Хэрхэн 10 кг турах вэ? Хувийн арга туршлагаас…

8

Хэрхэн 10 кг турах талаар мэдмээр байна уу? Тэгвэл маш богино хугацаанд 10 кг турахад тань туслах аргыг танилцуулах гэж байна. Хамгийн гол нь та турах чин хүсэлтэй байх ёстой бөгөөд энэхүү арга их энгийн.

Нүүрс усаар бага хоолны дэглэм, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхэд л хангалттай.

Нүүрс усаар бага хоолны дэглэм

Тэгэхээр бүтэн 7 хоногийн турш нүүрс усаар бага хоол хүнс хэрэглэнэ. 7 хоногийн турш энэ дэглэмийг барьснаар нүүрс ус болон өөхийг бүрэн хөөж чадна.

Зөвшөөрөгдөх зүйлс:

  • Туранхай, өөхгүй махыг жигнэж эсвэл чанаж иднэ. Тахианы цээж мах, тосгүй загас хамгийн тохиромжтой.
  • Төмснөөс бусад ногоог түүхийгээр нь иднэ. Гэхдээ бага зэрэг ууранд болгож идэж болно. Өргөст хэмх, улаан лооль, байцаа хамгийн тохиромжтой.
  • Дунд зэргийн хэмжээтэйгээр өдөрт 4-5 удаа хооллох ба давс, перец, ургамлын тос, сүмс хэрэглэхгүй. Нимбэгний шүүс хэрэглэж болно.

3 дахь өдрөөс эхлэн амттай зүйл болон гурилан зүйл идмээр санагдана. Гэхдээ 2 долоо хоногийн хугацаанд 10 кг турахыг хүсэж байгаа бол тэвчих хэрэгтэй.

Хэрвээ үнэхээр амттай зүйл идмээр санагдаад байвал 50 удаа босож суугаарай. Хэрвээ хүсэл тань хэвээр байвал 100 удаа босож суу.

Идэвхитэй дасгал хөдөлгөөн

7 хоног дэглэм барьсны дараа дасгал хийнэ. Аэробекийн дасгал, гүйх, дугуй унах, усанд сэлэх, усны аэробек, олс татах зэргээр хичээллэвэл сайн.

Хэрвээ та дасгал хийдэг бол (зөвхөн энэ тохиолдолд л!!!) спорт зааланд жин хаях хүч шаардагдах дасгалыг хийгээд үзээрэй. Ингэж чадвал дэглэмийн үр дүн гарч өөхөө шатааж чадна.

Та дэглэм барьсныхаа дараа дасгал хийх хүч тамиргүй байна гэж үзэж байвал гэрийн нөхцөлд ачаалал бага өгөх дасгал хийж, массаж хийлгэж болно.

Яаж 10 кг хасах вэ?

Нүүрс усаар бага хоолны дэглэмийн үед таны бие хамгийн гол эрчим хүчний эх үүсвэр болох элсэн чихрийг авахгүй. Дасгал хөдөлгөөн хийх үед таны бие эрчим хүчээ нөхөж авахын тулд биеийн өөхийг шатаадаг. Ингэсэн ч эрчим хүчээ олж авч чадахгүй тул өөхийг эрчимтэйгээр шатаадаг. Яг ийм зарчмаар та 2 долоо хоногийн турш 10 кг турж чадах юм.

2 долоо хоногт хэрхэн 10 кг турах вэ? хувийн туршлага

Доорх 2 зурагнаас та 7 хоногийн турш загас, байцаа идэж дэглэм барин, 2 долоо хоногийн турш дасгал хөдөлгөөн хийж үр дүнд хүрсэн хүний зургийг харж байна. Үр дүнд нь 10 кг турсан. Эхний 7 хоногт нь жингээ хаяж чадсан бөгөөд харин сүүлийн 7 хоногт нь үр дүнгээ хэвээр нь хадгалахын тулд илүү их дасгал хийсэн байна.

