Таны бие махбодь тусламж хүсч буй 15 дохио

5

Хүний бие организм туйлын гайхамшигтай бүтэц, зохион байгуулалттай байдаг. Үүний зэрэгцээ бидний биед тоолохын аргагүй олон үйл явц өрнөдөг. Хэрэв ямар нэг асуудал гарвал бид заавал ямар нэг ер бусын зүйлийг мэдэрдэг. Харамсалтай нь бидний ихэнх нь үүнд анхаарал хандуулдаггүй. Гэвч ямар ч асуудлыг хүндрэхээс нь урьтаж шийдвэрлэх хэрэгтэй шүү дээ! За тэгэхээр бидний биед илрэх зарим дохио юуг илтгэдэг болохыг мэдэж авцгаая.

Арьс хуурайших

Таны биед Е амин дэм дутагдаж байна. Е амин дэмээ нөхөж авахын тулд хоолондоо самар, тослог загас, ургамлын тос хэрэглээрэй.

Үс, хумс хугарамтгай болох

Эдгээр шинж тэмдгүүд кальци болон В-гийн төрлийн амин дэмийн дутагдлын үед илэрнэ. Буурцаг, үр тарианы зутан, бүхэл үрийн талх ихээр хэрэглээрэй.

Буйлнаас цус гарах

Таны биед С амин дэм дутагдаж байна. Энэ нь сонгино, сармис, жимс, ногоонд их хэмжээгээр агуулагдана. Мөн нохойн хошуу эсвэл нарсны шилмүүсний ханд ууж болно.

Нойр муудах, цочромтгой болох

Магни, калийн дутагдал. Эдгээр бичил элементүүд чангаанз, хатаасан чангаанз, хар чавга, манжинд элбэг байдаг.

Шөнө шөрмөс татах

Мөн л магни, калийн дутагдалд орсныг илтгэнэ.

Тохойн арьс барзайх

Энэ бол С болон А амин дэмийн дутагдалд орсны шинж тэмдэг юм. Эдгээр нь бүх улбар шар өнгөтэй ногоо, жимсэнд агуулагддаг: лууван, хулуу, улаан лооль, чангаанз, хатаасан чангаанз.

Давсалсан юм идэхийг хүсэх

Биед халдвар орсон эсвэл шээс бэлгийн замын тогтолцоонд үрэвслийн процесс явагдаж байгааг илтгэнэ.

Чихэрлэг юм идэхийг хүсэх

Магадгүй энэ нь мэдрэлийн ядаргаанд орсонтой холбоотой эсвэл энергийн үүсвэр болох глюкоз шаардлагатай байгаатай холбоотой байж болох юм. Энэ тохиолдолд ходоод гэдэсний замд асуудал үүсгэхгүйн тулд зөгийн бал эсвэл хар шоколад идэх хэрэгтэй.

Түүхий хоол идэхийг хүсэх

Энэ шинж тэмдэг нь ходоодны үрэвсэл эсвэл элэгтэй холбоотой асуудал байгааг илтгэж болох юм. Түүхий хоол гэдэс базлалтыг арилгаж ходоодыг тайвшруулна.

Хоол түүхий мэт санагдах

Та сэтгэл санаагаар унасан байж магадгүй.

Самар цөмөхийг хүсэх

Таны биед антиоксидант дутагдаж байна.

Исгэлэн юм идэхийг хүсэх

Таны элэг эсвэл цөсний хүүдийнд дэмжлэг хэрэгтэй байгаа учир таны бие организм таниас эдгээр хүнсийг шаардаж байна. Хүнсэндээ нимбэг, цангис жимсийг нэмээрэй.

Гашуун юм идэхийг хүсэх

Таны ходоод гэдэсний замд асуудал гарчээ. Биед тань бага зэргийн цэвэрлэгээ хэрэгтэй.

Халуун ногоо идэхийг хүсэх

Халуун ногоотой хоол нь хоол боловсруулалтыг дэмждэг гэхдээ хэмжээг нь тохируулан хэрэглэх хэрэгтэй. Мөн өлөн ходоод дээрээ хэрэглэж болохгүй шүү.

Далайн гаралтай хүнс идэхийг хүсэх

Таны биед йод дутагдаж байна.

Эрүүл энхийг хүсэн ерөөе! Энэ мэдээллийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай!

64
ГайхмаарГайхмаар
15
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/22 at 11:16

    Маш их таалагдлаа.Шинэлэг хэрэгтэй зөвлөгөө байлаа.Та нар их ухаалаг дайчин хөдөлмөрч залуус шүү.Өөдрөг бүхэн өмнө чинь дандаа байж байг.

  2. Nansalmaa Bazar

    Nansalmaa Bazar

    2017/03/22 at 11:35

    Маш хэрэгтэй зөвлөгөө байна. Баярлалаа.

  3. Chimgee Chimgee

    Chimgee Chimgee

    2017/03/22 at 12:34

    Shan zuwulguu bn amjilt husie

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *