Нүүр Энтертайнмент Сонин хачин Эрдэмтдийн одоог хүртэл хариуг нь олж чадаагүй 9 асуулт

Эрдэмтдийн одоог хүртэл хариуг нь олж чадаагүй 9 асуулт

4
0

Эрдэмтэд одоог хүртэл зарим нэгэн асуултын хариуг олж чадаагүй байна гэхээр хачирхалтай ч юм шиг. Тэдгээр зүйлс асуултын тэмдэглэгээтэйгээр цаасан дээр бичигдэж үлджээ.

Бид та бүхэндээ дэлхий ертөнцийн сонин хачин зүйлсийн тухай дуулгах гэж байна. Магадгүй хэзээ нэг өдөр хүн төрөлхтөн эдгээр асуултын хариуг олох ч юм билүү.

Байгаль эх яагаад эмэгтэй хүмүүст том хөх хайрласан юм бэ?

Эмэгтэй хүний хөхөнд, мөн эм сармагчны хөхөнд л шинэ төрсөн хүүхдээ хооллохын тулд сүү ордог. Гэхдээ эмэгтэй хүний хөх амьтдын хөхнөөс ялгаатай нь бүх цаг үеийн туршид том хэмжээтэй байсаар байгаа юм. Яагаад ийм юм бол гэдэгтэй эрдэмтэд үргэлж маргадаг.

Гэхдээ ихэнх хувьслын биологчид хөх бол эсрэг хүйстнээ татах хэрэгсэл юм гэж үздэг. Ирээдүйд өөрийн тань хүүхдийг маш сайн хооллож чадах юм байна гэсэн мэдээг эрэгтэй хүмүүст өгдөг. Антропологчид эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүний хөхнөөс илүү тачаангуй зүйл байхгүй гэдгийг нээж илрүүлсэн.

 

Халим яагаад эрэг рүү хаягддаг вэ?

Халим болон далайн гахай нар яагаад эрэг рүү хаягддаг вэ гэдэг асуултыг Аристотель тавьж байв. Гүехэн усанд тэд маш хурдан үхдэг.

Хэд хэдэн таамаг бий.

  • Салхины чиглэл өөрчлөгдөх үед халимыг эрэг рүү тууж авч ирдэг
  • Нарны шуургын нөлөө нь хөхтөн амьтанд нөлөөлдөг
  • Анчид хөөх үед эрэг рүү дөхдөг
  • Тэнгисийн дуу чимээ халимны сонсголд нөлөөлж эрхтнийг гэмтээдэг.

 

Одон царцмаг гэж юу вэ?

Өвс ургамал, зүлгэн дээр нэгэн бодис байдаг. ДНК-гийн шинжилгээ хийхэд тухайн газар нь бохирдсон байсан учир чийгийн улаан болон нян илэрсэн. Энэхүү бодисын талаар янз бүрийн таамаг байдаг. Хөх ногоон замаг эсвэл 2 нутагтан амьтны амьдралын нэгэн хэсэг, бас мөөгний шинэ төрөл гэсэн хувилбар ч бий. Баттай зүйл байхгүй бөгөөд солирын уналттай адил тул ийн нэрлэсэн аж.

 

Санчир гариг дээрх 6 өнцөгт ямар харагддаг вэ?

Санчир гариг дээр нэгэн гайхалтай агаарын үзэгдэл өрнөдөг бөгөөд 25 мянган км диамерт бүхий геометрийн 6 өнцөгт юм. Энэхүү 6 өнцөгт нь ер бусын хуй салхи шиг харагддаг.

Эрдэмтэд энэхүү ер бусын үзэгдлийг загварчлан лабораторид туршилт хийж үзсэн бөгөөд энэхүү хуй салхи нь яагаад ийм гайхалтай, хамгийн гол нь урт удаан хугацаанд оршиж байгааг нь тайлж чадаагүй байна.

 

Бид хэзээ нэгэн цагт роботтой хууч хөөрж чадах уу?

Хиймэл оюун ухаан эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч хүнтэй адил биеэ даасан байдалтай болж, хэн нэгэнтэй чөлөөтэй харилцах чадвартай болж чадах уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй. Эрдэмтэд энэхүү “заах” аргыг биелэлээ олно гэхэд итгэлгүй байгаа аж.

 

Амьдрал хаанаас бий болсон бэ?

Физик болон химийн үйл явцын үр дүнд органик бус бүрэлдэхүүн үүссэн гэсэн онол давамгайлдаг. Амьгүй материас амьд зүйл үүссэн гэсэн таамаг одоог хүртэл батлагдаагүй. Генийн мэдээллийг дамжуулдаг молекул хэрхэн бий болсон тухай ч бас баттай мэдээлэл байхгүй.

 

Амьтад газар хөдлөлтийг мэдэрдэг гэдэг нь үнэн үү?

Эртний Грекийн үед гэрийн тэжээвэр амьтад зарим нэгэн гамшгийг мэдрэн хачин зан авир гаргадаг гэж үздэг байжээ.

Байгалийн гамшгийг зохиомлоор бий болгох боломжгүй учраас энэхүү баримтыг одоог хүртэл тайлбарлаж чадаагүй байгаа юм.

Газар хөдлөхийн өмнө агаарт ямар нэгэн зүйл болдог бөгөөд үүнийг судлах хэрэгтэй гэсэн санал бий.

 

Ангараг гариг дээрх хар судал

Эрдэмтэд Ангараг гариг дээр хар толбо байхыг анзаарсан бөгөөд энэ нь усны урсгал ингэж харагдаж байх магадлалтай гэж үздэг.

Энэхүү хар судлууд нь хаврын улиралд харагддаг ба өвөл харагдахаа больдог. Мөн жил хоног өнгөрсөн ч яг л энэ газартаа харагддаг байна.

Яагаад ийм байгааг одоо хүртэл ойлгоогүй ба шинжээчдийн хэсэг үүнийг хуурай зүйл биш гэдэгт итгэлтэй байгаа аж.

 

Шумерууд хаачсан бэ? Тэд ямар хэлээр ярьдаг байв?

Вавилон ба Ассири нь өөрийн соёл иргэншлээ энэ ард түмнээс өвлөн авсан юм. Шумерууд одон орон болон физикийн салбарын анхдагчид байжээ.

Шинжлэх ухааны бас нэгэн хариулж чадахгүй байгаа асуудал бол шумеруудын гарал үүсэл. Шумерчуудын хэл яриа хаанаас хэрхэн үүсэж бий болсон нь огт тодорхойгүй бөгөөд тэдний аккад хэлний тухай нэг ч баримт байдаггүй.

92
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/03/25 at 14:38

    Гүүгл транслэйт хийциймуу юу ч ойлгосонгүй арай ч дээ ичдэг болвуу

  2. lol

    2017/03/25 at 21:23

    oilgomjtoi l bna. Chi harin haanaas irsiimbee hahah.

  3. for that first comment

    2017/03/26 at 01:37

    ойлгогдож л байна хаанаас ирсэн хүн бэ чи хахахаха

  4. Soyol Baasanjav

    Soyol Baasanjav

    2017/03/26 at 11:05

    Хүүхдээ хөхүүлэх гэж ….

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Үзэгчдийг айдаст автуулж буй нүүр хувиргагчийн аймшигт бүтээлүүд

Дэвид Харрис – нүүр хувиргалтын салбарт алдартай нэгэн. Түүний уран бүтээлийг бөөлжис цутг…