Нүүр Зөвлөгөө Ходоодны шархтай болсон байж болзошгүй 10 шинж тэмдэг

Ходоодны шархтай болсон байж болзошгүй 10 шинж тэмдэг

10
2

Ходоодны шарх – өвчтөнүүдийн дотрын эмчид хандах өвчний гуравт бичигддэг. Уг өвчин сэтгэл түгшээсэн, зовиур ихтэйгээс гадна хурцадмал байдалд тун амархан хүрч эмнэлэгт шууд хэвтүүлэх арга хэмжээ хүртэл авахад хүргэдэг  ажээ.

Хурцадмал байдалд хүрэхгүйн тулд та өөртөө дараах шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг анхаарна уу.

Хоол идсэний дараа гэдсээр өвдөх

Ходоодны шархны анхан шатанд хоол идсэний дараа гэдсээр өвдөх, хүндрэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэхүү таагүй мэдрэмж хоол боловсруулагдаад биеэс гарах тэр үед мэдрэгдэх буюу хоол идсэнээс хойш 1,5-2 цагийн дараанаас эхэлнэ. Шархны ходоод даамжрах тусам уг мэдрэмж улам хүчтэй, удаан үргэлжлэх болно.

 

“Өлөн” өвчин

Шөнийн цагаар гэдэс өвдөх мэдрэмж төрнө, тэр мэдрэмж нь их өлссөн үед ходоод өвддөг шиг тийм өвчин байх ажээ. Энэ тохиолдолд ходоод өөрөө өөрийгөө “идэж” байгаа мэт санагдана. Багахан ч гэсэн юм идвэл уг таагүй мэдрэмж аажимдаа алга болно.

 

Цээж хорсох

Ходоод шархлах үеэр хоол боловсруулах шүүсний хүчиллэг чанар ихсэж гэдэсний хана хэт мэдрэг болдог. Тийм учраас энэ үед хоол идсэний дараа гэдэс ходоодонд “гал” гарч байгаа мэт мэдрэмж төрөх ажээ.

 

Хэхрүүлэх

Хэхрүүлэх нь дан ганц ходоодны шархны шинж тэмдэг бус, ихэвчлэн ходоодны сфинктерийн сул байдлаас болно.

 

Гэдэс дүүрэх

Хүчил ихдэж ходоодны хана мэдрэг болсноор хоол бүрэн боловсорч чадахаа больдог. Ингээд л гэдэс дүүрч, таагүй үнэрээр унгадаг байна.

 

Дотор муухайрах, бөөлжих

Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархыг илэрхийлж болно. Бөөлжсөнөөр ходоодны өвчин намжиж тайвшрах нь бий. Гарч байгаа бөөлжис нь саяхан идсэн хоолноос бүрдэх бөгөөд их хүчиллэг байх ажээ.

 

Хоол идэх дур хүсэл

“Өлөн” өвчний үед их хэмжээгээр, байнга идэх хүсэл төрдөг байна.

 

Огцом турах

Ходоодны шархтай өвчтөн болгон “өлсгөлөн” өвчнийг мэдрэхгүй ч гэлээ уг мэдрэмжийг хоол идсэний дараа шууд мэдрэх ч хүн бий. Ийм мэдрэмжийг мэдэрсэн хүн дахин хоол идэхээс эмээж өөрийнхөө хоол идэх дур хүслийг шууд хорьдог байна. Энэ нь огцом жин хасахад нөлөөлөх ажээ.

 

Өтгөн хатах

Ходоодны шархны үед ихэнх өвчтөнүүдийн өтгөн хатах шинж тэмдэг илэрдэг байна. Өвчнийг хүнд байдалд нь хүргэхгүйн тулд өтгөн хатдаг бол эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөе.

 

Толгой эргэх

Ходоодны шархны үед цусан дахь гемоглобины хэмжээ эрс багасдаг. Ингээд өвчтөний толгой эргэх, ядрах, ажлын чадвар буурах, нойрмог болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

30
БахархмаарБахархмаар
20
ГайхмаарГайхмаар
15
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/21 at 12:06

    Баярлалаа. Амжилт хүсье.

  2. Saihnaa Anhbayr

    Saihnaa Anhbayr

    2017/03/21 at 13:37

    s sh hiigd ogch thvv

  3. Dulguuntamir CH

    Dulguuntamir CH

    2017/03/21 at 14:50

    Boogii Steel

  4. Davaa Road

  5. Отгоо Туяа

    Отгоо Туяа

    2017/03/21 at 17:54

    Ss bayarlalaa

  6. Mn Grand

    Mn Grand

    2017/03/21 at 20:06

    hodoodni sharahig yaj idgeedeg yum boloo sain medeh hvn baiwal tus bolooche

  7. Holly Day Müller

    Holly Day Müller

    2017/03/22 at 02:25

    Hongoroo unshaarAi daa

  8. tsutsu

    2017/03/22 at 05:59

    Sharhand hodood baigaad l ter hodood n daamjraad l teee iiim teneg aldaatai yum bichih ee l bolichih heregteishd

  9. Бямбаа Эрдэнэтуяа

    Бямбаа Эрдэнэтуяа

    2017/03/22 at 10:22

    Ss

  10. Gerlee Vandan

    Gerlee Vandan

    2017/03/22 at 19:49

    Bitgii iim balai hudal ym tawij bai tvgjigdsen ch geh chig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Та биеийнхээ дараах 5 хэсгийг огт оролдох хэрэггүй

Ихэнх хүмүүс батгаа шахах, цагаан үсээ зулгаах гэх зэрэг өөрийн биеийн “өө сэвийг…