Зөвлөмж болон сэрэмжлүүлэг

  1. Дэглэмийн үед бие сулрах, тайван бус болох, эрч хүчгүй болж буй мэт мэдрэмж төрвөл бүү айгаарай. Энэхүү дэглэм нь хүний биеийг маш их ядраадаг бөгөөд илэрч буй хариу урвал юм. Гэхдээ өөрийнхөө мэдрэмжийг сайн ажиглаарай. Турах өөр олон арга бий гэдгийг санаарай.
  2. Дэглэмийн үед хүч хэрэглэсэн, уурлах гэх мэт зүйл хийхгүй байхыг сануулж байна. Үүнийг 7 хоног тэвчих хэрэгтэй. Хэрвээ дэглэмийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол эмчээс зөвлөгөө аваарай.
  3. Дэглэмийг эхлүүлэхдээ маш анхааралтай байх хэрэгтэй ба аажмаар нүүрс ус, өөх тосыг нэмэх хэрэгтэй. Чихэртэй цай, жимс зэргийг хэрэглэдэг бол бага багаар багасгах нь зөв. Чанасан өндөг, шинэ ногоо түлхүү хэрэглэнэ. Боломжтой бол хэт тостой, шарсан хоол хүнс идэхгүй байх.
  4. Дэглэмийг дуусгасны дараа аль болох зөв хооллох, спортоор хичээллэж байх хэрэгэй. Дасгал хөдөлгөөн, эрүүл хоол зөв хооллолт нь таны үр дүнг удаан барьж таныг эрүүл байлгана.

10 кг турахыг хүсэж байна уу?

Бид та бүхэндээ 2 долоо хоногт хэрхэн 10 кг турах талаар өгүүллээ. Энэ бол маш үр дүнтэй арга. Хэрвээ үнэхээр л хийж чадвал гайхалтай үр дүнд хүргэдэг.

10 кг турахыг хүсэж байгаа хүмүүст нэмж зөвлөхөд таны илүүдэл жин үнэхээр 10 кг байна уу, үгүй юу? гэдгийг бодож үзээрэй. Би үүнд бэлэн үү? Би ийм хурдан жингээ хасах ёстой бил үү? Өөр турах арга байгаа билүү? гэдгийг ч бас сайн бодож үзэхийг зөвлөж байна.

Хэрвээ дээрх асуултуудад та тийм гэж хариулж байвал та үнэхээр богино хугацаанд 10 кг турах хэрэгтэй юм байна. Танд амжилт хүсье. Бидний арга танд тусална гэдэгт бид итгэлтэй байна.

Анхаар! Хэрвээ та эрүүл мэндийн ноцтой өвчтэй бол турах энгийн аргыг хэрэглэхийг зөвлөе.

163
ГайхмаарГайхмаар
58
ХөөрхөнХөөрхөн
31
Ха ХаХа Ха
31
БахархмаарБахархмаар
30
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
12
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Адька Адька

    Адька Адька

    2017/03/22 at 19:49

    hooloh tsag hool minu baigai My

  2. Urtnasan Jigjidpurew

    Urtnasan Jigjidpurew

    2017/03/22 at 20:15

    Bgui shuu

  3. Angel Huuhdiinhuvtsas

    Angel Huuhdiinhuvtsas

    2017/03/22 at 20:17

    SS

  4. Ss

  5. Purevdorj Tsegmid

    Purevdorj Tsegmid

    2017/03/22 at 22:09

    Таргалах вэ

  6. Номио Номио

    Номио Номио

    2017/03/22 at 23:30

    .

  7. Badmaa Badmaa

    Badmaa Badmaa

    2017/03/23 at 01:55

    Hudulguun ihtei bai bas hooloo hasch l turna shdee unendee oor arga baihgui eee.

  8. Tunga Enkhee

    Tunga Enkhee

    2017/03/23 at 10:09

    .

  9. Tserendulam Bayan-Ochir

    Tserendulam Bayan-Ochir

    2017/03/23 at 13:57

    Dchuka Chuka

  10. Б.С.Г. Жасмин

    Б.С.Г. Жасмин

    2017/03/23 at 15:34

    ss hiiged ogooch bayarllaa

  11. Bi Bi

    Bi Bi

    2017/03/23 at 19:50

    Ллд

  12. Saruul urtnasan

    2017/03/26 at 18:47

    Hvvrs us gej yu bilee hhe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *