Түүхэн цаг үеийн хамгийн сонирхолтой 10 баримт

0

Түүхэн дэх бүх үйл явдал ямар нэгэн байдлаар хоорондоо харилцан уялдаа холбоотой байдаг тухай “синхрон онол” гэж байдаг.

Тэгвэл бид энэ удаад хүний толгойд багтамгүй түүхэн 10 баримтыг дэлгэх гэж байна.

Сүүлчийн арслан зааныг үхэх үед дэлхийн хамгийн хөгшин мод 1000 настай байсан

Хамгийн хөгшин мод бол бристлеконы нарс. Калифорнийн цагаан ууланд ийм мод 4000 жилийн өмнө ургаж байсан. Харин саяхан 5000 жилийн настай ийм модыг олж илрүүлсэн. Арслан заан ойролцоогоор 4000 жилийн өмнө устаж үгүй болсон юм.

 

Nintendo компани нь Эйфелийн цамхаг баригдсан тэр үед үүсгэн байгуулагдсан. Энэ хугацаанд Жек гэгч гэмт хэрэгтний түүх ам дамжин яригдаж байлаа.

Японы тоглоом үйлдвэрлэгч Nintendo компани 1889 оны 9-р сарын 23-нд үүсгэн байгуулагдсан.  Тэд “Ханафуда” нэртэй тоглоомын карт гаргаж байжээ. Харин яг энэ өдөр Парист Францын ирээдүйн бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхаг баригдсан байна. Харин Лондонд тасдагч Жек нэрт хамгийн алдартай гэмт хэрэгтний тухай яриа газар сайгүй тархаж байсан билээ.

 

Хамгийн анхны унадаг дугуй анхны уурын зүтгүүрийн дараа бий болсон

Унадаг дугуй үргэлж оршин байсан мэт санагдаж магадгүй юм. Гэхдээ энэ бол шинэ бүтээл билээ. Хамгийн анхны уурын зүтгүүр 1797 онд бий болсон бол дугуйны загвар 1818 онд патентлагдсан байна. Тэгэхээр 21 жилийн хойно гэсэн үг.

 

Кока-Кола брэнд Итали улсаас 31 жилээр дүү

1861 онд Италийн хаант улс байгуулагджээ. Харин яг 31 жилийн дараа буюу 1892 онд хамгийн анхны Кока кола ундаа гарч байжээ.

 

Гитлер, Сталин, Троцкий, Франц Иосеф, Фрейд нар 1913 онд нэг хотод амьдарч байсан

Та бодоод үз дээ. 1913 оны зуны дулаахан өдөр. Жижигхэн кафед ширээний ард Гитлер, Сталин, Фрейд нар суугаад цай уунгаа хууч хөөрөн сууна. Ийм уулзалт бодит байдал дээр болж болох л юм.

Гэхдээ эдгээр алдартай хүмүүс нэг хотод, бие биенээсээ тийм ч холгүйхэн амьдарч байжээ. Гитлер, Троцкий нар үргэлж нэг ижил кафед ордог байсан байна (Central кафе). Харин үүнээс 2 алхамын цаана Фрейдийн орох дуртай кафе байрладаг (Landtmann кафе). Сталин, Гитлер хоёрын амьдарч байсан газар хоорондоо 1 цагийн зайтай байсан бөгөөд тааралдах бүрэн боломжтой байсан аж.

 

Клеопатра пирамид баригдах цаг үеэс илүү сар луу хүн анх ниссэн цаг үетэй ойрхон амьдарч байсан

Алдарт пирамид Хеопс бол Эртний Египетийн хамгийн том пирамидын нэг бөгөөд МЭӨ 2540 онд баригдсан түүхтэй. Харин Клеопатра манай цаг хугацаатай их ойрхон буюу МЭӨ 69-30 оны үед амьдарч байсан. Харин 1969 онд хүн Сар луу ниссэн билээ.

 

Чарли Чаплин нас барсан жил Apple компани байгуулагдсан

Чарли Чаплин 1977 онд нас барсан бөгөөд энэ онд Apple компани үүссэн байна.

 

Исаак Ньютоныг дэлхийн таталцлын хуулийг нээхээс өмнө Харвардын их сургууль байгуулагдсан.

Харвардын их сургууль 1636 онд үүсгэн байгуулагдсан бол Исаак ньютон 1687 онд өөрийн «Principia Mathematica» нэртэй таталцлын хүчний хуулийн ажлаа хийж дуусгасан байна.

 

Ах дүү Райтын анхны нислэгээс ердөө 66 жилийн дараа Сар луу ниссэн

Шинжлэх ухаан хурдацтай хөгжиж байгаа бөгөөд энэ хурд нэмэгдсээр байгаа. Ах дүү Райт хамгийн анхны хяналттай нислэгийг 1903 онд хийсэн байна. Харин 1969 онд хамгийн анх хүн Сар луу ниссэн билээ. Ердөө 66 жилийн дараа!

 

Утас зохион бүтээснээс 10 жилийн өмнө хамгийн анхны факсыг зохион бүтээж байжээ

Яг үнэндээ хамгийн анхны факсын төхөөрөмж бүр эрт бий болсон бөгөөд хамгийн анхны ажилладаг “факс” нь Парис-Лион шугамын хооронд 1865 онд ашиглаж байсан механик факс байсан юм. Харин яг 10 жилийн дараа буюу 1975 онд Томас Уатсон, Александр Белл нар хамгийн анхны мембран бүхий утсыг зохион бүтээсэн байна.

146
ТэнэглэлТэнэглэл
108
ГайхмаарГайхмаар
20
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/23 at 12:18

    Маш их сонирхолтой шинэлэг сонин ихтэй мэдээлэл байлаа.
    Эрч хүчээр дүүрэн байгаарай.

  2. Temuulen Erdenejargal

    Temuulen Erdenejargal

    2017/03/23 at 22:49

    coca cola italy-s 31r duu ntr ? trash

  3. Temuulen Erdenejargal

    Temuulen Erdenejargal

    2017/03/23 at 22:49

    coca cola italy-s 31r duu ntr ? trash

  4. Temuulen Erdenjargal mald

    2017/03/24 at 03:09

    Temuulen мал чи юу ойлгосон юм? Хог биш. Энд түүх ярьж байна мал монгол оо

  5. монгол

    2017/03/25 at 21:34

    хоорондоо ямар ч хамаагүй юмнууд зүүгээд тавьчихжээ. Намайг бааж байхад энэ мэдээг бичиж байсан тэгвэл кккк

  6. xaxa

    2017/03/27 at 11:59

    Vxfbnxc

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *