Леди Гагаг хуулбарлан дуурайхад 90,000 доллараа зарцуулжээ

0

Леди Гагаг хуулбарлан дуурайхад 90,000 доллараа зарцуулжээ10 инчийн өндөр өсгийтэй гутал, махаар урласан даашинз өмсөж, хачирхалтай байдлаар биеэ авч яван олныг ангайлгадаг дуучин Леди Гага /Lady Gaga/-тай гаднах дүр төрхийн хувьд төстэй нэгэн Британи бүсгүй 2010 оноос хойш өвөрмөц стильтэй дуучин бүсгүйг дуурайж, түүнтэй адилхан байхын тулд 90,000 долларыг зарцуулжээ. Нэгдсэн Вант улсын Кардифф хотын иргэн 37 настай Донна Мари Трего /Donna Marie Trego/ Леди Гагагийн үнэнч шүтэн бишрэгч бөгөөд дээрх мөнгийг Гагагийнх шиг онцгой хувцас хэрэглэл, хиймэл үс худалдаж авах, бүжигчдийн баг хөлслөхөд зарцуулсан байна. Анхандаа өөрийн гараар урласан 6 хувцастайгаар энэ онцгой карьераа эхлүүлж байсан Уэльсын дуучин Доннагийн шүүгээнд одоо 40 гаруй хувцас байдгийн дотор гал цацруулдаг хөхний даруулга хүртэл байдаг аж. Донна Герман, Бахрейн, Гран Канариа зэрэг улсуудад тоглолтоо хийсний зэрэгцээ саяхан Кардифф хотын гэгээн Дэвидийн танхимд “Born This Way: Lady Gaga” тоглолтыг хүртэл хийсэн байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *