Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Ямар ч үр дүн авчирдаггүй гоо сайхны 9 хэрэгсэл

Ямар ч үр дүн авчирдаггүй гоо сайхны 9 хэрэгсэл

16
1

Зар сурталчилгаа хүмүүсээр тоглодог. Бид гоё сайхан байхын тулд тэдний сурталчилж буй ямар ч үр ашиггүй гоо сайхны бүтээгдэхүүн, маск, тосыг худалдан авсаар л байдаг.

Бидэнд төдийлөн хэрэггүй, хэрэглэсэн ч үр дүнд хүргэдэггүй 9 гоо сайхны бүтээгдэхүүний талаар хүргэхээр бэлдлээ.

Үсний салааг эмчлэх

Үсний салааг эмчлэх гоо сайхны бүтээгдэхүүн олон байдаг. Гэхдээ уг бүтээгдэхүүн нь үсний салааг эмчилдэггүй. Үс эмчлэх эдгээр бүтээгдэхүүн нь үсийг гоёмсог харагдуулдаг ч үсний салааг эмчилж чаддаггүй. Үсний салааг эмчлэх гол арга бол тайруулах явдал юм.

 

Гарны тос, хөлний тос, биеийн тос

Маркетеруудын хийсэн бас нэгэн заль. Хүмүүст өөрийнхөө биеийн хэсэг бүрт түүнд зориулсан тосыг түрхэх хэрэгтэй гэж итгүүлдэг. Нүүр бол онцгой арчилгаа шаардах нь мэдээж. Гэхдээ та өөрийн биендээ зориулж онцгой нэг л бүтээгдэхүүн хэрэгдэж болно. Хөл, гар, биенд түрхэж байгаа чийгшүүлэгч тоснууд бүгд ижил үйлчилгээтэй тул биеийн тосыг хөл гартаа түрхэж болно.

 

Хагны эсрэг шампунь

Өөх, тосны булчирхай хэвийн бус ажиллаж эхлэх үед хаг, мөөгөнцөр бий болж тархдаг. Энгийн шампунь энэ асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь энгийн шампунь толгойн арьсыг хуурайшуулдаг. Танд зориулалтын эмчилгээний шампунь хэрэгтэй ба эмийн сангаас худалдан авч болно.

 

Нүүрний тоник

Нүүрний тоникийг бид нүрний арьсыг арчлахад хамгийн хэрэгтэй бөгөөд үр дүнтэй бүтээгдэхүүн гэж боддог. Тониктой хамт нүүр цэвэрлэгээний саванг хэрэглэх ёстой. Саван нь спирт агуулаагүй байдаг тул арьсны pH түвшинг тэнцвэржүүлж, арьсыг хуурайшуулдаггүй.

 

Уруулны тос

Ихэнх үйлдвэрлэгчид уруулыг чийгшүүлэхийн тулд тос түрхэх хэрэгтэй гэж үздэг. Эндээс харвал “хамгийн сайн нь – сайн сайхны дайсан” гэсэн зарчим биелэлээ олж байна. Зарим нэг тос нь үнэхээр үр дүнтэй байж магадгүй. Гэхдээ маш их хэмжээний спирт агуулдаг тул таны арьсыг хуурайшуулна. Илүү ашигтай зүйл бол гоо сайхны вазелин эсвэл зөгийн лавын тосыг дусал оливын эсвэл кокосын тостой хольж түрхэж болно.

 

Сахлын хөөс

Хүмүүс шүршүүрийн гель болон сахлын хөөсийг маш их хэрэглэх болжээ. Эдгээр нь үсний уутанцрыг зөөлрүүлэх, үсийг хусах үед хялбар хусагдах нөхцлийг бүрдүүлдэг. Шүршүүрийн гель нь сахлын хөөснөөс илүү сайн чийгшүүлж зөөлрүүлдэг, мөн илүү их глицерин агуулдаг. Сонголт тодорхой боллоо.

