21. Бусдын ямар зан чанар таныг бухимдуулдаг вэ?

22. Чи хэзээ нэгэн цагт хэн нэгэн танихгүй хүнд тусалж байсан уу?

23. Танай ангийнхан ямар хүмүүс болцгоосон бэ?

24. Чиний харах өнцөг болон амьдралыг чинь өөрчилсөн ном байдаг уу?

25. Чамд одоо байгаагаас чинь илүү зүйл хэрэггүй гэдгийг ойлгож, аз жаргалтай болж байсан цаг үе чамд бий юу?

26. Чиний хийж байсан хамгийн сонирхолтой аялал юу вэ?

27. Ямар төрлийн кино чамд сэтгэгдэл төрүүлж чаддаг вэ?

28. Амьдралд чинь тохиолдож байсан хамгийн хэцүү шийдвэр юу вэ?

29. Өөрийнхөө хамгийн их санадаг зүүднийхээ тухай?

30. Чиний амьдралдаа хийж байсан хамгийн солиотой үйлдэл юу вэ?

20
Ха ХаХа Ха
14
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/03/28 at 13:33

    Shal utgagvi yn

  2. С. Ууганбилэг

    С. Ууганбилэг

    2017/03/28 at 13:50

    Үүрийнтуяа Т.

  3. k

    2017/03/28 at 20:58

    oilgosongui

  4. Энхжин

    2017/03/28 at 22:04

    Дэлэгрэнгүй биш байна

  5. Oyunaa Happy Believe

    Oyunaa Happy Believe

    2017/03/29 at 04:44

    Iveel Ivo chamaig irheer chin 2laa toglii haana yabna!!!

  6. Altanzul Gombojaw

    Altanzul Gombojaw

    2017/03/29 at 21:24

    Bayar-Erdene Arslanbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Таны оюун ухааны түвшинг тодорхойлох 2 асуулттай IQ тест

Сатоши Каназаву болон Норман Ли гэх сэтгэл судлаач нар 2016 онд хүн амын нягтрал хүнд хэрх…