Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Нүүрэн дээр юм гарах нь дотор эрхтнүүд өвчилсний шинж

Нүүрэн дээр юм гарах нь дотор эрхтнүүд өвчилсний шинж

2
0

Эмч нар хүний нүүрийг “эрүүл мэндийн цонх” гэж үздэг. Бидний арьс маш мэдрэмтгий байдаг бөгөөд хүний бие махбодид өчүүхэн төдий өөрчлөлт гарах үед бидэнд дохио өгдөг.

Нүүрний аль хэсэгт юм гарч байгаагаас хамаарч таны ямар эрхтэн өвчилсөн болохыг мэдэж болдог.

Магнай болон хөмсөг

Дух магнай хэсгээр эсвэл хөмсөгний ойролцоо юм гарах нь ходоод гэдэсний замын өвчлөл үүссэнтэй холбоотой. Хөмсөгний хооронд юм гарах нь элэгний үйл ажиллагатай холбоотой.

  • Асуудлыг шийдэхийг хичээх, хоолны дэглэм барьж тослог, шарсан хоол хүнс, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

Хамар

Хамар дээр юм гарах нь зүрх судасны үйл ажиллагаатай холбоотой. Хамгийн эхний шалтгаан бол стресс.

  • Амьдралын идэвхитэй хэмнэлийг сонгож сайтар амарч унтах хэрэгтэй.

 

Чих

Эмч нарын үзэж байгаагаар чихэн дээр юм гарах нь бөөрний үйл ажиллагаа болон шээсний системтэй холбоотой.

  • Хэрвээ чихэн дээр юм гарсан бол нэн түрүүнд давс болон кофены хэрэглээг бууруулах хэрэгтэй. Мөн ус их ууж хэвшээрэй.

 

Хацар болон шанаа

Хацар болон шанааны дээд хэсгээр юм гарах нь уушиг болон гуурсан хоолойны үйл ажиллагаатай холбоотой. Энэ хэсэгт гарч буй батга бол амьсгалын системийн бүх зүйлтэй холбоотой. Мөн өөр нэгэн шалтгаан нь харшил юм.

Харин хацарны доод хэсгээр гарч байгаа бол шүдний асуудалтай холбоотой.

  • Амьсгалын системийн үйл ажиллагаанд анхаарал хандуул. Цэвэр агаарт гарч зугаалах, тамхинаас татгалзах, мөн “тамхитай” холбоотой бүх зүйлээс хол байх хэрэгтэй.
  • Амны хөндийн эрүүл ахуйд анхаарал хандуул. Амттай зүйл, хийжүүлсэн зүйл хэрэглэхээ багасга.

 

Уруул

Амны эргэн тойронд юм гарах нь ходоод гэдэсний хямралтай холбоотой.

  • Түргэн хоол идэхээс татгалзаж, хоолны дэглэм барих хэрэгтэй. Аль болох ислэг ихтэй жимс ногоо идээрэй.

 

Эрүү

Эрүүн дээгүүр батга гарах нь нөхөн үржихүйн системтэй холбоотой. Мөн өөр нэгэн шалтгаан нь эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгийн тодорхой үе шаттай холбоотой байж болно.

  • Хэрвээ эрүүн дээр нэг удаа л батга гарсан бол санаа зовох хэрэггүй. Ердөө тос юм уу цайр түрхэхэд л хангалттай. Харин эсрэгээрээ байнга батга гардаг бол эмчид хандах нь зүйтэй.
22
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. нннн

    2017/03/28 at 21:15

    Үнэн үү ?

  2. зочин

    2017/03/30 at 22:11

    эрүү бол яг үнэн.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хүүхэдтэйгээ онгоцоор нисэхдээ баримтлах 6 энгийн дүрэм

Гэр бүлд шинэ хүн мэндэлснээс хойш ойрын 3-4 жилдээ аялал зугаалгын тухай мартдаг. Холын з…