 

Целлюлитийн эсрэг тос

Нэг мөчид л биднийг гоё сайхан болгох шидэт дохиур байдаг гэдэгт ихэнх хүмүүс итгэсээр л байна. Целлюлиттэй тэмцэх хоёрхон арга байдаг бөгөөд энэ нь идэвхитэй амьдралын хэв маяг, эрүүл зөв хооллолт юм. Магадгүй та маш олон төрлийн массаж хийлгэж, тос түрхэж үзсэн байх. Тос бол зөвхөн таны арьсыг бага зэрэг зөөлрүүлж, богино хугацаанд үр дүн өгдөг зүйл юм.

 

Будаг арилгагч

Хумсаа сайхан болгохын тулд зориулалтын тос түрхэх нь хамгийн зөв арга байж болох юм. Гэхдээ хэсэг хугацааны дараа арилаад ямар ч үр дүнгүй болчихдог. Хэрвээ үнэхээр хумсандаа туслахыг хүсэж байвал гоо сайхны вазелин эсвэл байгалийн үндсэн тосыг хэрэглээрэй.

 

Даавуун маск

Даавуун маск нь таны нүүрэнд ямар ч ашиггүй гэж хэлж болохгүй. Онцгой тохиолдолд таны арьсыг маш хурдан сэргээдэг. Гэхдээ үнэн хэрэгтээ маск огт хэрэггүй. Ихэнх нь чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Чийгшүүлэхийн тулд та зүгээр л тос түрхэж болно шүү дээ.

136
ГайхмаарГайхмаар
35
Ха ХаХа Ха
25
ГоёГоё
25
ТэнэглэлТэнэглэл
22
БурууБуруу
13
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/19 at 11:17

    Баярлалаа.Маш хэрэгтэй зөвлөгөө байлаа. Шинэлэг сонирхолтой зөвлөгөө байлаа. Ажил үйлс чинь өөдрөг байг.

  2. зочин

    2017/03/19 at 12:14

    мэдээлэл таалагдлаа баярлалаа

  3. Byambadolgor Nyamjav

    Byambadolgor Nyamjav

    2017/03/19 at 12:16

    Баярлалаа мэдэхэд илүүдэхгүй юм байна.

  4. Өнөржаргал Б.

    Өнөржаргал Б.

    2017/03/19 at 13:05

    Сш?

  5. А. Хулан

    А. Хулан

    2017/03/19 at 13:09

    Сс

  6. Khandsuren Paulenz

    Khandsuren Paulenz

    2017/03/19 at 13:27

    Zuli Paul

  7. Ge Relee

    Ge Relee

    2017/03/19 at 14:43

    Тэмүүк А.О eniig bs ss

  8. М. Одончимэг

    М. Одончимэг

    2017/03/19 at 15:04

    .

  9. Chula Chula

    Chula Chula

    2017/03/19 at 16:15

    Илүү дутуу юм хэрэглэдэггүй надад амар л юм байна. Барааны савангаар угаагаад, вазелин түрхчдийн гэж нэгэн эмэгтэй гишүүн сурвалжлагчийн амыг таглаж байсан удаатай ккк

  10. Ж. Баасанноров

    Ж. Баасанноров

    2017/03/19 at 17:01

    Screen shot hiigeed ogooch

  11. Burte

    Burte

    2017/03/19 at 17:56

    Яг үнэн бна шт

  12. О. Цэвэлмаа

    О. Цэвэлмаа

    2017/03/19 at 21:48

    .

  13. Nanjid Davaakhuu

    Nanjid Davaakhuu

    2017/03/19 at 22:42

    zagatnasan gazar maajiv

  14. Martha Ma

    Martha Ma

    2017/03/20 at 00:50

    Janar Sarbai

  15. Tom Jerry

    Tom Jerry

    2017/03/20 at 09:46

    Ss hiigd uguuch thv

  16. Энэ мэдээний орос хувилбарын доорх сэтгэгдэл нь манайхны сэтгэгдлээс тэс зөрүү юм аа. Аргагүй л…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Энэ шүүс бамбай булчирхайн өвчтэй хүмүүс болон 50-иас дээш насны эмэгтэйчүүдэд тустай!

Бамбай булчирхайн өвчнөөр шаналж буй хүмүүс энэ шүүсийг уугаад эмийн гаралтай эмчилгээнээс…