Сонирхдог залуугаар тань таныг ямар эмэгтэй болохыг тодорхойлж болно

3

Яагаад бидэнд тодорхой төрлийн эр хүн таалагддаг вэ гэж та өөртөө асуулт тавьж үзсэн үү? Эмэгтэйчүүдийн хувьд хайж байгаа эр хүний нүд, үсний өнгө өөрчлөгдөж болно. Гэхдээ нэгэн этгээд гэмээр хууль үйлчилдэг ажээ – яагаад ч юм нэг л эр хүнийг хайх нь элбэг. Таны хайж байгаа төгс эр хүний дүр төрхөөр таныг тодорхойлох боломжтой ажээ.

Эдгээр эрчүүдийн чухам аль нь таны хайж байгаа төгс эр хүнтэй дөхөж байна вэ?

1. Сонгодог эр зоригтон

Таны төгс эр хүн бол төлөв даруу, цэвэрч нямбай. Хувцасны хувьд байнга сонгодог загварыг эрхэмлэнэ, эр хүний ажил эрхэлдэг хэдий ч хар ажлын хүн биш. Бүсгүй та ийм л эр хүн хайж байгаа бол завгүй нэгэн байна. Та аливаа зүйлд сонголт сайтай: хувцас, гэрийн засал чимэглэл, хөгжим … Та концерт, балет үзэх дуртай, та амьдралаас юу хүсэж байгаагаа ч өөрөө сайн мэднэ. Найз нөхдөө сайтар судалж байж үерхэж нөхөрлөнө.

 

2. Муу жаалхүү

Замбараа муутай үсний засалт, шивээс – энэ бүгд таны сонирхлыг татаж байна уу? Тэгвэл таны дотор элдэв сонирхол буцалж буй томоотой охин мөн. Та байгаль эхээс заяасан зоригтой нэгэн. Ийм төрлийн эр хүн сонирхож байгаагаараа та амьдралыг бүхий л талаар нь ойлгохыг хүсэж байгааг илэрхийлж буй хэрэг. Ажил хэргийн амжилт нь гэр бүл зохиох хүслээс хэтрэхгүй. Та хэдэн настай байх нь хамаагүй, та үргэлж залуугаараа байх болно.

 

3. Жирийн залуу

Тийм ээ, бид санал нэг байна. Бенн Аффлек – жирийн нэгэн залуу биш, гэхдээ энэ удаад түүний тухай ярих гэсэнгүй. Таны сонирхдог залуу загвараараа бусдаас ялгарах зүйлгүй, өөрт эвтэйхэн хувцас сонгон өмсөх бөгөөд дүр төрх нь төлөв даруу байх ажээ. Найдвартай, урьдчилан таах боломжтой залууг та сонирхдог. Хэрвээ та ийм залуу сонирхож явдаг бол танд баяр хүргэе. Та бол маш ухаантай, амьдралыг эрүүлээр харахыг хүсдэг нэгэн байна. Та өөрийгөө хайрлаж байгаа хайр халамжийг бодитоор үнэлж чаддаг нэгэн. Таны зорилго – эмэгтэй хүний тайван амьдрал, бат бөх нөмөр нөөлөг.

 

4. Спортлог залуу

Хэрвээ таныг булчинлаг залуугаас гадна эрүүл хоолондоо анхаарал тавьдаг залуу татаж байвал та – идэвхтэй, тод томруун хувь хүн байна. Таны хувьд найз нөхөд маш чухал байр суурь эзэлдэг. Таны үзэн яддаг нэг зүйл бол уйтгар гуниг. Таны хувьд “нэрээ авч үлдэх” гэдэг ойлголт маш чухал. Таны амьдралд эргэн тойрныхны үзэл бодол гол байр суурь эзлэх тохиолдол бий бөгөөд та хажуудаа хэнээс ч ичихээргүй залуу дагуулан явах дуртай нэгэн ажээ.

 

5. Зугаацагч

Клубт хэн нэгэнтэй танилцсанаа муу зүйл гэж боддоггүй хүн байдаг. Хэрвээ таны сонирхдог залуу ийм нэгэн буюу зугаа цэнгэл хөөгч бол та өөртөө маш их итгэлтэй нэгэн ажээ. Энэ байдал нь таныг амжилтанд хүргэж болно. Та өөрийнхөө сэтгэлийг шархлуулахгүй байхын тулд жинхэнэ бодит дүр төрхөө бусдаас нууж явдаг. Мөнгийг ч олно, үрж ч чадна. Анхаарлын төвд байхыг хүсдэг нэгэн ажээ.

 

6. Уян зөөлөн ухаантан

Оюуны өндөр чадвартай эр хүн таныг айлгах бус харин улам ч татдаг уу? Таны мөрөөдлийн эр хүн ихэвчлэн ажил хэрэгч хувцас өмсдөг нэгэн. Та өөрөө ч мэдлэг, ухаанаараа хэнээс ч дутахааргүй,  маргалдах чадалтай, ялангуяа гүн гүнзгий сэдвийн талаар маргаж чадна. Эр хүнтэй танилцаад эхлээд анд нөхөр болохыг эрхэмлээд, хэсэг хугацааны дараа эр нөхөр болох эсэх тухай бодно. Та биеэ даасан эмэгтэй.

Эмэгтэй хүн болгоны тархинд эр хүний ямар нэгэн төсөөлөл байдаг. Таныг өөрийнхөө хүссэн эр хүнийг олоосой гэж ерөөе.

43
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tonicana Uyanga

    Tonicana Uyanga

    2017/03/26 at 19:21

    6 л юм даа, харин 2 сонирхол татах ч хэзээ ч сонгохгүй

  2. Дариа Балдорж

    Дариа Балдорж

    2017/03/26 at 23:59

    Ss

  3. Tofildia Coccinea

    Tofildia Coccinea

    2017/03/27 at 01:01

    Амора Луис

  4. Т. Биндэръяа

    Т. Биндэръяа

    2017/03/27 at 01:15

    Жүжигчин Б. Баярмаа

  5. Solo Angel

    Solo Angel

    2017/03/27 at 03:51

    1. Kkkkk

  6. Ъ

  7. Soni Ashnai

    Soni Ashnai

    2017/03/27 at 21:53

    1

  8. Soni Ashnai

    Soni Ashnai

    2017/03/27 at 21:53

    1

  9. Nandin-Erdene Nandia

    Nandin-Erdene Nandia

    2017/03/27 at 21:58

    Dulguun Dudu

  10. Nandin-Erdene Nandia

    Nandin-Erdene Nandia

    2017/03/27 at 21:58

    Dulguun Dudu

  11. Lucky Lucky

    Lucky Lucky

    2017/03/28 at 01:12

    1 bas 3

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *