Таны хумсны хэлбэрт ямар маникюр зохих вэ?

0

Мастерууд маникюрийн шинэ трендээр биднийг гайхашруулаад зогсохгүй, өчүүхэн ч гэсэн зүйлээр бидний хумсыг чимж чадна. Урт хумсанд сайхан харагдах маникюр нь богино, өргөн хумсанд зохихгүй байх талтай.

Таны хумсны хэлбэрт ямар маникюр зохихыг сонирхоцгооё.

Дөрвөлжин

Нарийхан тольтой төдийгүй өргөн хумсны тольтой хүнд ч зохино. Гэхдээ өргөн бол хумсаа хэт богино болохоор авч болохгүй, эс бөгөөс хэт “дөрвөлжин” харагдана шүү.

 

Дугуйлсан дөрвөлжин

Бүх төрлийн хэлбэртэй хумсанд зохино. Хумсны толийг тодосгож өгөх сонгодог загвар.

 

Дугуйрсан хэлбэр

Өргөн хумстай бол нарийхан болгож харагдуулахаас гадна богино хурууг урт харагдуулна. Хугарамтгай хумсанд тохирсон засалт. Дунд зэргийн урт нь арчилгаа бага шаардана. Ажил хийж байхад хумс саад болохгүй байхыг хүсдэг бүсгүйчүүдийн нийтлэг сонгодог загвар.

 

Зууван

Дунд зэргийн нарийхан хуруутайгаас гадна өргөн хумстай бүсгүйчүүдэд зохино. Хурууг урт харагдуулахын тулд хумсаа урт ургуулж энэ хэлбэрээр засуулж болно.

 

Миндаль самарны хэлбэр

Урт нарийхан хуруунд зохицно.

 

“Балетчин”

Нарийхан урт гэхдээ бат бөх хумсанд тохирох засалт. Бас та хумсаа ургуулах дуртай нэгэн бол энэ хэлбэрийг сонгоорой.

 

“Стилет”

Нарийхан хуруутай жижгэвтэр хумсны тольтой бол энэ хэлбэрийг сонгоорой. Таны хуруу урт харагдана, гэхдээ арчилгаа их шаардана шүү.

 

Үүнээс гадна хумсны угийг анхаараарай: хэрвээ хумсны уг үзүүрлэг бол дөрвөлжин эсвэл дугуйрсан дөрвөлжин хэлбэрийг сонгоно. Харин хумсны уг дугуй, зууван бол хумсаа мөн л адил дугуй, зууван хэлбэрээр засаарай.

20
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Khishigbuyan Sed

    Khishigbuyan Sed

    2017/03/24 at 22:16

    Eltnaa Eltnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *